Таны заавал үзэх шилдэг 10 Орос кино

2020-04-16, 16:56
14,070

Бид бүгд л оросын үе үеийн сор болсон бүтээлүүдийг үзэж өссөн. Тиймдээ ч орос киноны дурсамж бидний амьдралтай салшгүй холбоотой байдаг билээ. Та эдгээр дурсамж сэргээм бүтээлүүдийг үзэхийг хүсвэл Юнивишнийн "Орос Кино багц"-аас үзээрэй. Цаашид ч, дэлхийн кино урлагт эзлэх байр суурьтай, үнэлэгдэх нэр хүндтэй шинэ, шинэлэг кино бүтээлүүдийг цаг алдалгүй авч орос багцад нэмж байршуулах юм.

Таны заавал үзэх шилдэг 10 Орос кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Амьдрал нулимсанд дургүй" (Москва слезам не верит)

Зөвлөлтийн үеийн кино урлагийн шилдэг бүтээлүүдийн хамгийн том төлөөлөл бол “Амьдрал нулимсанд дургүй” уран сайхны кино бөгөөд тус бүтээл 1980 оны 2 сард анх дэлгэцнээ гарч байжээ. Хөдөөнөөс нийслэлд ирж амьдарч байгаа гурван найз бүсгүйн амьдралыг харуулсан найруулагч Владимир Меньшовын энэхүү бүтээл “Оскар”-ын шилдэг гадаад хэл дээрх бүтээлийн төрөлд тэргүүн байр эзэлж, түүнчлэн ЗХУ-ын Төрийн шагналыг хүртсэн юм.

Гарсных нь дараа 90 сая хүн үзэж тухайн үеийн дээд амжилтыг тогтоосон, мөн АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган ЗХУ-ын удирдагч Горбачевтай уулзахын өмнө 8 удаа үзсэн гэх мэт уг бүтээлийг тойрсон олон сонирхолтой баримтууд бий. Киноны гол дүрд тоглодог Вера Алентова, Ирина Муравьева, Райса Рязанова нар одоо ч үзэгчдийн хайрыг татаж, дотны хүн мэт сэтгэлд нь хоногшсон хэвээр байгаа билээ.

"Амьдрал нулимсанд дургүй" (Москва слезам не верит)

2 "Ийм нэгэн явдал" (Служебный роман)

Ганц бие, зожиг, ажлын хэнээтэй, хахир хатуу зантай дарга бүсгүй Людмила Калугина, түүний удирдлага дор ажилладаг хайхрамжгүй, хэнэггүй, будлиу зантай Анатолий Новосельцев нарын таагүй харилцаа хэрхэн “хайр” болон хувирч буйг хөгжилтэйгээр харуулдаг уг киноны зохиолыг Эмиль Брагинский, Эльдар Рязанов нар хамтран бичиж байжээ. 

1977 онд алдарт найруулагч Эльдара Рязанова дэлгэцийн бүтээл болгон гаргаснаар тухайн үеийн Зөвлөлтийн кинотеатруудад хамгийн их ашиг олсон инээдмийн кино болсон байна. Хайр дурлалын үйл явдлыг үзэгчдэд этгээд инээд бэлэглэн харуулсан нь тухайн үеийн нийгмийн унтармал амьдралыг дэлгэцийн урлагаар сэрээж өгсөн гэдэг.

"Ийм нэгэн явдал" (Служебный роман)

3 "Эрдэнэс нуусан гар" (Бриллиантовая рука)

1969 онд дэлгэцнээ гарсан энэхүү кинонд Семён Гробунков хэмээх даруу эрд тохиолдсон хөгжилтэй адал явдлын тухай өгүүлнэ. Семён нэгэн өдөр Хар далайд амрах томилолт авна. Гэтэл тэрбээр үнэт эдлэл хууль бусаар хил дамнуулан зардаг наймаачидтай санаандгүй байдлаар орооцолддог аж. Хууль бус наймаачид түүнийг өөрийн талын хүн байна гэж андуурснаар гаранд нь олон тооны үнэт эдлэл нууж гипсдэнэ. Эцэст нь наймаачид андуурсан болохоо мэдмэгц Семёноос үнэт эдлэлээ авахын тулд хөөцөлдөж эхэлснээр киноны үйл явдал өрнөнө.

