Ливан охид яагаад бүгд хамрын мэс ажилбар хийлгэдэг вэ?

Ливаны бүсгүйчүүд ихэнх нь төрөлхийн том хамартай байдаг. Гэвч Ливанд Бразилын адилаар гоо зүйн хэмжүүр гэж байдаг учир 17 нас хүрсэн ихэнх охид “төгс эмэгтэй” гэх тодотголтой болохын тулд хамгийн түрүүнд хамрын хагалгаа хийлгэж хэрэгтэй болдог. Охидын эцэг эх нь насанд хүрч, хайрлаж дурлалцахаас өмнө үзэсгэлэнтэй болох ёстой гэж үздэг учир охид ийнхүү эртнээс хамрын мэс хийлгэдэг байна. 

Ливан охид яагаад бүгд хамрын мэс ажилбар хийлгэдэг вэ?

17 настай Карин Халаби хамрын мэс засал хийлгэж сэтгэл хангалуун болжээ. 

Карин Халаби

“Өнгөрсөн зун манай ангийн ихэнх охид хамрын хагалгаа хийлгэж, бүгд нүүрээ боосон ирсэ. Ингээд би өөрийн хамрыг үзэн ядаж эхэлсэн. Хэдийгээр илүү эрт хагалгаа хийж болох байсан ч эмч нар хамрын яс бүрэн тогтворжих үед хагалгаа хийх хэрэгтэй гэсэн.” 

Карины ээж – Диана:

“Энд бид гоо сайхны хэмжүүрийн дарамтад байдаг учир аз жаргалтай амьдарч байна гэж хэлж чадахгүй. Бид өөрсдөдөө маш их анхаарал хандуулж гоо сайхны хэмжүүрт хүрч төгс болохыг хүсдэг. Францын сэтгүүлд гоо сайхан гэдэг төрөл бүр байдаг гэж бичдэг бол Ливанд үзэсгэлэнтэй эсвэл царай муутай гэсэн ойлголт л бий. Хилийн чанадад аялал хийж байх үед миний гадаад байдал ямар байх нь надад огт хамаагүй. Би хүссэн хувцсаа өмсөж, чөлөөтэй итгэл дүүрэн алхаж чаддаг.  Харин Ливанд бол тийм биш”

Гоо сайхны мэс засалд орж буй охидын ихэнх нь ядуу гэр бүлээс гаралтай. Учир нь үзэсгэлэнтэй бүсгүйд өндөр цалинтай ажил амархан олддог.  Ингээд гоо сайхны мэс засал маш эрчимтэй хөгжиж Ливаны төрийн банк 64-өөс доош насны ажил эрхэлдэг эмэгтэйчүүдэд гоо сайхны хагалгааны төлбөрийн зээлийг хүртэл санал болгожээ. 

“Papillon Rouge” салоны ажилтан Лидия:  

“Энэ зээлийг өгөх болсон нь бүгдэд ашигтай байгаа.  Банк орлого олж, харин бүсгүйчүүд илүү үзэсгэлэнтэй болж байна. Үүнээс гадна эмч нар ч багагүй орлого олж байгаа. Гоо сайхны мэс заслын эмчээр төгссөн хүмүүс хамгийн их орлого олдог."

Гоо сайхны салбартай холбоотой бүхий л зүйлс  Бейрутад бизнес болдог.  Хаа сайгүй гоо сайхны салон нээгдэж,  харин охид бүсгүйчүүд өдөр бүр үйлчлүүлнэ. Учир нь гоо сайханд орно гэдэг Ливаны бүсгүйчүүдийн хувьд шүд цэвэрлэхтэй ижил чухал зүйл юм.

“Усгүй, хоолгүй байж чадах ч нүүр будалт, үс засалт, маникюргүй байх боломжгүй” гэж тэд үздэг байна. Тиймээс ч Бейрут дэлхийн  хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй хотын нэг яах аргагүй мөн.

