1
Training Day, 2001
Уг кинонд муу залуугийн дүрийг бүтээсэн Дензел Вашингтон “Оскар”-ын шагнал хүртэж байжээ. Түүний дүр нь авилгал хахууль авахаас огт татгалздаггүй бөгөөд үүнийхээ хариуд хар тамхи борлуулагчдад төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг байна. Ингээд тэрээр өөрийн шинэхэн хамтрагчтайгаа 24 цагийн дотор гудамжийг цэгцлэж, бүхий л муу залуусын учрыг олох хэрэгтэй болдог аж.
2
Irréversible, 2002
Гаспар Ноэ-ийн хамгийн ширүүн киноны нэг болох “Irréversible”-д кинонд гол баатруудтай 24 цагийн дотор тохиолдсон үйл явдал өрнөдөг. Маркус болон Пьер нар гей клубт ирж өмнө нь тэдний хувьд хамгийн үнэтэй эмэгтэйг хүчиндэж, зодсон залуугаас өшөөгөө авахын тулд түүний эрэлд гарна. Тэд уг залууг өмнө нь хэзээ ч харж байгаагүй ч юунд ч шантрахгүйгээр түүнийг хайх болно.
3
Lola rennt, 1998
Том Тыкверийн кинонд хайртай залуу Маннигаа аврахын тулд 20 минутын дотор 100000 ширхэг герман марк олох хэрэгтэй Лола бүсгүйн талаар гардаг. Найруулагч бүсгүйн 20 минутын гүйлтийг 3 төрлөөр харуулдаг бөгөөд төрөл бүр өөрийн гэсэн онцлогоор гол дүрийн жүжигчдийн хувь тавиланг харуулсан байдаг.
4
A Single Man, 2009
Том Фордын уг кинонд амьдралынхаа сүүлийн өдрийг өнгөрүүлж буй их сургуулийн профессорын нэг өдрийн талаар гардаг. Жорж Фальконер өөрийн амрагийн нас баралтыг маш хүндээр хүлээн авч, цаашид түүнгүйгээр амьдарч чадахгүй болохоо ойлгоно. Ингээд тэрээр нэгхэн өдрийн дотор амьдралаа цэгцлэж, ирээдүйд амьдрах хэрэгтэй юу гэсэн асуултын хариултыг өөртөө өгөх гэж хичээх болно.
5
Reservoir Dogs, 1991
Квентин Тарантиногийн дебют киноны үйл явдал нэг хоногийн дотор үргэлжилнэ. Энэ бүх хугацаанд 6 гэмт хэрэгтэн тэдний үнэт эдлэлийн дэлгүүр дээрэмдэх үйл ажиллагааг хэн нураасан талаар олохыг хичээнэ.
6
Groundhog Day, 1993
Цаг агаарын хөтлөгч Фил Коннорс жил бүрийн 2-р сарын 2-нд Панксатони хотод ирж “Groundhog” өдрийг тэмдэглэдэг байна. Фил өөрийн ажлыг үзэн яддаг хэдий ч хувь тавилан түүгээр тохуурхаж тэрээр 2-р сарын 2-ны өдөрт гацсан байна.
7
Magnolia, 1999
Сан-Фернандогийн тохойд нэгэн бороотой өдөр 10 гаруй хүмүүсийн түүх давхцжээ. Пол Томас Андерсоны энэхүү кинонд санаандгүй зүйл бүхэн өөрийн гэсэн үр дүнг дагуулж байсан юм.
8
Clerks, 1994
Жижиг дэлгүүрийн худалдагчдын ажлын нэгэн өдөр хэрхэн өрнөж буй талаар өгүүлэх бөгөөд тэд өнгөрснөө дурсаж, ирээдүйнхээ талаар ярилцана. Уг киног найруулагч Кевин Смит бичсэн аж.
9
Falling Down, 1992
Киноны гол дүрийн жүжигчин болох Уильям Фостер үргэлж бүтэлгүйтэж байдаг бөгөөд нэгэн өдөр тэр тэвчээр алдаж урдаа таарсан саад тотгор бүхнийг тэр дор нь шийдвэрлэхээр болно.
10
Dog Day Afternoon, 1975
Нэгэн хотын жирийн нэг өдрийн амгалан тайван байдлыг төлөвлөгөөний дагуу явагдаагүй банк дээрэмдэлт алдагдуулах бөгөөд гэмт хэрэг олныг хамарсан үймээн болж хувирна. Үйл явдал өрнөж буй хэсэгт цагдаагийн газар, зурагтынхан ирэх бөгөөд гэмт хэрэгтнүүдийн хувьд гол зорилго нь мөнгө бус харин энэхүү холион бантангаас цэвэрхэн гарах явдал юм.
11
The Stroll, 2003
Киноны бүх үйл явдал нэг хоногийн дотор бус харин 1,5 цагийн дотор өрнөдөг. 1,5 цагийн турш та бүхий л сэтгэл хөдлөлийг мэдрэх болно. Киноны гол дүр болох Оля санаандгүй танилцсан хоёр танилынхаа хамтаар Питерийн гудамжинд жижиг амьдрал өрнүүлнэ.
12
Collector, 2016
Москвагийн цуглуулагч Артур нэгэн өдөр цахим сүлжээгээр өөрт өртэй байгаа хүмүүсээс өрөө нэхэж авна. Түүний карьер амжилттай, амьдрал нь тогтвортой байсан боловч цахим сүлжээнд түүний талаар хуурамч мэдээлэл гарснаар бүх зүйл өөрчлөгдөж, найз нөхөд нь түүнээс нүүр буруулах болно. Ингээд түүнд хэрэгтэнг олох нэг л шөнө бий.