Нярай хүүхдийн тухай "санаанд оромгүй" 12 баримт

Дөнгөж төрсөн нярай хүүхдийг бид тогтмол томчуудын анхаарал халамж шаардсан бяцхан зүйл мэтээр хүлээж авдаг. Хэдийгээр энэ үнэний ортой ч тэд бидний төсөөлж байснаас ч илүү ихийг хийж, мэдэрч байдаг гэнэ. Ингээд нярай хүүхдийн тухай таны мэдэхгүй 12 баримтыг хүргэж байна. 

Нярай хүүхдийн тухай "санаанд оромгүй" 12 баримт

1 Томчуудаас илүү амт мэдэрдэг

Нярай хүүхдийн хэл болон аманд томчуудынхаас илүү амтлах мэдрэхүй буюу 10 мянгын эсрэг 30 мянга эс байдаг аж. Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь орчин тойрноо таниж мэдэхэд тусалдаг гэнэ. Ямар нэг зүйлийг долоох, амтлаж байх үедээ хүүхдүүд амт төдийгүй бусад олон зүйлийг мэдэрдэг. Синестезийн онолын дагуу мэдрэхүйн системээс ирсэн мэдрэмж өөр системд дохио өгдөг юм. Жишээлбэл: Хүн дуу сонсох, эсвэл үгний үнэрийг мэдэрдэг. Үүнтэй ижил зүйл хүүхдэд тохиолддог байна.

Хэлэн дээр байх маш олон амтлах мэдрэхүйн ачаар жаахан хүүхдүүд тоглоом долоох, гараа долоох гэх мэт бусад зүйлсийг долоосноор томчуудаас илүү их мэдээллийг авдаг. Харин өсөж торних тусам хэрэггүй мэдрэхүй алга болж, бид дэлхий ертөнцийг энгийн байдлаар хүлээж авч эхэлнэ. 

Томчуудаас илүү амт мэдэрдэг

2 Ээжийнхээ дотор эрхтнийг нөхөн сэргээх чадвартай

Эрдэмтдийн хийсэн ажиглалтаас харахад зүрхний булчингийн сулралтай бүсгүйчүүдийн энэ асуудал төрсний дараа бараг л арилдаг гэнэ. Учир нь хүүхэд гэдсэн дотор байхдаа ээжийнхээ дотор эрхтнийг нөхөн сэргээдэг байна. Бусад эрхтнүүдэд ч гэсэн энэ хамааралтай бөгөөд гэмтсэн уушги, зүрх, жирэмсэн эмэгтэйн тархинд эмбрионы эс агуулагддаг аж. Энэ арга замаар ураг ээжийнхээ биеийг эмчилж өөрөө амьд гарах гэж хичээдэг гэнэ.

Ээжийнхээ дотор эрхтнийг нөхөн сэргээх чадвартай

3 Зарим нярай хүүхдүүд нүдээ нээлттэй унтдаг

Эмч нарын үзэж байгаагаар энэ нь санаа зовох зүйл биш бөгөөд энэ үед хүүхдүүд бүтэн өдрийн турш таниж мэдсэн зүйлээ боловсруулж, дэлхий ертөнцтэй танилцдаг гэжээ. Томчууд нэг шөнө 25% хараагаа нээлттэй унтдаг бол хүүхдүүд 50% байдаг аж. Энэ арга замаар нярай хүүхдүүд ой тогтоолтоо сайжруулж, мэдрэлийн системээ хөгжүүлдэг байна.

Нүдээ нээлттэй унтах хэсэг үеэс болж залуу эцэг эхчүүд хүүхдээ унтуулж чаддаггүй байна.

Зарим нярай хүүхдүүд нүдээ нээлттэй унтдаг

4 Тэд хөлөрдөггүйгээс гадна нулимс гаргахгүй уйлдаг

Дөнгөж төрсөн нярай хүүхэд амьдралынхаа эхний долоо хоногуудад нулимсгүй уйлж, бараг л хөлөрдөггүй байна. Энэ нь нулимсны сүв болон хөлсний булчирхай гүйцэд хөгжөөгүй байдалтай холбоотой. Бидний биед өсвөр насанд идэвхиждэг апикрон булчин болон төрсний хэд хоногийн дараа идэвхиждэг эккрин булчин гэж байдаг. Тиймээс дөнгөж төрсөн нярайг хэт зузаан өлгийдөх нь хүүдийг халууцуулах магадлалтай. Нярай хүүхэд өөрийгөө сэрүүцүүлэх чадваргүй байдаг юм.  

Тэд хөлөрдөггүйгээс гадна нулимс гаргахгүй уйлдаг

5 Дөнгөж төрсөн хүүхэд ээжээсээ ялгарч буй дулааныг мэдэрдэг

Хүүхэд төрмөгцөө дулааныг мэдэрдэг учир ээжийнхэн цээжийн дээр тавих үед дулааны мэдрэмжээр хөх рүүгээ мөлхөж, хөхөө идэж чаддаг байна. Италийн эмч нарын хийсэн судалгаанаас харахад нярайн уруулны дулаан, ээжийнхээ хөхний дулаанаас бага байдаг болохыг тогтоожээ.  Тиймээс хүүхэд хөхөө шууд олж чаддаг аж. Эрдэмтдийн үзэж байгаагаар ээжүүд хүүхэддээ дулааны мэдээллийг дамжуулж хүүхэд үүнийг хүлээж авдаг гэнэ.