"Мосфильм" кино компани, найруулагч Леонид Гайдайн бас нэгэн шилдэг бүтээл болох уг кино нь гипсдүүлсэн гартаа үнэт эдлэл нууж, хил давуулахыг оролдсон Швейцарь наймаачдын бодит түүхээс сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд 76 сая хүний хүртээл болсон амжилтыг үзүүлж байжээ. 

"Эрдэнэс нуусан гар" (Бриллиантовая рука)

4 "Ы Ажиллагаа" (Операция „Ы“ )

Леонид Гайдайн бүтээсэн энэ киноны гол баатар болох оюутан Шурикийн дүрийг мэдэхгүй хүн байхгүй. Энэхүү кино нь 3 хэсэгтэй бөгөөд тэдгээр нь жирийн нэг оюутан залуу Шурик их сургуулийн улсын шалгалтанд хэрхэн бэлдэж байгаа, барилгын ажил дээр хэрхэн хөглөж байгаа, агуулахад манаач хийхдээ хэрхэн хулгайч нартай тэмцэж байгаа тухай өгүүлнэ. Шурик хаана ч явсан, ямар ч асуудалтай тулгарсан өөрийгөө хэрхэн авч гарч чаддаг. Хэд ч үзээд уйдамгүй энэ гайхалтай бүтээлийг ахин нэг шимтэн үзэхийг урьж байна.

"Ы Ажиллагаа" (Операция „Ы“ )

5 "Кавказад болсон явдал" (Кавказская пленница)

Шурикийн бас нэгэн адал явдлыг харуулах энэхүү бүтээл нь Зөвлөлтийн инээдмийн кинонууд дундаас бүх цаг үеийн шилдэгт тооцогдоно. Ардын үлгэр домог судлахаар Кавказад очсон нэгэн оюутан нэг л мэдэхэд Нина бүсгүйг хулгайлах ажилд оролцох хэрэгтэй болдог тухай өгүүлэх уг киног найруулагч Леонид Гайдай 1966 онд бүтээжээ.

Нүдний шилтэй, сэргэлэн Шурикийн дүрээр танигдсан Александр Демьяненко, өхөөрдөм Наталья Варлей нарын зэрэгцээ киноны жинхэнэ үнэ цэнийг бий болгосон алдарт гурвал Никулин, Вицин, Моргунов нарыг дурдахгүй өнгөрч болохгүй билээ.

"Кавказад болсон явдал" (Кавказская пленница)

6 "Бригада" (цуврал)

90-ээд оны оросын гэмт хэргийн ертөнцийн үнэн төрхийг харуулсан энэхүү цуврал кино нь олон орны үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Александр Белов болон түүний найзуудын ороо бусгаа нийгэм дэх тэмцэл, зөрчил тэр тусмаа нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан 15 ангитай уг цуврал нь найруулагч Алексей Сидоровын анхны уран бүтээл юм. 

Сергей Безруков, Дмитрий Дюжев, Екатерина Гусева зэрэг олон жүжигчид энэхүү цувралын ачаар алдар нэрт хүрэх замаа зассан билээ.

"Бригада" (цуврал)

7 "Гал тогоо"

СТС телевизийн бүтээл алдарт  “Гал тогоо” цуврал нь нийтдээ 6 улирал, 120 анги үзэгчдийн хүртээл болсон бөгөөд маш олон үзэгчид цувралыг үргэлжлүүлэх хүсэлт гаргасны хариуд бүрэн хэмжээний 2 кино хийгджээ.

