1
Хонь
Сарын турш таатай, сайхан мэдрэмж давамгайлж, сэтгэл санаа өөдрөг байна. Энэ сард бага танд сэтгэл санаагаар унах зүйл тохиолдохгүй болов уу. Хамт олон, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөхийг илүүд үзээрэй. Бусад хүмүүс танаас юу хүсэж, хүлээж байгааг ойлгохыг хүсвэл үүрэг хариуцлагаа нэн түрүүнд тавьж, илүү тодорхой болго. Сэтгэл хөөрлөөр өндөр үнэтэй худалдан авалт хийхээс болгоомжил. Энэ таныг сүүлд нь санхүүгийн хүндрэлд оруулж мэдэх юм.
2
Үхэр
Өөртөө болон хувийн амьдралдаа илүү их анхаарал хандуулахыг хүсэж байгаа ч ажлын талбарт ч нэг алхам урагшлахыг зорьж байгаа бололтой. Ажил дээр чинь гэнэтийн өөрчлөлт гарах боловч танд таатай санагдахгүй болов уу. Асуудлыг хүндрүүлэхгүйн тулд аль болох хурдан дасан зохицохыг хичээгээрэй. Хайр дурлалын харилцаа ч ээдрээтэй байх учир найз нөхөдтэйгөө ярилцаж, тэднээс тусламж зөвлөгөө ав.
3
Ихэр
Энэ сард найз нөхөд, танилуудын хамт буяны эсвэл хандивын ажиллагаанд оролцох бололтой. Магадгүй таны ажил, бизнестэй холбоотой байж болох ч энэ нь таны нэр хүндийг өргөх болно. Гэвч нөхцөл байдалд бодитой хандахгүй бол санхүүгийн хүндрэл үүсэж болзошгүй.
4
Мэлхий
Нийгмийн статус, олон нийттэй харилцах харилцаа таны энэ сарын өнгийг тодорхойлох болно. Үзвэр үйлчилгээ, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролц. Гэр оронд ч томоохон өөрчлөлт, шинэчлэлт гарах бололтой. Ямарваа нэг баримт бичигт гарын үсэг зурахаасаа өмнө сайтар нягтлаарай. Дотны найз нөхдөөсөө буруу ташаа мэдээлэл авч болзошгүй учир өөрийнхөө мэдлэг туршлагад найдахыг зөвлөж байна.
5
Арслан
Энэ сард амьдралынхаа тухай олон зүйлийг ойлгож, тунгаах болно. Өмнөх саруудад хаашаа явах, юу хийхээ мэдэхгүй тээнэгэлзэж байсан бол энэ сард зам тань илүү тодорхой болно. Эхнэр эсвэл нөхөртэйгөө санал зөрөлдөх нь асуудлыг илүү хурцатгах учир аль болох зөөлнөөр ярилцаж шийдвэрлэхийг хичээх зүйтэй. Өмнө тань тулгарах асуудал бүр өөрийгөө хэн болохыг таньхад тань туслах учир бүү шантар.
6
Охин
Шинэхэн найз нөхөд, танил эсвэл хайр дурлалын харилцаатай холбоотой асуудлын урган гарах нь. Хариуцлагатай байж зөн совингоо дагаж чадвал аливаа маргаантай асуудлаас урьдчилан сэргийлэх боломжтойг санаарай. Ажилтай холбоотой гэнэтийн зардал гарч болзошгүй. Яарч шийдвэр гаргахаасаа өмнө болгоомжтой хандахад илүүдэхгүй.
7
Жинлүүр
Жинлүүрийнхний зарим нь гэрлэх санал авч магадгүй бол зарим нь шинэ ажилд орох, шинэ бизнес эхлэх ч магадлалтай гайхалтай сар байх болно. Хайртай хүнтэйгээ үзэл бодлын ялгаатай байдлаас үүдсэн маргаан үүсэж болзошгүй учир ярилцаж ойлголцохыг эрхэмлэ. Тушаал дэвших, цалин нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.
8
Хилэнц
Энэ сард ажлын талбар анхаарлын төвд байх болно. Хамт олонтойгоо тааруу харилцаатай байдлаас үүдэн буруу ойлголт төрүүлж болзошгүй. Өөрийн үүрэг хариуцлагыг эн тэргүүнд тавьж, тэдэнтэй сайтар ярилцан өөрийгөө зөвөөр ойлгуулахыг хичээх хэрэгтэй. Хамтрагчаа ойлгохын тулд өмнөх туршлагаа сана. Уур бухимдал нь хурцадмал байдлыг улам өдөөх учир буулт хийхийг зөвлөж байна. Энэ гэр бүлийн асуудалд ч хамааралтай. Хайртай хүндээ илүү их анхаарал халамж тавиарай.
9
Нум
Зугаа цэнгэлээр дүүрэн сар байх бололтой. Найз нөхдийн харилцаа бол холбоонд гэнэтийн гэмээр өөрчлөлтүүд гарч, адал явдлууд ар араасаа ундрах болно. Ажлын талбарт ч таатай уур амьсгал бүрдэх бөгөөд цалин урамшуулал авах эсвэл тушаал дэвших ч боломжтой. Хамгийн гол нь амлалтаа биелүүлэх хэрэгтэйг санаарай.
10
Матар
Удаан хугацаанд тодорхойгүй байсан ар гэрийн асуудалтай холбоотой зүйлс энэ сард эрчимтэй хөдөлгөөнд орох болно. Магадгүй ойрын хугацаанд нүүх эсвэл орон байраа солих байх. Эл өөрчлөлт таны санааг чилээх боловч энэ бүхэн удаан үргэлжлэхгүй. Гэр бүлийн үүрэг хариуцлага танд төвөг урчуулах ч ойр дотны хүмүүстэйгээ сайтар ярилцаж ойлголцож чадвал нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй байх боломжтой. Сарын дунд үед шинэ хайр дурлалтай учрах, одоогийн хамтрагчтайгаа харилцаагаа гүнзгийрүүлэх боломж нээгдэнэ. Энэ үеийг бүү алдаарай.
11
Хумх
Хэт сэтгэл хөдлөлөөс үүдсэн маргаан, мөргөлдөөнөөс зайлсхий. Бусадтай хамтарч ажиллахад суралцах хэрэгтэй. Ойр дотны хүмүүсийн туршлага зөвлөгөөг дагаж, үзэл бодолдоо өөрчлөлт хийхийг хичээ. Түрэмгий, бодлогогүй алхмаас болж асуудалд орж болзошгүй учир бусадтай найрсаг харилцахыг эрхэмлээрэй. Ажлын талбарт санаа зовоосон асуудал үүсэх магадлалтай ч өөрийгөө дайчилбал асуудлыг шийдвэрлээд зогсохгүй урамшуулал хүртэх ч магадлалтай.
12
Загас
Юун түрүүнд дотоод зөрчилдөөнөө шийдвэрлэ. Ажил дээр чинь ямар нэг асуудал үүсэх үед өөрийн байр суурь, үзэл бодлыг хамгаалах нь зүйтэй.Өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлснээр олон шинэ боломжууд нээгдэнэ. Энэ сард нийгмийн байр суурь төдийгүй материаллаг байдлаа нэмэгдүүлэхэд таатай уур амьсгал бүрдэх учир өөртөө итгэлтэй байж, боломжийг гартаа атгаарай. Хайр дурлалын харилцаа ч таатай байх бөгөөд хүсэж төлөвлөж байсан зүйлээ хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой сар байх болно.