Брэд болон Алия нар олон нийтийн өмнө тогтмол хамт гарахаас гадна зураач бүсгүйг Брэдийн гэрийн гадна тор дүүрэн хүнстэй байхыг хэд хэдэн удаа сэтгүүлчид харсан гэнэ. Питт найзыгаа дэлгүүр явуулж, хүнсээ цуглуулсан гэхэд эргэлзээтэй. Ингээд Брэд Питтийн шинэхэн дурлалт бүсгүйн талаар илүү дэлгэрэнгүй танилцацгаая.
Алия Шокат хэдийгээр Брэд Питт болон түүний экс эхнэр шиг олны танил биш ч өөрийн хүрээндээ алдартай нэгэн аж. Алия хүүхэд байхаасаа эхлэж, жүжигчин болохыг мөрөөдөж байсан бөгөөд 1990 оноос эхлэн дэлгэцээр гарах болжээ. 2005 онд “Arrested Development” ситкомд дүр бүтээснээр тэрээр олны танил болсон байна.
Ситком цуврал дэлгэцийн бүтээл болсноор Шокат АНУ-ын кино жүжигчдийн томоохон шагналын нэг болох Гильдийн шагналд нэр дэвшиж байсан. . Амжилтанд хүрэх анхны алхмуудаа жүжигчин бүсгүй дараах байдлаар ярьжээ:
9 настай байхдаа би аав ээждээ жүжигчин болох хүсэлтэй байгаагаа хэлсэн. Эхлээд тэд миний хүслийг дэмжихгүй байсан цаг хугацаа өнгөрөх тусам намайг дэмжиж, амжилтанд хүрэх анхны алхмуудыг хийхэд минь тусалсан. Би тэдэнд маш их талархаж байгаа.
Гэхдээ Алиягийн аав ээж түүний мөрөөдлийн эсрэг байвал үнэхээр хачирхалтай санагдах байсан. Учир нь түүний өвөө Пол Берк 60-70-аад оны үеийн детектив киноны од байжээ. “Naked City” киноны мөрдөгч Адам Флинтийн дүр Беркийг “Эмми” шагналыг 2 удаа хүртэхэд хүргэсэн байна. Үүнээс гадна Алиягийн өвөө “ The Thomas Crown Affair”, “Valley of the Dolls” зэрэг кинонд ч дүр бүтээсэн. Өвөө нь түүнд энэхүү сонголтыг хийхэд ихээхэн нөлөөлсөн болохыг Алия нуудаггүй.
Брэд Питтийн шинэхэн хайр эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийг дэмждэг гэдгээ нээлттэйгээр хэлдэг. Гэхдээ Шокатыг эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх улаан тэмцэгч гэж хэлж болохгүй бөгөөд тэрээр хэмжээндээ л бүсгүйчүүдийн төлөө тэмцдэг байна. Алия хүн бүр ижил хүндэтгэл хүлээж, нийгэмд эзлэх байр суурьтай байж, ажил мэргэжил эзэмших эрхтэй гэж үздэг аж.
Харин байгаль дэлхий Алия Шокатад авьяас чадварыг хангалттай бэлэглэжээ. Жүжигчнээс гадна тэрээр хүүхэд байхаасаа эхэлж уран зураг сонирхож байсан гэнэ. Алияг 17 настай байхад түүний амьдралд таагүй зүйл тохиолдсон бөгөөд тэрээр өөрийгөө тайвшруулахын тулд бүх анхаарлаа уран зурагт шилжүүлсэн байна.
Ийнхүү цаг хугацаа өнгөрөх тусам Шокат уран зурагт ихээр дурлаж, уран зураг түүний амьдралын бас нэгээхэн хэсэг болжээ. Итгэл найдвараа алдах үед уран зураг Алия бүсгүйд урагшлах эрч хүчийг өгдөг гэнэ. Алия дуурьд дуртай учир 2019 оны 11-р сард тэрээр Брэд Питтийн хамтаар Канье Уэстагийн дуурийг үзсэн байна.
Алия АНУ-д төрж, өссөн хэдий ч өөрийгөө хэзээ ч америк гэдэггүй. Учир нь түүний эцэг нь Иракт төрсөн бол ээжийнх нь талын хүмүүс норвеги, итали, ирланд хүмүүс байдаг аж.
Олон үндэстнээс гаралтай байдал нь Шокатыг бага насандаа багагүй асуудалтай тулгарахад нөлөөлсөн бөгөөд тэрээр өөрийн өвөрмөц төрхөөсөө ичиж, үндэс угсааныхаа талаар бусдад ярихаас татгалздаг байжээ. Харин одоо Алия өөрийн үндэс угсаагаар бахархаж, өвөг дээдсийнхээ соёл иргэншлээс суралцаж байгаа аж.
Брэд Питтийн ээлжит амрагийн гадаад төрх түүний шүтэн бишрэгчдийг гонсойлгосон гэнэ. Гэхдээ сүүлийн үед Холливудад гадаад төрх бус харин уран бүтээлийн чадвар, онцгой байдал зэрэг нь чухал байр суурийг эзлэх болсон аж.