Хамрын хагалгаа хийсний дараа

Охидыг бүр багаас нь үзэсгэлэнтэй байх ёстой гэж сургадаг.  Ливаны ээжүүд энэ тал дээр маш хариуцлагатай ханддаг учир үзэсгэлэнтэй байх бэлтгэл нэг настай байхаас нь эхэлдэг гэнэ.  Харин сургуульд орсны дараа үндсэн хичээлээс гадна СПА, маникюр, нүүр будалт, үс засалтын хичээл ордог.

Майя Хилал 2009 онд “Spa-Tacular Salon and Spa” хэмээх 5-аас дээш насны хүүхдүүдийн спа-г нээсэн байна. “Миний охид ч гэсэн гоо сайхны салонд ордог байсан. Гэхдээ эдгээр салоны орчин нь хүүхдэд зориулагдаагүй байсан учир маш уйтгартай сонирхолгүй санагдана. Тиймээс би хүүхдэд зориулсан гоо сайхны салон нээхээр шийдсэн юм” хэмээн Майя хэлжээ.

найзынхаа төрсөн өдрийн үдэшлэгт оролцохын тулд мэргэжлийн make-up хийлгэх гэж буй охид.

Хилал сонирхолтой хэрнээ маш ашигтай хүүхдийн салоныг нээж чадсан юм.

“Охид хичээлийнхээ дараа болон амралтын өдөр ирж үйлчлүүлдэг. Эцэг эхчүүд хүүхдээ ингэж эрхлүүлэх дуртайгаас гадна тэднийг  цэвэр цэмцгэр байдалд сургаж байгаа юм. Охидыг ингэж л хүмүүжүүлэх хэрэгтэй”.

Орчин үеийн хүүхдүүд өөрсөддөө төдийгүй байгаль орчинд маш хатуу хандах болсон. 9 настай найзынхаа төрсөн өдөрт очихын тулд бүх охид бүрэн мейк-ап хийлгэх хэрэгтэй бөгөөд үүнд массаж, гуужуулалт, будалт, маникюр гээд бүх зүйл багтана.

Ливанд гоо сайхны хагалгаа маш эрчимтэй хөгжиж байгаа учир Ойрхи Дорнодын бүсгүйчүүдээс гадна Европ, АНУ-ын бүсгүйчүүд ч Ливаныг зорих болжээ. 2011 онд Бейрут гоо сайхны хагалгаагаар Лос-Анжелесыг ардаа орхисон байна.

Гоо сайхны хагалгаанд орж буй өсвөр насны охидын хувьд хамраа өөрчилнө гэдэг нь амьдралаа өөр өнцгөөс харахтай ижил зүйл. Хамрын хагалгаанд орж үзэсгэлэнтэй болсноор тэд бусдын хүндэтгэлийг хүлээж, шинэ найз нөхөд, найз залуутай болох боломж нээгдэнэ. Гадаад дүр төрхөө өөрчлөх нь тэдний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, гайхамшгийг бүтээдэг байна.

Гоо сайхны хагалгаа хийлгэх нь өөрийнхөө гадаад төрхийг сайн тал руу өөрчлөх зориулалттай байдаг учир мэсний дор хэвтэхийн өмнө хагалгааны дараа хэрхэн өөрчлөгдөхөө мэс заслын эмчтэйгээ сайтар ярилцах хэрэгтэй. Хэрвээ та энэ гадаад төрхөнд сэтгэл хангалуун байж чадах юм бол хагалгаа хийлгэхэд санаа зовох зүйл үгүй.

Европт хамрын хагалгааг 5-10 мянган еврогоор хийдэг бол Бейрутад 2 мянган еврогоор хийлгэх боломжтой. Бейрутын эмч нар маш хариуцлагатай учир санаа зовох шаардлагагүй гэнэ. 

Найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж буй Ливан бүсгүйчүүд. Тэд бүгд ботокс хийлгэсэн.

Аяллын компаниуд Ливанд гоо сайхны хагалгаа хийлгэхийн хажуугаар үзэсгэлэнт байгалд аялах таатай нөхцөл бүхий аяллыг санал болгох болжээ.  Насанд хүрсэн, ахимаг насны бүсгүйчүүд нэн түрүүнд илүүдэл жингээсээ салахыг хүсдэг бол өсвөр насны охидын томоохон асуудал нь чих болон хамар байдаг гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()