Хойд Солонгосын харгис удирдагчийн тухай баримтууд

Дэлхийн алдартай бизнесмен, тамирчин, дуучин, жүжигчид зэрэг анх төрөхдөө л гартаа микрофон барьж төрөөгүй нь лавтай. Хүнд нэг хувийн авьяас, 99 хувийн цуцашгүй хөдөлмөр байхад даруй амжилтанд хүрдэг гэсэн үг байдаг. Тэгвэл энэ удаа уншигч та бүхний анхаарлын төвд байдаг, хүчирхэг удирдагчдын нэг, Хойд Солонгосын ерөнхийлөгч Ким Чен Ун (Kim Jong Un)-ы хүүхэд насны амьдрал хэрхэн өрнөсөн, түүнчлэн хэрхэн амжилтанд хүрсэн талаарх түүхийг дэлгэж байна.
Хойд Солонгосын харгис удирдагчийн тухай баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Тэрээр 1983 оны 1-р сарын 8-нд төржээ
Үнэндээ түүний төрсөн он нь үнэхээр эргэлзээтэй. Хэвлэл мэдээллээр түүний төрсөн оныг 1982 он, 1984 он, 1983 он гэх мэт өөр өөрөөр л бичдэг. Түүний аавыг Ким Чен Ир (Kim Jong Il), харин ээжийг нь Ко Ёнг Хи (Ko Young Hee) гэдэг бөгөөд Ким Чен Ун тэдний дунд хүү юм. Түүний ахыг Ким Чен Чул (Ким Чен Chul), дүүг нь Ким Ё Чен (Kim Yo Jong) гэдэг ажээ.



2. Ээж нь түүнд хичээлээ хийхэд нь тусалдаг байв
Түүний эцэг Ким Чен Ир төрийн ажлаас болоод гэртээ тэр бүр байдаггүй байсан болохоор Чен Ун ээжийнхээ тусламжтай гэрийн даалгавраа хийдэг байсан гэнэ. Тэрээр хүүхэд байхдаа их бүрэг, ичимхий дуугүй хүүхэд байсан болохыг ээж нь хожим дурсан ярьжээ. Ирээдүйд эцгийнхээ ажлыг өвлөн авах хүүгийнхээ мэдлэгт , ээж нь ихээхэн анхаардаг байсан нь ойлгомжтой юм.



3. Тэрээр гадаадад нууц нэрээр суралцаж байжээ
Тэрээр Щвейцарийн Бернийн олон улсын сургуульд "Пак Ун" гэх хуурамч нэрээр суралцаж төгсчээ. Тухайн үед хэн ч түүнийг ирээдүйн ерөнхийлөгч гэдгийг нь мэдээгүй гэдэг. Хожим Чен Уны ангийн найзууд түүнийг сургуульд байхдаа хошин шогийн мэдрэмж өндөртай, хөгжилтэй зантай ч ихэнх цагийг гэртээ өнгөрөөдөг зожигдуу хүүхэд байсан хэмээн дурсаж байжээ. 



4. Майкл Жорданы шүтэн бишрэгч
Чен Ун Щвейцарьт суралцаж байхдаа өрөөнийхөө ханыг сагсан бөмбөгийн тамирчин Майкл Жорданы зургаар дүүргэсэн гэдэг. Учир нь тэрээр сагс тоглох, сагсны тэмцээн үзэх үнэхээр дуртай байжээ. "Тэр сагсан бөмбөгийн багт тоглоход тэнцэхээргүй тарган байсан ч, үнэхээр чадварлаг тоглогч байсныг онцлох хэрэгтэй" хэмээн ангийнх нь найз Никола Koвaceвик (Nikola Kovacevic) хожим хэлжээ.



5. Щвейцарьт сургуулиа төгсөж ирээд, цэргийн сургуульд элсэн суралцжээ
Чен Ун нутагтаа буцаж ирснийхээ дараа ахынхаа хамтаар өвөөгийнхөө нэрэмжит сургууль болох Ким Ир Сены цэргийн их сургуульд  элсэн орсон байна. 2010 онд түүний эцэг нас барсны дараахан түүнд хүнд цохилт болсон хэдий ч, цэргийн хүчний сайн удирдагч, сайн ерөнхийлөгч байх тал дээр хамаг чадлаааа хичээн ажилласаар иржээ.



6. Чен Ун өөрийн гэсэн дуутай
Чен Ун Зөвлөлт холбоот улсын ухуулга бүхий "Footsteps" буюу "Хөлийн мөр" хэмээх дууг зохиосон гэдэг. Тус дуунд:  "Гялалзсан ирээдүйн төлөө, удирдагчтайгаа хамтдаа алхаад, алхаад, алхаад, алхаад... хөлийн мөрөө тааруулан алхаад" хэмээн дуулдаг ажээ.



