1
Салалт
Зарим хүмүүсийн хувьд салалт гэдэг байж боломгүй зүйл мэт санагддаг. Тиймээс ч хүмүүс ямар нэг аргаар боломжгүй ч гэсэн гэрлэлтээ авч үлдэх гэж хичээдэг. Хэдийгээр хачирхалтай сонсогдож байгаа ч үнэн хэрэгтээ салалтад өөрийн гэсэн давуу талууд хүртэл байдаг гэнэ шүү. Гэр бүлийн амьдрал үгүй болно гэдэг нь “хайр сэтгэлийн харилцаа” үгүй болсныг илэрхийлнэ. Засварлах боломжгүй зүйлийг засварлах гэж оролдохын оронд аль аль талдаа давуу талтай шийдвэрийг гаргаж, хүүхдүүдийнхээ хүмүүжилд хэн нь илүү их анхаарал хандуулах талаар ярилцсан нь зүгээр.
Мэдээж, харилцаагаа дууссан болохыг хүлээн зөвшөөрөхөд багагүй зориг, сэтгэлийн тэнхээ шаардлагатай. Үүний дараагаар харин та амьдралаа дахин шинээр эхлэх боломжтой болох бөгөөд салалтыг амьдралаа дээшлүүлэх боломж гэж харах хэрэгтэй.Салалт нь эргэн тойрны хүмүүст сөрөг сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс ч ойр дотны хүмүүс нь хамт амьдрах боломжгүй хүмүүсийг хамтад нь амьдруулах гэж ятгадаг. Энэ бол хамгийн буруу алхам юм.
2
Санхүүгийн асуудал
Таны санхүүгийн зуршил бол таны л асуудал, өөр хэний ч биш. Хэрвээ хэн нэгэн кафед орох, кино үзэх гэх мэт зүйл дээр хэмнэлт гаргах гэж байвал түүнийг шоглох хэрэггүй. Энэ бол түүний асуудал.
-Мөнгө хэмнэх эсвэл тухтай амьдрахын тулд эцэг эхтэйгээ амьдрах
- Бага хэмжээний мөнгө зээлэхгүй байх
- Өндөр цалинтай ч оффисын бус ажил хийх
- Өөрийн гараар ямар нэг зүйл хийж мөнгө хэмнэх гэх мэт зүйлс нь орчин үед энгийн зүйл гэдгийг санах хэрэгтэй.
3
Эрхэлж буй ажил
Худалдаа, түргэн хоол болон энэ төрлийн чиглэлээр ажилладаг хүмүүс өөрийн ажлаасаа маш ихээр ичдэг. Тиймээс ч заримдаа шинэ ажил хайх үедээ өөрийн эрхэлдэг байсан ажлаа анкетандаа бичихгүй нуудаг. Энэ нь хөдөлмөрийн үнэ цэнийг унагаж байгаа хэрэг юм.
- Бүх төрлийн үйлчлүүлэгчтэй ажиллах нь “офисын ажилтны” хэзээ ч олж авахгүй харилцааны туршлагыг танд өгөх болно.
- Дургүй ажилдаа өдөр бүр ирж, хийх ёстой ажлаа хийх нь хамгийн чухал чадваруудын нэг юм. Үүний ачаар та өндөр шаардлагатай захиралын даалгаварыг цаг тухайд нь биелүүлэх чадварт суралцана.
-Хүнд хэцүү хөдөлмөр гэдэг бол ичих биш харин бахархах зүйл юм.
4
Ганцаараа байх
Ганцаардал гэдэг зүйлийг өндөр настай хүмүүс мэдрэх нь энгийн үзэгдэл мэтээр хүмүүс ойлгох болсон. Харин залуу хүний хувьд энэ нь утгагүй зүйл мэт санагдана.
Гэр бүл, найз нөхөдтэйгөө авахуулсан зургаа цахим сүлжээнд нийтлэх нь эргэн тойрныхоо хүмүүст би ганцаараа биш гэдгийг харуулах нь зарим хүмүүсийн хувьд томоохон асуудал болох магадлалтай.
Гэхдээ ганцаардлыг ганцаараа байх хүслээс ялгах хэрэгтэй. Хэрвээ танд ганцаараа байх нь илүү амар санагдаж байвал та энэ байдлаасаа огт ичиж болохгүй.
