Газар дундын тэнгис дэх "садар самууны үүр" болсон арлын түүх

2020-04-12, 16:17
12,875

Тиррений тэнгисийн ногоовтор туяатай тунгалаг ус, нүд баясах хөх тэнгэр, жижиг дов толгод бүхий эрэг зэрэг нь Заннон хэмээх энэхүү жижиг арлыг ёстой л жаргалын орон, амар тайван амрах диваажин мэт л харагдана. Гэсэн ч энэ арал нь садар самуун зугаа цэнгэлийн үүр болсноороо алдаршсан билээ.

Газар дундын тэнгис дэх "садар самууны үүр" болсон арлын түүх

Арал дээр эрт дээр үеийн хийц загвараар баригдсан цагаан байр байх бөгөөд тэнд Маркиз Казати Стампа гэдэг хүн амьдран суухдаа янз бүрийн завхай үдэшлэг зохион байгуулж, иймэрхүү үдэшлэгт нь Маркизын эхнэр Анна хэмээх үл таних залуустай самуурах дуртай эмэгтэй нь хамгийн идэвхтэй хүмүүсийн нэг байжээ.  

Маркиз эхнэртэйгээ

1970 оны үед Маркизын тэсвэр алдагдан эхнэрээ ээлжит нууц амрагтайгаа цуг байхад нь алаад дараа нь өөрийгөө буудан хороожээ.

Одоо арал дээр хаягдаж орхигдсон, эвдэрч нурсан балгас л үлджээ.

Харин 1960-аад он тэнд дуу хөгжим хангинаж, моторт завь, тансаг онгоцууд олноор ирж, дарс гол шиг урсан, зугаа цэнгэл нь хэмжээ хязгаараа алдан байсан билээ.

Маркиз Казати Стампа нь гэр бүл гэдэг ойлголтыг нэлээд өөрөөр ойлгодог хүн байсан бөгөөд "voyeur" буюу эхнэрээ өөр хүнтэй самуурч байхад зургийг нь харж, таашаал авах гаж сонирхолтой хүн байсан гэдэг.

Маркизыг анд явсан хойгуур эхнэр нь залуухан эрчүүдийг уруу татан, өөрийн байрын өмнөх бассейнд нүцгэн биеэ ил гарган сэлж, элдэв ван, гүн, тэрбумтан нарын харцыг булаадаг байжээ.

Арал дээр багт наадам их болдог, энэ нь олныг хамарсан завхайрлаар дуусдаг байсан гэнэ. Дан толиор хүрээлэгдсэн хана, таазтай өрөө байсан гэдэг ба энэ нь зөвхөн самуурагч хүмүүс өөрсдийгөө харахад төдийгүй өөр бусад үзэгч олонд зориулсан зүйл байжээ.

Саяхан хийсэн засварын үеэр энэ байрны балгаснаас олон мянган хоосон лонх, нүцгэн Аннагийн 1500 орчим гэрэл зураг олсон бөгөөд Анна нь 1970 онд хөхөө томруулах мэс заслыг анх хийлгэж алдаршсан хүн юм .

Энэ хэмжээ хязгааргүй зугаа цэнгэл нь 1970 оны 8-р сард дуусжээ.

Анна өөрийн олон нууц амрагийн нэгэнд үнэнээсээ дурлаж Ром дахь гэртээ орон дээрээ цэнгэж байх үед нь Маркиз ирж таарсан гэдэг. Маркизын хувьд энэ нь дүрэм зөрчсөн хэрэг байсан бололтой орон дотор байсан хоёрыг буудаж алаад дараа нь өөрийнхөө цохонд сум зоосон байна.

Заннон арал нь одоо хүртэл жуулчдыг татсаар байдаг газар бөгөөд үүнд энэ газарт болсон эротик түүх голлон нөлөөлдөг нь лав.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()