7. Тэр аавтайгаа үнэхээр адилхан
Бид ярьдаг даа, хэвлээд тавьчихсан юм шиг адилхан юмаа гэж... Та анзаарсан бол Кимийн гэрийнхний үсний засалт, хувцаслалт зэргүүд нь яг л нэг хэвэнд цутгачихсан юм шиг адилхан гэж жигтэйхэн. Хүмүүс түүнийг аавтайгаа адилхан болохын тулд үс, царайгаа засуулсан гэж ярьдаг боловч, тэрээр үүнийг өрсөлдөгч талынхны гаргасан хуурмаг цуурхал хэмээн үгүйсгэдэг ажээ.



8. Чен Ун бол хууль ёсны өв залгамжлагч биш
Түүний эцэг Ким Чен Ир-г нас нөгчсөний дараа, шинэ ерөнхийлөгчийн суудалд хэнийг суулгах талаар багагүй эргэлзээ үүссэн гэдэг. Хуулиндаа бол ерөнхийлөгчийг нас барвал ерөнхийлөгчийн ууган хүү эцгийнхээ өвийг залгамжлах учиртай байдаг. Харин түүний ах удирдагч болоход хэтэрхий сул дорой гэдэг шалтгаанаар түүний дүү одоогийн Хойд Солонгосын ерөнхийлөгч Ким Чен Уныг сонгосон гэдэг.  



9. Түүний хамгийн үнэнч зөвлөх нь түүний авга эгч, түүний нөхөр хоёр юм
Нас залуу цус шингэн гэж ярьдаг шиг залуу ерөнхийлөгч Чен Ун, улс орныг удирдах туршлага хомс учир өөрийн авга эгч Ким Гён Хи (Kim Kyong Hui), болон түүний нөхөр Чан Сун Тэк  (Jang Sung Taek) нараас улс орноо хэрхэн удирдах тал дээр байнгын туслалцааг аван, тэрчлэн цэргүүдээ удирдан ажиллахыг хүссэн байна. Тэд хоёулаа 66 настай ажээ.



10. Тэр хэнийг ч ялгалгүй хариуцлага хүлээлгэдэг
Бизнест ялангуяа улс төрд хэн нэгнээс хамааралтай, шударга бус зүйлүүд их тохиолддог нь нууц биш. Харин Чен Уны хувьд тийм биш болохыг өөрийн ахыг баривчилснаараа батлан харуулсан юм. Тэрээр өөрийн авга ах Сен Тэк (Sung Taek)-ийг улс орныг, цэргийн хүчээр дамжуулан эрхшээлдээ авах гэж оролдсон хэмээн буруутгаж, улмаар баривчлуулсан байна.



11. Чен Ун хоёр хүүхэдтэй
Тэрээр улс төрийн ажил хэргээ явуулахдаа үргэлж эхнэртэйгээ явдаг. Түүний эхнэрийг  Ри Сол Жу (Ri Sol Ju) гэдэг бөгөөд хосууд 2009 онд гэр болсон ажээ. Хосууд нэг хүүхэдтэй бөгөөд хожим 2012 онд дахин хүүхэдтэй болсон хэмээн хэвлэлүүдээр шуугиж байсан юм.



12.  Тэд бол гэр бүлээрээ "Chicago Bulls" багийн фэнүүд юм
Тэд гэр бүлээрээ "Chicago Bulls" багийн үнэнч фэн гэнэ. Учир нь алдарт сагсан бөмбөгийн тамирчин Майкл Жордан тус багийн тоглогч байсан юм. (Ким бол Жорданы шүтэн бишрэгч хэмээн дээр дурьдсан) Түүнчлэн Чен Уны аав амьд ахуйдаа спортын хувцасны "Nike " брэндийн хувцас сэлтийг цуглуулах хоббитой байжээ. 



13. Түүний цэргийн цолыг бууруулсан байна
Тэрээр жирийн иргэн руу буу шагайсан гэсэн үндэслэлээр цэргийн цолоо бууруулан шийтгүүлсэн гэдэг. Чен Ун үүндээ сэтгэл дундуур үлдсэн нь ойлгомжтой. Түүнчлэн түүнийг хүний эрхийг дэндүү ихээр зөрчдөг хэмээн иргэд нь гомдолтой байдаг байна.



14. Цөмийн зэвсэгт тулгуурлан улс орныхоо эдийн засгийг сайжруулна хэмээн үздэг ажээ
Ардчилсан Солонгос  улс нь улсын хөрөнгө, эдийн засгаа цэргийн хүч, цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд түлхүү зарцуулж байгаа юм. Үүгээрээ ч улс орныхоо хөгжлийг сайжруулна хэмээн үзэж байгаа гэнэ.



15. Цөмийн зэвсгийн туршилтыг идэвхитэй хийх болсон
Ким Чен Ун дөрөв дэх удаагийн цөмийн бөмбөгийн туршилтаа энэ сарын 5-ны өдөр нийслэл хот болох Пхеньянд хийсэн байна. Үүний дүнд улс орнууд хүчтэй эсэргүүцэл үзүүлж эхлэн, НҮБ-аас БНАСУ-д цөмийн зэвсгийн хориг арга хэмжээг хүртэл төлөвлөж байгаа ажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()