Мансууруулдаг зөгийн балын төлөөх Балбачуудын амь сорьсон тэмцэл

2020-05-21, 17:23
6,849

Балба улсын бөглүү нутагт амьдардаг Гүрүнг хэмээх омгийнхон сэтгэхүйд нөлөө үзүүлдгээрээ алдартай "галзуу зөгийн бал"-ыг хураахаар амь насаа золин байж эгц хад руу авирдаг байна.

Мансууруулдаг зөгийн балын төлөөх Балбачуудын амь сорьсон тэмцэл

Дэлхийн хамгийн том зөгий гэгддэг Хималайн аварга зөгийнүүд цавчим хадан дээр ургадаг нэгэн хорт цэцгийн балыг цуглуулах ажил жилд ердөө ганцхан сар үргэлжилдэг бөгөөд ийн гаргаж авсан зөгийн бал нь хүчтэй мансууруулах, бэлгийн дур хүсэл өдөөх үйлчилгээтэй байдаг.

Тэрхүү ховор төрлийн зөгийн балыг олборлох нь нутгийн ард түмний хувьд эртнээс уламжлагдан ирсэн заншил бөгөөд шашин соёлын нэн чухал ач холбогдолтой аж.

Балбын алс хязгаарт орчин үеийн нийгмээс тусгаарлагдан амьдардаг Гурунг омгийнхон энэхүү сэтгэцэд хүчтэй нөлөө үзүүлдэг зөгийн балыг хураан авахын тулд их хэмжээний хичээл зүтгэл, эр зориг гаргаж цавчим хад руу авчирцгаадаг байна.

Гималайн аварга зөгийнүүд нь зарим тохиолдолд хорт цэцгийн тоосыг цуглуулдаг учир зөгий бал нь хортой байх магадлалтай байдаг байна. Тиймээс туршлагатай зөгийн бал цуглуулагчид амталж үзэхийн өмнө арьсан дээрээ түрхэж үзэх ба хэрэв арьс таталдаж байвал уг зөгийн бал хортой гэсэн үг ажээ.

Нутгийн иргэдийн өгүүлснээр уг зөгийн балыг тодорхой хэмжээгээр хэрэглэх нь сахарын болон зүрх судасны өвчинд нэрвэгдэхээс сэргийлэх эерэг нөлөөтэй гэлцдэг байна. Харин хэтрүүлэн хэрэглэх нь зүрх судасны өвчин болон хүчтэй мансууруулах үйлчилгээ үзүүлдэг сөрөг нөлөөтэй аж.

Зөгийн бал цуглуулагчид зөгийн үүрний доор моддын мөчрийг шатааж утаа гаргах замаар зөгийнүүдийг үргээх ба тэр мөчид зөгийн бал цуглуулагч ямар нэгэн хамгаалалтын хэрэгслэлгүйгээр олсон шатаар эгц хад луу дээш авиран зөгийн балыг хулсан урт саваагаар хатган сагсанд унагаах аргаар цуглуулдаг байна.

Ойролцоогоор 3 өдөр үргэлжлэх зөгийн бал хураалтаар 90-200 литр орчим бал цуглуулах ба хурааж авсан зөгийн балаа ойролцоох голын усанд угааж цэвэрлэн цааш зөөвөрлөдөг ажээ.

Тус зөгийн бал хураалтыг үзэж сонирхогчид болон дурлагчид нэмэгдэхийн хэрээр зөгийн тоо толгой болон зөгийн балны олдоц эрс багасаад байгаа аж. Энэ нь тус орчимын эко систем хийгээд нутгийн иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлээд эхлэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()