Дөнгөж төрсөн хүүхэд ээжээсээ ялгарч буй дулааныг мэдэрдэг

6 Том хүнээс хэд дахин их мэдрэлийн эстэй

Хүүхэд тархиндаа 100 сая орчим мэдрэлийн эстэй төрдөг байна. Энэ нь том хүнийхээс 2 дахин их гэсэн үг. Гэхдээ тэдний  тархи том хүний тархинаас хэд дахин жижиг гэдгийг санаарай. Тиймээс хүүхэд багадаа эцэг эхээсээ илүү их зүйл боддог байна. Амьдралынхаа эхний жил хүүхэд маш олон мэдээллийг боловсруулах хэрэгтэй болдог. Харин 3 нас гэхэд тархин дахь хэрэггүй синапсууд үгүй болж, оновчтой ажиллаж эхэлдэг байна. Хэрвээ эдгээр синапсууд зөв хуваарилагдаж чадахгүй бол таны өмнө гоц ухаантан, аутист эсвэл сэтгэл зүйн асуудалтай нэгэн бий болно.

Том хүнээс хэд дахин их мэдрэлийн эстэй

7 Нярай хүүхэд даархаараа чичирдэггүй

Нярай хүүхдүүд даарсан ч чичирдэггүй байна. Бяцхан биений 5% -ийг "хүрэн өөх" эзэлдэг бөгөөд энэ нь хүүхдийг дааруулахгүйн тулд хамгаалдаг аж. Тиймээс нярай хүүхэд хүйтнийг муу мэдэрдэг гэнэ. Хэрвээ хүүхэд тань чичирч байвал энэ нь даарснаас бус харин сэтгэл зүйн асуудал эсвэл өлссөн болохыг илэрийлнэ.

Нярай хүүхэд даархаараа чичирдэггүй

8 Зарим хүүхдүүд нүдний өнгөө өөрчлөх чадвартай

Нярай хүүхдүүд нүдний өнгөө өөрчлөх чадвартай байдаг. Зарим хүүхдүүд цэнхэр эсвэл ногоон нүдтэй төрдөг хэдий ч энэ нь удалгүй өөрчлөгддөг. Өнгөний пигмент болох меланин нь шууд ялгардаггүй учир эцэг эхчүүд зөвхөн хүүхдийнхээ нүдний өнгийг ямар болохыг таах л үлдэж байгаа юм. Гэхдээ бор өнгийн нүдтэй хүүхдүүдийн хувьд меланин хангалттай учир нүднийхээ өнгийг өөрчилдөггүй байна. Харин цэнхэр нүдтэй 5 хүүхэд тутмын 4 нь ногоон эсвэл бор нүдтэй болдог аж.

Зарим хүүхдүүд нүдний өнгөө өөрчлөх чадвартай

9 Хүүхдүүд химийн импульсийн тусламжтайгаар ээжийгээ удирддаг

Ээжүүдийн тархины аз жаргалын хэсэгт хүүхдүүд шууд нөлөөлдөг байхаар байгаль дэлхий зохицуулжээ.Эмэгтэй хүн хүүхдээ үнэрлэх үед ээжийн бие организмд гайхалтай химийн урвал явагддаг аж. Ээжүүдийн цусанд таашаал, аз жаргалын даавар болох дофамин ордог байна. Хэт их өлссөний дараа юм идэх, эсвэл хэт их ам цангасны дараа ус уух үед бид энэ мэдрэмжийг авдаг. Бяцхан хүүхдийн үнэр ээжид нь төдийгүй, төрөөгүй бүсгүйчүүдэд ч хүчтэй нөлөө үзүүлдэг байна.

Хүүхдүүд химийн импульсийн тусламжтайгаар ээжийгээ удирддаг

10 Өндрөөс айдаггүй

Эрдэмтдийн үзэж байгаагаар хүүхэд 9 сар хүртлээ өндрөөс унахаас айдаггүй гэнэ. Энэ нь хүүхэд хангалттай мэдээлэлгүй байгаатай холбоотой аж. Харин мөлхөж, өөрөө хөдөлгөөн хийж сурах үед тархи аюултай гэх мэдээллийг хүүхдэд дамжуулж, тэд айдастай болж эхэлдэг байна. Харин байрандаа хэвтэж байх үед түүний хувьд бүх зүйл тогтвортой санагдаж, тэд айдаггүй аж.

Өндрөөс айдаггүй

11 Бүх нярай хүүхдүүд алт

Газрын хөрс, ус, ургамал болон хүний биед алт маш бага хэмжээтэй байдаг гэнэ.  Өөрөөр хэлбэл, дунджаар бидний биед 0,2 мг алт байдаг аж.  Харин нярай хүүхдийн үсэнд газрын хөрснөөс 2 дахин их алт байдаг гэнэ шүү. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь хөхөөр хооллож буй байдалтай холбоотой бөгөөд 3 сар гэхэд алт хэвийн хэмжээнд очдог байна.

Бүх нярай хүүхдүүд алт

12 Ихэнх хүүхдүүд төрөхдөө онцгой тэмдэгтэй төрдөг

Ихэнх хүүхдүүдийн хамар, нүд, дагзан дээр нэгэн онцгой улаан тэмдэг байдаг билээ. Үүүнийг “сахиусын үнсэлт” хэмээн нэрлэдэг. Ялангуяа хүүхэд орилох уйлах үед энэ нь тодордог бөгөөд эрүүл мэндэд хор хөнөөлгүй юм. Ихэнхи тохиолдолд өөрөө алга болдог юм.

Ихэнх хүүхдүүд төрөхдөө онцгой тэмдэгтэй төрдөг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()