Шинээр оюутан болж буй залуусын заавал мэдэх ёстой 10 зүйл

2020-05-19, 15:53
3,210

Оюутан байна гэдэг бол амьдралын маш том сорилтуудын нэг юм. Хэдэн өдөр нойргүй хичээлээ хийх үе ч олон тохиолдоно. Их сургуулиа төгссөн хүмүүст “илүү эрт мэдсэн бол....” гэж харамсах олон зүйл байдаг. Энэ зөвлөмжөөр залуус та бүхний оюутан болохоосоо өмнө заавал мэдэх 10 зүйлийг хүргэж байна.

Шинээр оюутан болж буй залуусын заавал мэдэх ёстой 10 зүйл

1 Семестрийн эхэнд өөртөө зорилго тавь

Хүн хамгийн ихээр өөрийгөө нээж шинэ зүйлд суралцдаг газар бол их сургууль. Семестр эхлэхэд өөртөө тодорхой зорилго тавьсны дүнд хичээлээ сонгох хэрэгтэй. Энэ нь хичээлдээ илүү урам зоригтой, эрч хүчтэй оролцохоос гадна илүү үр бүтээмжтэй сурахад тань тус болно. Ядаж семестрт нэг хичээл илүүгээр сонгоод үз. Мэдээж өөртөө хэт ачаалал өгөх нь сөрөг нөлөөтэй учир тэнцвэрээ барих нь чухал шүү.

Семестрийн эхэнд өөртөө зорилго тавь

2 Ойлгох нь цээжлэхээс илүү чухал

Ихэнх курсийн суурь дамжаанд маш олон зүйлийг цээжлэх шаардлага тавьдаг. Гэвч цаашлаад гүнзгий шатанд орох тусам зөвхөн цээжилсэн юмаа санах бус, хувьдаа анализ хийж дүгнэлт гаргах нь илүү чухал болдог. Тиймээс орж буй хичээлүүдийн агуулгыг зөвхөн цээжлэхээс илүү ойлгож гартаа оруулах нь практикын хувьд хамгийн ач холбогдолтой чухал чадварууд юм.

Ойлгох нь цээжлэхээс илүү чухал

3 Сайн зөөврийн компьютертой бол

Их сургууль олон зүйл судалж, илтгэдгээрээ арван жилийн сургуулиудаас ялгардаг. Зөөврийн компьютер нь хурдан шуурхай судалгаа хийхэд хэрэг болохоос гадна илтгэл бэлдэхэд маш хэрэгцээтэй байдаг. Хэрэв танд одоо зөөврийн компьютер байхгүй бол энэ амралтаараа ажил хийгээд авах боломж байгаа гэдгийг санаарай.

Сайн зөөврийн компьютертой бол

4 Хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх боломжийг эрэлхийл

Оюутан болохын хамгийн гол зорилго нь зөвхөн сурч боловсрох бус, нийгэмших байдаг. Хичээл сургуулийн хажуугаар гарч буй чөлөөт цагаараа хувь хүний хөгжил, өөртөө итгэх итгэл, харилцааны болон манлайллын ур чадвар, хандлагаа сайжруулахын тулд төрөл бүрийн сургалт, хөтөлбөрт идэвхтэй оролцож байх хэрэгтэй.

Тэгвэл ХААН Банк сангаас шинээр оюутан болж буй залууст оюутны амьдралд дасан зохицох, хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх болон их хотын соёлтой боловсон иргэн болж төлөвшихөд нь дэмжих зорилготой RISE шинэ оюутны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг дуулгахад таатай байна. 

Хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх боломжийг эрэлхийл

"RISE" хөтөлбөрийн энэ хичээлийн жилийн хоёр дох арга хэмжээ болгон оюутнуудын дунд номын тэмдэглэл хөтлөх тэмцээн зохион байгуулж байна. ХААН Банк Сангаас санал болгож буй 7 төрлийн номоос сонгон уншин тэмдэглэл хөтлөөд зөөврийн компьютер, Kindle ном унших төхөөрөмж зэрэг олон шагналын эзэн болох боломжтой. 

Мөн "RISE" хөтөлбөр нь оюутнуудыг хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэхэд нь чиглүүлж туслах зорилготой тул туршлагатай эрхмүүдтэй уулзуулах, тэдний зөвлөгөөг хүргэн хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг үргэлж оюутнууддаа олгож байдаг. Энэ уламжлалын дагуу санхүүгийн боловсрол болон хувь хүний хөгжлийн чиглэлээр дараах 2 LIVE ярилцлагыг "RISE" хөтөлбөрийн фэйсбүүк группт хийх гэж байна.

Үүнд:

  • 2020 оны 05-р сарын 19-ны 16:00 цагт АФАкадемийн багш Ш.Амартүвшинтэй "Санхүүгийн боловсрол миний амьдралд" сэдвээр,
  • 2020 оны 05-р сарын 26-ны 16:00 цагт МУИС-ын багш Г.Уянгатай "Би гэж хэн бэ-Өөрчлөлт сайхан уу?" сэдвээр тус тус live ярилцлага хийнэ.

Эдгээр арга хэмжээ, тэмцээний талаар мэдээлэл авч, үе тэнгийн залуустай туршлага, мэдлэг хуваалцан RISE хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл ЭНД дарж нэгдээрэй.