5
Хүүхэдтэй болохыг хүсэхгүй байх
Хүүхэдтэй болох хүсэлгүй байх нь таныг муу нэгэн болгохгүй. Хэрвээ хүүхэдтэй болж, сайн эцэг эх болно гэдэгтээ итгэлгүй байвал энэ нь таны ухаалаг, хариуцлагатай нэгэн болохыг харуулах бөгөөд та аливаа чухал шийдвэрийг сайн эргэцүүлж бодсоны үндсэн дээр гаргадаг болохыг илэрхийлнэ. Харин заримдаа хүмүүс энэ зүйлийг мөн л санаанд оромгүй, байж боломжгүй зүйл мэт хүлээж авдаг.
Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар: дэлхий дээр гэр бүлийнхнийхээ дарамт шахалтаар, эцэг эх болсон тохиолдол багагүй байдаг гэнэ. Дээр үед олон хүүхэд төрүүлэхийг эрмэлздэг /гэр орон, газар тариалан, мал аж ахуйдаа туслуулах зорилготой/ байсан бол орчин үед энэ бодол өөрчлөгдсөн. Гэхдээ заримдаа хүмүүс сүйрэх гэж буй гэрлэлтээ аврахын тулд олон хүүхэд төрүүлэх үзэгдэл одоо ч гэсэн бий.
6
Ядуу байдал
Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар бид хэдий чинээ ядуу байдлаасаа ичнэ, төдий чинээ ядуурлыг өөртөө татаж дууддаг гэжээ. Энэхүү зарчим нь маш энгийн. Тухайн хүн тодорхой хэмжээний мөнгөтэй болмогцоо хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулалт хийх, эсвэл цуглуулахын оронд үнэтэй зүйл худалдан авч, дотоод ичгэвтэр байдлаа дарахыг хичээдэг гэнэ. Хямд ухаалаг гар утас, хямд гоёл чимэглэл зүүх нь тийм ч ичгэвтэр хэрэг биш гэдгийг санаарай.
Үүнээс гадна ихэнх хүмүүс өөрөөсөө илүү амжилттай явж буй хүмүүстэй найзлахаас татгалздаг бөгөөд энэ нь өөрийг нь доош татаж буй хэрэг юм. Тиймээс боломжтой бол өөрөөсөө бага зэрэг дээгүүр хүнтэй найзлахыг эрхэмлэх нь зүйтэй.
7
Нүүр будалт
Зарим хүмүүс огт нүүр будалтыг дэмждэггүй бол, эсрэгээрээ их хэмжээний нүүрний будаг ашиглах дуртай хүмүүс гэж бий. Тэд бусдын анхааралд өртөхгүйн тулд нүүрээ буддаггүй бол, зарим нь эдгээр хүмүүстэй уусахаас сэргийлж буддаггүй. Эрчүүд нүүрээ тод будсан бүсгүйчүүдийг өөртөө итгэлтэй, нэр хүндтэй гэж хүлээж авдаг бол бүсгүйчүүд тэднийг замбараагүй, аальгүй нэгэн мэтээр хүлээж авдаг байна.
“Саяхан ажилд орлоо. Хамгийн эхний сургалтын хичээлд суух үед сургалтын багш маань тэдний ажилтны нэг нь ажилдаа нүүрээ будахгүй ирсэнд ихээхэн гайхсан талаараа ярьсан байна. Түүний хувьд нүүрээ будахгүй байх гэдэг нь залхуугийн илрэл гэнэ. Үүнээс гадна насанд хүрсэн эмэгтэй будаггүй нүүрээ олонд харуулах нь ичгэвтэр хэрэг” гэсэн юм.
8
Боловсролын ялгаа
Дэлхийн ихэнх улс орнуудын хувьд боловсрол гэдэг чухал зүйлийн жагсаалтад байсаар л байгаа. Гэтэл цахим сүлжээнд нэвтрэх, нөүтбук худалдаж авах боломжгүй хүн багагүй бий. 2018 оны судалгаанаас харахад дэлхийн хүн амын 14% нь буюу ойролцоогоор 1 тэрбум хүн гэсэн үг юм.
Тухайн хүнийг дипломтой эсвэл дипломгүй гэдгээр нь дүгнэхдээ бид түүний мэдээллийг хүлээж авах чадварыг бус, харин олонхийн бодлыг л дагадаг. Өөрийн мэдлэггүй байдлаас ичиж их сургууль, эсвэл коллежид суралцсанаар ангийнхаа хамгийн хөгшин оюутан гэдгээс ичих болно.