"Tiny House" хөдөлгөөний идэвхтэй гишгүүн тэрээр байшингаа хэмжээг багасгахаар шийджээ. Сонирхолтой нь бүсгүй байшингынхаа хэмжээг жижигсэгсэн ч иж бүрэн тохижилт хийж чадсан бөгөөд том хаусанд амьдардаг хүмүүс ч атаархах тохилог болжээ.
Дизайнер Лина Менардийн бүтээсэн өхөөрдөм хаус нь хэмжээ болон түүнд тохирсон интьерийн өвөрмөц шийдлээрээ олны анхаарлыг ихэд татаад байна.
Түүний мини-хаус нь Орегон дахь "Simply Home Community"-ын нийтийн эзэмшлийн газар дээр дээр байрладаг. Гаднаасаа жижигхэн харагдах уг байранд нэг охин хангалттай гэгч тухтай амьдрах бүх тавилгыг шийдэж чаджээ.
Лина "Niche Consulting LLC" компанид ажилладаг бөгөөд өөрөө минималист хэв маягийг баримталдаг, олон жилийн турш өөрийн гэсэн жижигхэн байр барихыг мөрөөдөж иржээ. Эцэст нь тэрээр үргэлж түрээсийн байранд амьдрахаас залхан өөрийн байшингаа барихаар шийдэж, бүх зураг төсөл, тооцоог өөрийн биеэр гаргажээ.
Тэрээр Цыганчуудын том машины хэлбэрээр, явдаг байшиг барихыг хүссэн байна. Тэр бүх зүйлийг миллиметрээр тооцож үзсэнийхээ дараа түүнд илүү их зай шаардагддаггүй гэдгийг ойлгожээ. Түүнчлэн мөнгө хэмнэх үүднээс дахин болосвруулсан материалаар ашиглахыг хичээж. Ингээд машингаа шахмал модоор хийж, тавилгуудаа ч үүнтэйгээ холбон хийжээ.
Тэрээр хог дээр хаягдсан хуучин хаалга, цонхыг мөн ашигласан гэнэ.
Байшингийн арамыг хийхдээ гараж түрээслэн, барилгын ажилд туслах хүмүүсийн цалинд их зардал гаргахгүйн тулд өөрөө гар бие оролцсон байна.
Тэрээр найз нөхөд, танилуудынхаа тусламжтайгаар барилга угсралт, засварын ажлыг маш хурдан дуусгаж чаджээ.
Барилгын ажлын үед мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах шаардлага тулгарсны улмаас хэд хэдэн удаа ажил түр зогссон ч тэд урам зоригтой ажилсаар байжээ.
Ингээд бэлэн болсон байшингаа байрлуулах газар хэрэг болсон юм. Тэд “Simply Home Community”-ын машины чиргүүлд амьдардаг хүмүүст зориулсан зогсоол байруулахаар шийдсэн бөгөөд энэ газар түүнд төгс тохирч байв. Тэнд нийтийн шүршүүр, бие засах газар, гал тогоо ч бий.
Мөн уг газар нь цахилгаан, усан хангамжтай холбогдсон учир бүх зүйл хялбар болсон юм.
Олон жилийн турш мини байшинд амьдрахыг хүсдэг байсан Линагийн хувьд дулаалга, дуу чимээ тусгаарлалт хамгийн чухал байв. Тиймээс дулааныг хадгалдаг SIP хавтан, ус нэвтэрүүлдэггүй чигжээс ашиглажээ.
Гадна талаас нь байгалийн модоор бүрж, тансаг модон байшин болгов. Харин дотор талыг уламжлалт цыган маягаар тохижуулжээ.