5 Цагийн төлөвлөлт

Бид бүгд мэдэж байгаачлан цагаа төлөвлөх нь их сургуулиас гадна өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай зүйл билээ. Оюутан болохоор маш олон дадлага, тест болон шалгалт гээд нэг өдөрт багтамгүй их хичээлтэй нүүр тулдаг. Энэ үед цагаа зөв төлөвлөж, хуваарилах нь хичээлд зарцуулах цагаа илүү ухаалгаар ашиглаж сайн дурын болон өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаанд илүү оролцох боломжийг бий болгодог.

Цагийн төлөвлөлт

6 Дадлагын хөтөлбөрт идэвхтэй оролц

Их сургуульд сурахын хажуугаар мэргэжлийнхээ чиглэлээр ямар нэгэн дадлага хийх нь маш чухал. Энэ нь зөвхөн мэргэжлээ илүү ойлгож, дөхөм болохоос гадна төгсөөд ажлын байранд ороход бусдаас нэг алхмаар урагшлах боломжтой болгодог.

Дадлагын хөтөлбөрт идэвхтэй оролц

7 “C” бол хангалттай дүн биш

Олон залуус их сургуульд 70 үнэлгээтэй байх нь хэвийн гэж бодох нь олон байдаг. “Ядаж бүгдэд нь С авчихвал” хэмээн бодох нь ч бий. Гэвч бодит байдал дээр ихэнх их сургуулиудын дунджаар нийт оюутнуудын 20-30% нь “А”, 30-60% нь “В” үнэлгээтэй байдаг бөгөөд 15-30% нь л “С” үнэлгээтэй байдаг байна. Тиймээс та “С” үнэлгээтэй байна гэдэг дунджаас доогуур байна гэдгийг илтгэх бөгөөд цаашид тэтгэлэг, ажлын байрд орох зэрэг олон талд маш муугаар нөлөөлнө гэсэн үг юм.

“C” бол хангалттай дүн биш

8 Эртэч бай

Өглөө эрт босоод хичээлд суух нь тийм ч таатай зүйл биш. Гэвч өдрийг эрт эхлүүлснээр олон давуу талууд бий. Өглөө эрт босдог хүмүүсийн ажлын бүтээмж илүү сайн байх нь мэдээж. 6 эсвэл 7-н цагаас босоод, усандаа ороод, хоол цайгаа сайн ууж өдрийг эхлүүлснээр эрүүл мэндэд сайнаас гадна илүү эрч хүчтэйгээр өдрийг эхлүүлэх боломжийг үүсгэнэ. Хэрэгтэй хэмжээнээс илүү цагаар унтсанаар сайн зүйл нэг ч байдаггүй гэдгийг санах хэрэгтэй.

Эртэч бай

9 Дэмий үрдэг хичээлийн цагаараа өөр юм хий

Хүн бүх хичээлдээ 100% төвлөрнө гэдэг бараг боломжгүй. Багш нар заримдаа хэтэрхий сул ярих эсвэл бидний сайн мэддэг зүйлийг ярих тохиолдол гардаг.

Хичээлийн цагтаа төвлөрч чадахгүй байна гэдэг цагаа дэмий үрж байгаагийн илрэл гэдгийг та бүхэн сайн мэднэ. Хэрэв багш тань таны мэдэхгүй зүйлийн талаар ярьж байвал хамгийн урд суугаад хэлсэн үг бүрийг нь алдалгүй ойлгохыг хичээх хэрэгтэй. Харин таны мэддэг зүйлийг давтаж яриад байвал өөр нэг хичээлийнхээ даалгавар эсвэл бие даалтыг хийх нь илүү үр дүнтэй бөгөөд уйдаагаа гаргах хамгийн түгээмэл аргуудын нэг юм.

Үргэлж аливаа нэг бусад хичээлийнхээ номыг авч явж бай. Ингэснээр багш тань залуу насныхаа “паян”-г ярьж эхлэх үед цагаа илүү үр дүнтэй өнгөрөөх нэгэн боломж бий болж байгаа юм. Энэ аргаар хэр их цагийг хэмнэж болдгийг та бүхэн мэдрээд гайхна гэдэгт итгэлтэй байна.

Дэмий үрдэг хичээлийн цагаараа өөр юм хий

10 Өөрийн гэсэн цээжлэх аргачлалтай бол

Цээжлэх чадвар нь ямарваа нэгэн юмыг сурахад зайлшгүй шаардлагатай чадваруудын нэг юм. Их сургуульд заримдаа гайхширмаар олон зүйлийг нэг хоногт цээжлэх шаардлага гардаг. Энэ үед өөрийн гэсэн өвөрмөц цээжлэх арга барилтай байх нь маш чухал юм. Хүн бүр өөртөө тохиромжтой гэж бодсон аргачлалаа ашилгадаг. Зарим хүмүүс олон удаа бичиж уншиж цээжилдэг бол өвөрмөц сонирхолтой аргаар цээжилж цагаа хэмнэдэг хүмүүс ч бий. Өөртөө тохирох аргыг эрт олох нь их сургуульд сурахад тань тус болно гэдэгт итгэлтэй байна.

Өөрийн гэсэн цээжлэх аргачлалтай бол

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()