1
Uncut gems (2019)
Еврей-Америк гаралтай үнэт эдлэлийн наймаачин Ховард Ратнер нь маш ховор, үнэmэй хар чимэд чулууг олсны дараа спорт бооцоонд донтолт нь түүнийг олон аюултай нөхцөл байдалд оруулна. Нью-Йоркын бараг хүн бүрт өртэй Ратнерын хувьд энэхүү чулуу нь хором мөч бүрт улам томорсоор байгаа асуудлуудынх нь гарц мэт санагдана.
Сэтгэл зүйд нөлөөлөх түвшин: 10/10
2
Hereditary (2018)
Ээжийгээ нас барсны дараа Анна Грэхэм (Тони Колетт) гэр бүлийн хамтаар байшинг нь болон гэр бүлийнхнийг нь бага багаар эзэмдэж буй ер бусын хүчтэй нүүр тулна. Ари Астерын найруулсан энэхүү сонгодог аймшгийн кино нь яг одоо үзэх хэрэгтэй кино юм. Үйл явдал цааш өрнөх туса түгшүүртэй өөрчлөлтүүд гарч, Грэхэмийн гэр бүлийнхнийг төсөөлшгүй аймшиг угтана.
Сэтгэл зүйд нөлөөлөх түвшин: 8/10
3
"No Country For Old Man" (2007)
Найруулагч ах дүү Коены найруулсан "No Country For Old Man" киноны үйл явдал нь Льюейлн Мосс ан хийж яваад баруун Техасын цөлөөс хар тамхины наймаачдын цүнхтэй мөнгийг олсноор эхэлнэ. Харамсалтай нь олсон цүнхэнд нь байрлал илрүүлэгч суурилуулсан байснаар Моссын араас хөлсний алуурчин Антон Чигүр (Хавер Бардем)-г илгээснээр цааш үргэлжилнэ.
Сэтгэл зүйд нөлөөлөх түвшин: 9/10
4
Requiem For a Dream (2000)
Даррен Аронофскийгийн найруулсан энэхүү киног сэтгэлзүйн там гэж тодорхойлвол хамгийн дээр байх. Тоглосон жүжигчид буюу Эллен Берстин, Rаред Лето, Женнифер Коннелли, Марлон Уэйнс нарын хувьд эцсийнх нь найдвар болсон 2000-аад оны хар тамхинаас болж бүх зүйлээ алдаж буй тухай кино юм. 4 гол дүр бүгд өөрсдийн хамгийн муу зуршил болон зан чанарыг муу замаар орохдоо олж мэддэг. Киноны эхэн хэсэгт дүрүүдийн донтолтыг энгийн нэг алдаа мэтээр харуулдаг боловч төгсгөлдөө ойртох тусам хар тамхитай шууд харьцах нь юунд хүргэдгийг харуулах болно.
Сэтгэл зүйд нөлөөлөх түвшин: 9/10
5
Parasite (2019)
Пун Жүн Угийн Оскарын шагналт бүтээл "Parasite" нь дээр дурдсан кинонуудаас огт өөр байсан юм. Илүү дутуу спойлор өгөлгүйгээр хэлэхэд "Parasite" шиг бүтээл өөр хаана ч байхгүй. Оскарын шагналт гэхээр ямархуу байхыг таамаглаж байна гэж бодож байгаа бол юу ч таныг энэ кинон дээр болох зүйлсэд бэлтгэлтэй байлгаж чадахгүй л болов уу.
Сэтгэл зүйд нөлөөлөх түвшин: 8/10
6
Funny Games (2007)
Сэтгэцийн өвчтэй Пол, Петер нарын дүрд тоглож нуурын хажуу дахь нэгэн зуслангийн байшинг өөрсдийн галзуу, аюултай тоглоомын талбай болгодог. Энэхүү 111 минутын сэтгэл зүйн триллер нь ухамсаргүй биеийн болон сэтгэл зүйн хүчирхийлэл болон энгийн хүмүүс стресс хэрхэн зохицуулдагийг шүүмжлэл талаас нь харуулсан бүтээл юм. Энэ киног үзсэний дараа та дахин хэзээ ч машины уралдааныг өмнөх шигээ харж чадахгүй л болов уу.
Сэтгэл зүйд нөлөөлөх түвшин: 7/10
7
Good time (2017)
Банкны дээрэм нь буруугаар эргэж сэтгэл зүйн тогтворгүй байдалтай ах нь шоронд хоригдоход Константин буюу Конни Никас (Роберт Паттинсон) ахыгаа шоронгоос гаргахад хангалттай хүрэхээр хэмжээний мөнгө олохын тулд юу ч хийхэд бэлэн байдаг. Конни ахыгаа шоронгоос суллаж, хийсэн буруу зүйлсээ зөвтгөх гэж хичээж байгаа нь нөхцөл байдлыг улам л хурцдуулна.
