"OnePlus 8 Pro" утасны камер хувцсыг нэвт харах боломжтойг илрүүлжээ

Өнгөрсөн 4-р сард ухаалаг утасны тэргүүлэх үйлдвэрлэгч болох OnePlus-ын танилцуулсан шинэ утасны камеруудын нэг нь тодорхой материалыг нэвт харуулах боломжтойг илрүүлснээ хэрэглэгчид болон аналистууд мэдээлжээ. 

"OnePlus 8 Pro" утасны камер хувцсыг нэвт харах боломжтойг илрүүлжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"OnePlus 8 Pro" ухаалаг утасны дөрөв дэх камер дээр дурдсан үйлдлийг хийх чадвартай бөгөөд үүний тусламжтай тунгалаг гадаргууны ард нуугдсан зүйлсийн зургийг (зарим төрлийн хувцасны материал үүнд багтана) авах боломжтой болжээ.

"Pinterest"-ийн хийсэн судалгаагаар тус ухаалаг гар утасны камеруудад өнгө болон хэт ягаан туяаны шүүлтүүр байхгүйгээс ийм боломж бүрдэх болжээ. Эдгээр шүүлтүүрүүд нь хэт ягаан туяаны цацрагт мэдрэмтгий байдлыг арилгадаг юм. 5 мегапикселийн чадалтай тэрхүү камер дээр ийм шүүлтүүр байхгүй тул хэт ягаан туяанд илүү өртөмтгий болж зарим өнгө болоод материалыг нэвт "харах" боломжийг олгож байгаа юм.

"OnePlus 8 Pro"-ийн камерт зарим зүйлс гэрлийн долгион шингээх шинж чанараасаа шалтгаалан нэвт харагддаг байна. Үүнийг "рентген" туяагаар харж байгаатай адилтгаж болох бөгөөд хэрэглэгчид удирдлага эсвэл зурагтны дотоод бүтцийг харах боломжтой болох юм.

Тус ухаалаг утсыг ашиглан "Pinterest"-ийн шинжээчид хар футболкны доор нуусан бичгийг уншиж чаджээ. Энэхүү ухаалаг гар утасны хувьд тунгалаг бус гадаргууг нэвт харахын тулд нарны гэрлээс шаардлагатай хэмжээнд хэт улаан туяаг авах шаардлагатай байдаг. Түүнчлэн "тунгалаг" гадаргуу нь хар өнгөтэй байх ёстой гэнэ.

"OnePlus 8 Pro "ухаалаг гар утасны энэхүү шинэ функцийн талаар олон хүн ярих болсон учраас цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх нь тодорхой юм. Учир нь үүний нөлөөгөөр хүмүүс өөрсдийн хувийн нууц алдагдахаас эмээж байгаагаас гадна компанийн эсрэг нэхэмжлэл гаргахад хүргэж болзошгүй юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()