Киноны гол үйл явдал цувралыг Москва дахь "Claude Monet" нэртэй зохиомол ресторанд өрнөнө. Киноны ерөнхий найруулагчаар Антон Федотов ажилласан бөгөөд уг цуврал нь нь Оросуудын хийсэн хамгийн өндөр зардалтай инээдмийн кино болсон байна. Тухайлбал, нэг ангийнх нь зардал 200 мянган ам.доллар байсан бөгөөд эхний 40 ангийн өртөг нийлээд 8 сая ам.доллар болжээ. Бейонсегийн ганцхан дууг (If I Were a Boy) кинондоо ашиглах эрх авахын тулд студийнхэн нэг сая рубль төлсөн гэдэг.

"Гал тогоо"

8 "Гранд зочид буудал" (цуврал)

Барнаул хотод аялал жуулчлал, буудлын менежментийн чиглэлээр суралцдаг оюутан Ксюша өөрийн гэсэн зочид буудалтай болох мөрөөдөлдөө хөтлөгдөн Москва хотод ирж, "Гранд Лион" зочид буудалд ажиллах болов...

"Гал тогоо" цувралд дуртай хэн бүхэнд таалагдах өөр нэгэн цуврал бол "Keystone Production"-ы бүтээл "Гранд зочид буудал" юм. СТС телевизийн олны хүртээл болгож буй Москвагийн ресторан, зочид буудлууд дахь хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм үйл явдлуудын үргэлжлэл болох энэхүү цувралын гол дүрийг Мила Сивацкая, Александр Лыков нар бүтээжээ.

"Гранд зочид буудал" (цуврал)

9 "Тамирын багш" (Физрук)

Оросын өнөө цагийн хамгийн алдартай жүжигчдийн нэг болох Дмитрий Нагиевын тоглосон "Тамирын багш" цуврал нь 2014 оноос ТНТ телевизээр гарч эхэлснээсээ хойш үзэгчдийн тоо, рейтингээрээ тэргүүлэгчдийн эгнээнд байгаа. Нэгэн сургуульд биеийн тамирын багшаар ажилд орсон гэмт хэрэгтэн, түүний найзууд, бусад багш нар, сурагчдын хөгжилтэй адал явдал таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. 

"Тамирын багш" (Физрук)

10 "Чернобылийн тусгаарлагдсан бүс" (Чернобыль. Зона отчуждения)

Сүүлийн үед үзэгчдийн таалалд ихээр нийцэж буй энэхүү нууцлаг, зөгнөлт төрлийн цуврал кино 20-р зууны хамгийн том гамшгуудын нэг Чернобылийн цөмийн станцын сүйрлийн талаар өгүүлнэ. Гэхдээ хүмүүсийн мэдэх, тогтсон өнцгөөс бус санаанд оромгүй, уран зөгнөлт талаас тэрхүү гамшгийн үр дагаврыг үзүүлснээрээ онцлог.

Киноны үйл явдал 1986 болон 2013 онд өрнөх бөгөөд 5 залуугийн нууцлаг адал явдал, огт өөр болон хувирсан дэлхий, түүний учир шалтгааныг тайлах гэсэн тэдний тэмцэл үргэлжилнэ.

"Чернобылийн тусгаарлагдсан бүс" (Чернобыль. Зона отчуждения)

Тус бүтээлүүдийг Мосфильм, Газпром, СТС, Горькийн нэрэмжит хүүхэд залуучуудын кино студи зэрэг нэр хүндтэй газруудаас албан ёсны эрхтэйгээр толилуулж байгаа бөгөөд алтан үеийн кинонуудыг хальснаас сэргээн засаж, HD форматад шилжүүлснээрээ онцлог. Үзэж өссөн үе үеийн орос кинонуудаа дуу дүрсний өндөр чанартайгаар Юнивишнийн Кино багц → Орос - Европ багц хэсгээс түрээслэн 4 сарын 30 хүртэл 100% үнэгүй үзэх боломжтой юм. 

Урамшууллын хугацаанд идэвхжүүлсэн өдрөөс хойш 30 хоног ҮНЭГҮЙ ба цуцлаагүй тохиолдолд 2 дахь сараас автоматаар сунгагдаж үндсэн үнэ рүү шилжих юм байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()