Вероника багаасаа л ангийнхаа хүүхдүүдээс эрс ялгаатай байв. Тэрээр гадаад төрхөөсөө болж зарим үед гадуурхагдах тохиолдол гарч байсан ч энэ нь нийгмийн сүлжээний од болох хүртэл тийм ноцтой асуудал биш байжээ.
Цахим хаягтай болсон дариуд Вероникагийн хуудас маш алдартай болж олон хүн түүнийг элдвээр доромжилж, тохуурхаж эхэлжээ. Интернетээр нэг түүнийг царай муутнуудын жишиг болгож байв. Өөрийн хаяг болон зургуудаа устгасан ч нэгэнт бий болсон миймүүдийг устгах боломжгүй байж.
Энэ бүх тохуурхал, бүдүүлэг үг хэллэг, хочуудыг охин арай ядан тэсвэрлэж байсан түүнийг нэг хэсэг нь зүгээр л амиа хорловол таарна гэж байсан бол нөгөө хэсэг нь охины талд орж түүнд дэмжлэг болж байсан юм.
Ингээд хэсэг хугацаанд алслагдмал тосгонд амьдардаг байсан Вероника цахим ертөнцөөс алга болох үед түүнийг амиа хорлосон гэх яриа хүртэл гарч байв. Азаар цуу яриа худал байсан бөгөөд энэ хооронд охин хэдийн том болж насанд хүрсэн, бүр хүнтэй суусан байлаа.
Одоо тэрээр сэтгэлзүйн зүйн хувьд маш сайхан төдийгүй амьдралдаа ч сэтгэл хангалуун байгаа гэнэ. Хосууд маань хараахан хүүхэдтэй болж амжаагүй байгаа ч энэ зүгээр л цаг хугацааны асуудал аж.
Түүний нөхөр нь саяхан ийм сайхан сэтгэлтэй, эелдэг, үзэсгэлэнтэй бүсгүйтэй учирсандаа хувь заяандаа талархаж байна хэмээн нийгмийн сүлжээндээ бичсэн байна.