Түүхийг эргүүлсэн эцсийн мөчийн шийдвэрүүд

Санамсаргүй осол, зөн совин эсвэл аз гэж үзэж болох эдгээр үйл явдлууд огт өөрөөр эргэх боломжтой байжээ. Ингээд та бүхэнд дэлхийн түүхийг өөрчилж чадсан гэнэтийн 10 шийдвэрийг танилцуулж байна. Магадгүй энэ бүхэн танд ирээдүйг хэн ч төлөвлөж чаддаггүй гэдгийг ойлгуулах биз ээ.

Түүхийг эргүүлсэн эцсийн мөчийн шийдвэрүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Америкийг бүтээсэн 3 үг

1963 оны 8 сарын 28-ны өдөр Мартин Лютер Кинг Линкольны дурсгалын өмнөх индэр дээр өөрт нь тэр бүр хэрэг болоод байдаггүй тэмдэглэлтэй гарчээ. Маш чухал гэдгийг ойлгож байсан тул тэрбээр илтгэлээ төгс болгохын тулд шөнөжин суусан гэдэг. Гэвч Кинг илтгэл тавьж байхдаа хэрэггүй зүйл ярьж эхлэхэд дуучин Махалиа Жексон "Тэдэнд мөрөөдлийн талаар ярь, Мартин!" гэж орилсон байна.

Тэрбээр түр зогсоод, тэмдэглэлээ уншихаа больж үзэгчдэд хандан "Бид өнөөдөр, маргааш ямар ч асуудлуудтай тулгарсан бай хамаагүй, надад мөрөөдөл байсаар байх болно гэдгийг хэлье, нөхдөө" гэж өгүүлээд илтгэлээ яг энэ сэдвээрээ үргэлжлүүлсэн юм. Мөн түүний хэлсэн "I have a dream" буюу "Надад мөрөөдөл бий" гэх үг нь түүхэн дэх хамгийн сэтгэлд хоногшсон үгсийн нэг болж чадсан билээ.

Америкийг бүтээсэн 3 үг

2 Америк - Кубийн харилцааг сүйтгэсэн цагийн бүсийн эндүүрэл

1961 оны 4 сарын эхээр АНУ-ын тагнуулын төв газар Фидель Кастрогийн социалист засгийн газрыг унагаах зорилготойгоор "Bay of Pigs" буюу "Гахайн булан" нэртэй нууц ажиллагааг Кубүүдээр гүйцэтгүүлжээ. Улмаар эхний агаарын цохилт амжилтгүй болсны дараа Ерөнхийлөгч Кеннеди 6 сөнөөгч онгоцыг тусламж болгон тэдэн рүү илгээсэн байна. Гэвч нисгэгчид цагаа Кубийн цагтай тааруулахаа мартаж, 1 цаг хоцорч очсоноос болж уг ажиллагаа бүтэлгүйтсэн төдийгүй Куб-Америкийн харилцаа улам хурцадсан гэдэг.

Америк - Кубийн харилцааг сүйтгэсэн цагийн бүсийн эндүүрэл

3 Конфедерацийн үнэтэй тэмдэглэл

Америкийн иргэний дайны үед буюу 1862 оны 9-р сард Мэрилендэд болсон дайралтын үеэр Конфедерацийн генерал Роберт Эдвард Лий Антиэтамын тулаанд армийг хэрхэн хөдөлгөх тухайгаа дүрсэлсэн "Тусгай тушаал 191"-ийг загварчлан гаргажээ. Гэвч Хошууч генерал Даниел Харви Хилл тушаалын хуулбараар 3 ширхэг тамхи ороогоод, газар хаясан байсныг Холбоотны цэргүүд олж уншаад, тэдний төлөвлөгөөг мэдэж, өмнөдийн хамгийн цуст тулаан өрнөсөн хэсгийг хамгаалж чадсанаар Иргэний дайны хувь заяаг шийдсэн юм.

Конфедерацийн үнэтэй тэмдэглэл

4 Ерөнхийлөгчийн амийг аварсан урт илтгэл

1912 оны 10 сарын 14-ний орой Висконсин мужийн Милуокий хотын Гилпатрик зочид буудлын гадаа Ерөнхийлөгч Теодер Рузвельт 50 хуудас гар бичмэлээ нугалаад өмсөж байсан хүрмийнхээ энгэрийн халаасанд хийжээ. Гэвч түүнийг компанит ажлынхаа яриаг хийхээр хурлын танхим руу орох үедээ үзэгчидтэй мэндэлж байхад нь Колт 38 гар буугаар цээжин тус газар нь буудсан юм. Азаар энгэрийн цаастай хэсгийг сум оносон нь уушгийг хамгаалж, амийг нь аварсан бөгөөд тэрбээр илтгэлээ ч амжилттай дуусгаж чадсан гэдэг.

Ерөнхийлөгчийн амийг аварсан урт илтгэл

5 Титаникийн сүйрлийн гол шалтгаан

1912 оны 4 сарын 14-ний орой хөлгийн харуул ажлаа хүлээлгэн өгсөн ба тэр үед мөсөн уулыг харах ёстой байсан дуран шүүгээн дотор цоожтой байжээ. Мөн онгоцны компани Титаникийг боомтоос хөдлөхийн яг өмнөхөн хөлгийн 2-р офицероор Чарлес Лайтроллерийг томилох гэнэтийн шийдвэр гаргасан нь Дэвид Блейрийг шүүгээний түлхүүрээ өгөхөө мартахад хүргэжээ.

