“Монгол хүн бүр эрүүл байг” сэдэвт гар зургийн уралдаан зарлалаа

“Жем Хужирт” ХХК-иас жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан  хүүхэд багачуудын дунд уламжлал болгон гар зургийн уралдаан зохион байгуулдаг. Тус гар зургийн уралдааныг аймаг, хот болон нийслэлийн хүрээнд зарладаг билээ. 

“Монгол хүн бүр эрүүл байг” сэдэвт гар зургийн уралдаан зарлалаа

Энэ жилийн хувьд хүүхэд багачуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Монгол хүн бүр эрүүл байг” сэдвийн хүрээнд гар зургийн уралдаан зарлалаа.

Тус уралдаан нь 8-11 нас, 12-16 насны хоёр ангилалтайгаар зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулах юм.

Бүтээлийг хэрхэн шалгаруулах вэ?

  • 1-р шатны шалгаруулалт:

Оролцогчдын ирүүлсэн нийт бүтээлийг мэргэжлийн уран бүтээлч шүүх бөгөөд тухайн өгөгдсөн сэдэвт хэр нийцэж байгаа эсэхийг харгалзан үзэж шилдэг 10 бүтээлийг шалгаруулна.

  • 2-р шатны шалгаруулалт:

Шилдэг 10 бүтээлийг https://www.facebook.com/KhujirtUs/  фейсбүүк хуудаст байрлуулж хамгийн олон лайк, шейр цуглуулсан байдлаар ялагчдыг тодруулах юм.  

Хүүхэд багачууд та бүхэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, гар зургийн уралдаандаа идэвхтэй оролцоорой.  

#Монгол_хүн_бүр_эрүүл_байг

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.