"Uvzxkwq" нэртэй нэгэн хэрэглэгч Өмнөд Солонгосын засгийн газраас хөл хорионы өдрүүдэд тараасан тусламжийн багцын зургийг байршуулжээ. Тэрхүү багцад гар ариутгагч, маск зэрэг эрүүл ахуйн бүтээгдэхүүнээс шинэхэн жимс ногоо хүртэл багтсан байна. Тэд хорио цээрийн үед хүмүүсийг гэрээс нь гаргахгүйн тулд шаардлагатай зүйлсээр хангаж буй нь энэ аж.
"TheMemeChurch" нэртэй хэрэглэгч тус улсад ажлаар яваад 14 хоногийн тусгаарлалтад орсон бөгөөд тэндхийн хангамж мөн гайхалтай сайн байгаа тухай хуваалцжээ.
Солонгосын засгийн газраас авч буй уг арга хэмжээ маш үр дүнтэй, мэргэжлийн өндөр түвшинд хийгдэж байгаад олон нийт сайшаалтай хандаж байна. Энэхүү туршлагаас харахад тус улс вирусийн тархалтын удахгүй хумьж чадна гэж найдаж байна гэжээ.
Мөн тэд хорио цээрийн үед хог хаягдлыг хэрхэн хаях тухай зааварчилгааг ч хамт хүргүүлсэн байна. Үүнд: Халдваргүй иргэд хогийн уутаа дүүрсэн даруйд амсарыг нь сайтар боогоод вирусийн эсрэг шүршигчээр ариутган хадгална. Уутны 75 хүртэлх хувийг дүүргэх бөгөөд хөл хорионы хугацаа дуусгамц холбогдох дугаарлуу залгаж хогоо тушаагаарай гэжээ.
Үүнээс гадна ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд санаа тавьж буйгаа илэрхийлсэн захидал хүртэл дагалдуулжээ. Уг захидалд "Юуны өмнө коронавирусээр халдварласан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. Та бүхэнд "байгаль орчинд ээлтэй эрүүл мэндийн багц"-ыг хүргүүлж байна. Энэ нь та бүхэнд хорио цээрийн үед өдөр тутмын хэрэгцээгээ хангахад дөхөм болно гэж найдаж байна. Сайхан цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна." хэмээн бичжээ.
Түүнчлэн эргүүлд гарч байгаа тусгай албаны ажилчид өдөрт 2 удаа тэднийг шалгаж, хэрэгтэй зүйл байгаа эсэхэд анхаарал тавьж байгаа гэнэ.