Титаникийн сүйрлийн гол шалтгаан

6 Берлиний ханын талаарх нууцыг задалсан эр

Берлиний ханыг нураасан нь Хүйтэн дайн дуусах эхлэлийг тавьсан дэлхийн түүхийн томоохон үйл явдал билээ. 1989 оны 11 сарын 9-нд хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид Зүүн Германы төрийн албан хаагч Гюнтер Шабовскигаас хөл хоригийн талаар тодруулжээ. Тухайн үед Зүүн Германы иргэд Баруун руу орох боломжгүй байсан бөгөөд Шабовски "Өнөөдрөөс эхлэн Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын иргэд хоёр Германы хилийг давах боломжтой болох журмыг хэрэгжүүлэхээр шийдсэн" хэмээн эргэлзээтэйгээр хариулсан юм. Харин хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар асуухад тэрбээр "Нэн даруй, хойшлуулахгүй" гэж хэлжээ. Гэхдээ энэхүү мэдээлэл нь 11 сарын 10-ны үүрийн 4 цагт зарлагдах ёстой байсан боловч түүний үгнээс болж ханыг нураах ажиллагаа бараг тэр дороо явагдаж эхэлсэн юм.

Берлиний ханын талаарх нууцыг задалсан эр

7 "D-Day"-ийг боломжтой болгосон амралт

1944 оны 6 сарын 6-ны өдөр болсон Нормандын дайралтаар Дэлхийн 2-р дайнд холбоотнууд бүрэн ялалт байгуулах боломж бүрдсэн юм. Гэвч тэр бүхэн өөрөөр эргэх ч боломжтой байжээ. "Цөлийн үнэг" хочоороо алдартай Германы генерал Эрвин Роммел Нормандыг хамгаалах армийг удирдах даалгавартай байсан ч тэрбээр хэдхэн өдрийн өмнө ажлын байраа орхин явсан байв. Түүнийг Гитлертэй Баварид уулзах гэж эсвэл 6 сарын 6-нд эхнэрийнхээ төрсөн өдөрт очих гэж явсан зэрэг зөрүүтэй таамгууд байдаг хэдий ч Эрвин Роммел эзгүй байсан нь тэднийг тулаанд ялагдахад нөлөөлсөн юм.

"D-Day"-ийг боломжтой болгосон амралт

8 Томьёог үгүй хийх шахсан ламтан

13-р зууны үеийн нэр нь тодорхойгүй ламтан байгаагүйсэн бол дэлхийн технологи, шинжлэх ухаан улам л хурдацтай хөгжих байжээ. Учир нь Грекийн математикч Архимедын эртний бичвэрийг тэрхүү ламтан шинэ цаас олдоогүйн улмаас дээрх бичгийг нь арилган залбирагч нартаа өгсөн гэдэг.

Эрдэмтэд хожим тус бичвэрийг томьёог анх зохиосон ноёд болох Исаак Ньютон, Готфрейд Лейбниц нараас өмнө томьёоны суурийг тавьсан гэгддэг Архимедын "Палимпсест" хэмээх номын хэсэг болохыг олж тогтоосон байна.

Томьёог үгүй хийх шахсан ламтан

9 Мария Антуанетийн үхлийн шийдвэр

Францын хатан Мария Антуанет нь хааны гэр бүлээ үхэл рүү түлхэх гэнэтийн шийдвэрийг гаргаж байжээ. Тодруулбал, 1791 онд хувьсгал гаргаж буй Францын босогчдоос болж тэрбээр өөрийн нөхөр 15-р Луй хаантай хамт Парисаас Нидерландын Монтмеди руу дүрвэхээр шийдсэн юм. Тухайн үед генерал Франсуа Клод Буе тэднийг 2 сүйх тэрэгтэйгээр замд гарахыг санал болгосон хэдий ч хатан "Берлин" гэдэг нэртэй маш гоёмсог сүйх тэргээр явахыг шаардсан гэдэг. Харамсалтай нь, зэвсэглэсэн тосгоны иргэд тэднийг сүйх тэргээр нь таниад цаазлан хороосон юм.

Мария Антуанетийн үхлийн шийдвэр

10 Цөмийн дайныг зогсоосон эр

1983 оны 9-р сард ЗХУ-ын Агаарын хамгаалалтын хүчний дэслэгч шөнийн ээлжид гарч байхдаа АНУ-ын 5 пуужин тэднийг чиглэн ирж байхыг компьютер дээрээсээ харжээ. Тэрбээр нэн даруй пуужингуудын талаар мэдэгдэж, цөмийн дайныг эхлүүлж болох байсан ч тэгээгүй юм. Учир нь Станислов Петров "Ямар нэг зүйл буруу байна. Яагаад Америкчууд тавхан пуужин хөөргөнө гэж" хэмээн бодоод компьютероо шалгатал тэр нь төхөөрөмжийн алдаатай ажиллагаанаас үүдсэн байсан гэдэг. Түүнчлэн АНУ, ЗХУ-ын хооронд болох шахсан цөмийн дайны нэг нь Кубийн пуужингийн хямрал байсан бол нөгөө нь энэхүү ганцхан хүний зөн совиндоо итгэж, урьдчилан сэргийлсэн санамсаргүй үйл явдал байжээ.

Цөмийн дайныг зогсоосон эр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()