Эрчүүдийн биед тулгардаг эвгүй асуудлуудыг шийдвэрлэх аргууд

Та үргэлж сайхан харагдаж гэж хичээдэг гэдэгт бид итгэж байна. Та өөрийн хувийн ариун цэвэр, хувцаслалт болон бие галбиртаа анхаарал хандуулдаг болов уу. Ийнхүү өөртөө арчаатай, загварлаг байх нь бүсгүйчүүдийн анхаарлыг маш ихээр татдаг хэдий ч таниас үл хамаарах хүчин зүйлээс болж, та өөрийн загварлаг, бусдын харцыг татсан байдлаа алдах магадлалтай. Гэхдээ энэ асуудлыг хялбархан шийдвэрлэх боломжтой юм байна шүү.

Эрчүүдийн биед тулгардаг эвгүй асуудлуудыг шийдвэрлэх аргууд

1 Хэт ихээр хөлрөх

Хөлс ялгарах гэдэг байдаг л зүйл. Гэхдээ спорт заланд хөлрөх, эсвэл цаг агаар, орчин, сэтгэл хөдлөлөөс үл хамаарч хөлрөх гэдэг хоёр өөр зүйл гэдгийг санах хэрэгтэй.  Мэдээж хүн бүр ижил хөлөрдөггүй бөгөөд хэт их хөлрөхийг анагаах ухаанд “гипергидроз” хэмээн нэрлэдэг байна. Хөлс дарагч нь асуудлыг зөвхөн өнгөц талаас нь шийдвэрлэх учир та мэргэжлийн эмчид хандсан нь зүйтэй.  Ихэнхидээ асуудал нь таны амьдралын хэв маяг, хооллолтонд байх магадлал өндөр.

Хэт ихээр хөлрөх

2 Амнаас эвгүй үнэр үнэртэх

Мэдээж, та амны хөндийн ариун цэврээ сахих ёстой. Амнаас эвгүй үнэр гарахад таны хэрэглэж буй хоол хүнс, тамхи, амны хөндийн ариун цэвэр, эсвэл дотор эрхтний асуудал нөлөөлдөг.  Тиймээс эхлээд шалтгааныг нь олох хэрэгтэй.

Гэхдээ амнаас эвгүй үнэр гарахыг хэл болон шүдээ тогтмол цэвэрлэх, шүдний эмнэлэгт очих, муу зуршлаа хаяснаар зогсоох боломжтой. Харин түр зуур үнэрийг дарахын тулд их ус уух эсвэл бохь зажилж, шүлсний ялгарлыг нэмэгдүүлж болно.

Амнаас эвгүй үнэр үнэртэх

3 Хаг

Таны хар хослол дээр цагаан хагны үйрмэг байх нь тийм ч таатай харагдахгүй л болов уу.  Хаг нь төрөл бүрийн шалтгаанаас үүсэх магадлалтай. Жишээлбэл: толгойн хуурайшсан арьс, арьсны өвчин эсвэл бохир үс гэх мэт.  Хагны эсрэг маш олон төрлийн шампунь байдаг ч хэрвээ та уламжлалт аргыг хэрэглэхийг хүсэж байвал цайны мод, хүнсний сод, алимны цуу, нимбэгний хүчил зэргийг ашиглах боломжтой.

Хаг

4 Шигдэж ургасан үс

Сахал хуссаны дараа нүх сүв битүүрснээс болж үсний ургалт өөрчлөгдөх магадлалтай. Үүнээс болж үс дотогш ургаж, таны нүүрэн дээр улаан эсвэл идээт батга гарах бөгөөд энэ нь гадаад төрхөнд сайнаар нөлөөлөхгүйн мэдээж. Ихэнхидээ энэ нь хуурай, ширүүн арьстай тохиолддог учир чийгшүүлэгч лосьон түрхэж, сахлаа хусахын өмнө нүүрээ халуун ууранд утах хэрэгтэй. Харин шигдэж буруу ургасан үсээ авах гэж байгаа бол тухайн хэсгийг заавал чийгшүүлж, ариутгаарай.

Шигдэж ургасан үс

5 Хөлийн таагүй үнэр

Танд таалагдах үгүйгээс үл хамааран хөл үргэлж хөлөрдөг бөгөөд таны жентельмен байдлыг үгүй хийх магадлалтай. Энэ асуудалтай тулгарахгүйн тулд даавуун материалтай оймс өмсөх, болж өгвөл арьсан гутал өмсөх хэрэгтэй. Хэрвээ ингээд ч үр дүнд хүрэхгүй бол эмч ууж хэрэглэх бэлдмэл зөвлөдөг байна.

Хөлийн таагүй үнэр

6 Хурхирах

Таалагдсан эмэгтэйгээ анхны шөнийхөө дараа л үргээхийг хүсэж байвал хурхирах нь танд тохирно. Найз бүсгүй тань таныг хурхирч байна гэж гомдол мэдүүлж байвал та нуруун дээрээ унтахгүй байхыг хичээгээрэй.  Үүнээс гадна шингэний дутагдалд орох, унтахынхаа 4-5 цагийн өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс татгалзах нь зүйтэй.

Мөн хамар битүү байх нь хурхирахад нөлөөлдөг учир орой унтахынхаа өмнө хамраа цэвэрлэж байгаарай. Илүүдэл жин ч хурхиралтанд нөлөөлдөг гэдгийн мэдэхэд илүүдэхгүй болов уу.

Хурхирах

7 Сахал хуссаны дараах үрэвсэл

Сахал хуссаны дараа зарим тохиолдолд арьс улайж, загатнадаг. Энэ нь иргүй сахлын татуурга, тохиромжгүй сахлын хэрэгсэл, эсвэл хэт мэдрэмтгий арьстай холбоотой.

Тиймээс арьсаа үрэвсүүлэхгүйн тулд тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх, эсвэл алимны цуу нэмсэн хүйтэн жин тавьж болно.  Үүнээс гадна аспирин болон бүлээн устай зуурмаг, зуун насттай тос, устай хольсон цайны модны тос сайнаар нөлөөлнө.

Сахал хуссаны дараах үрэвсэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()