Сэтгэл зүйд нөлөөлөх түвшин: 7/10
8
A Clockwork Orange (1971)
Стэнли Кубрикийн шилдэг кинонуудын нэгээр тооцогддог энэхүү кино нь хэрцгий үйл явдал болон орчин үеийн сэтгэл зүйн болон нийгмийн нөхцөл байдал, ёс суртахууны үнэн төрхийг гайхалтай хослуулж чадсанаараа “Бүх цаг үеийн шилдэг” гэсэн жагсаалтад зүй ёсоор багтдаг билээ.
Танхай залуу Алекс аллагын хэрэгт яллагдсаныхаа дараа хүчирхийллийн донтолтоосоо эдгэрнэ гэсэн найдвар тээн хууль бус, хэрцгий, түгшүүртэй эмчилгээний туршилтад олон жилийг өнгөрөөнө. Энэ хэрцгий “эмчилгээ” нь тухайн киноны хамгийн сэтгэл зүйд нөлөөлөх хэсгүүд юм.
Сэтгэл зүйд нөлөөлөх түвшин: 6/10
9
The Game (1997)
Найруулагч Дэвид Финчер "Seven" киноны эмгэнэлтэй төгсгөлөөрөө үзэгчдийг цочирдуулснаас 2 жилийн дараа "The Game" киногоороо бодит байдал болон төсөөлөл хоорондын ялгааг уусган дуусгаагүй зүйлээ үргэлжлүүлсэн юм. Дүү Конрад (Шон Пенн)-аас “тоглоом”-ны эрхийн бичиг авдаг чинээлэг банкны эзэн Николас ван Ортоны дүрд Майкл Дуглас тогложээ. Цааш үргэлжилснээр ван Ортон өөрийгөө бодит гэхэд хэтэрхий итгэмээргүй нөхцөл байдалд орсныг мэдрэх бөгөөд үзэгчид арай гэж учрыг нь ойлгож эхлэхэд Финчер дахиад л бүгдийг төөрөгдүүлчихнэ. Энэ кино таныг ван Ортоноос дутахааргүй хэмжээнд сандаргаж, төөрөгдүүлнэ.
Сэтгэл зүйд нөлөөлөх түвшин: 6/10
10
Nightcrawler (2014)
Дан Гилройгийн "Nightcrawler" бүтээл нь хүн хийж байгаа зүйлдээ хамгийн шилдэг нь байхын тулд хаа хүртэл явж чадахыг харуулсан шилдэг кинонуудын нэг юм. Энэхүү амжилтын төлөөх хэт улайрал нь видеографер Луй Блүүм (Жэйк Гилленхааль)-ийн нүдэнд хэтэрхий энгийн харагдах бөгөөд тэрээр авто осол болон гэмт хэргийн бичлэгийн худалдаачин болох аялалаа эхлүүлнэ. Ёс суртахуунтай хүн гэхээсээ илүү цөөвөр чононоос ялгаагүй болсон Блүүмийн энэ улайрал, мөн энэ бүхэн яаж дуусахыг үл мэдэх үзэгчид маш их түгшүүртэй тулгарна.
Сэтгэл зүйд нөлөөлөх түвшин: 6/10
11
Hard Candy (2005)
Дэвид Слэйдийн "Hard Candy" кинонд насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татагчдийг ангуучилдаг хэрцгий өсвөр настан Хэйли Старкын тухай өгүүлнэ. Хэйли өөрийн бяцхан охиныг хүчирхийлж алсан гэж сэжиглэж буй Жефф Колвер (Патрик Виллсон)-ыг барьж шийтгэхээр хичээнэ. Энэхүү гэмт хэргий триллер киноноос та хүн хэн нэгнийг шударга ёсны өмнө авчрахын тулд хэрхэн гүн гүнзгийн ёроол руу унаж байгааг харж болно. Үйл явдал үргэлжлэх тусам Хэйлигийн Жэффд үзүүлж буй удаан бөгөөд нарийн аргатай тамлалын арга нь үзэгчдийг зочирдуулж, түүний харгислалыг жигшихэд хүргэнэ.
Сэтгэл зүйд нөлөөлөх түвшин: 4/10
12
Whiplash (2014)
"La La Land" киногоор байлдан дагуулахаас өмнө найруулагч Дамиэн Чазель сэтгэл зүйн хүнд бүтээл болох "Whiplash"-аараа урлагийн сургуулийн хар бараан талыг дэлхий дахинд харуулсан билээ. Киноны үйл явдал хүсэл тэмүүлэл дүүрэн жазз бөмбөрчин Эндрю Ниеман (Майлс Теллер) Нью-Йоркын "Shaffer Conservatory" хөгжмийн сургуульд элсэн орж солиотой багш Теренс Флетчер (J.K. Simmons)-тэй уулзсанаар өрнөнө. Хамгийн их анхаарал татдаг хэсгүүдийн нэгэнд нь Флетчерийн хэдэн бөмбөрчдийг хэл амаар доромжилж хэн хүний төсөөлж ч чадахгүйгээр шахалтад оруулах хэрцгий шалгаруулалтын хэсэг юм.
Сэтгэл зүйд нөлөөлөх түвшин: 8/10