47 настай Холливудын алдарт жүжигчин Бен Аффлек 31 настай Испани гаралтай жүжигчин Ана де Армастай танилцан, хайр сэтгэлийн холбоотой болсноор түүний амьдрал ихэд дээшилжээ. Тэдний бие биений түшин, хамтаа жаргалтай байгаа гэрэл зургууд папарацциудын дуранд өртөх болов. Тэрээр сүүлийн жилүүдэд эхнэрээсээ салж, архинд донтон, сэтгэл зүйн хямралыг даван туулж байсан билээ.
Бен, Ана нар анх 2019 онд Нью Орлеанс хотод "Deep Water" киноны зураг авалтын үеэр танилцжээ. Энэ цагаас хойш тэд бие биенээсээ холдохоо больж, хамтдаа Коста Рика болон эмэгтэйн төрөлх нутаг Хавана хотоор хүртэл аялжээ. Жүжигчин Бен Аффлекийн шүтэн бишрэгчид түүний энэ харилцаа амьдралынх нь шинэ эхлэл хэмээн үзэж, ихээхэн итгэл хүлээлгэж байгаа аж.
Бен Аффлек 2005 онд жүжигчин Женнифер Гарнертэй гэрлэж, 3 хүүхдийн эцэг эх болцгоон, Холливудын гайхалтай, үлгэр жишээ хосуудын тоонд багтаж байсан ч гэрлэлтээс 10 жилийн дараа гэнэт салах болсноо зарласан юм.
Бен Аффлек архинд донтох эмгэгтэй бөгөөд 2001, 2017, 2018 онуудад архинаас гаргаж, нөхөн сэргээх эмчилгээнд орж байжээ. Тэрээр архинаас хамааралтай болсноо огтхон ч нуудаггүйгээс гадна нийгмийн сүлжээнд архины хэрэглээнийхээ талаар нээлттэй хуваалцдаг.
Тэрээр архинаас гарахыг хүсдэг ч гарч чаддаггүй хүмүүст хандан гэр бүлийнхээ төлөө архины хэрэглээгээ багасгаж, нөхөн сэргээх эмчилгээнд орохыг уриалдаг. Мөн энэхүү эмгэгтэй тэмцэхэд тусалж буй гэр бүл, найз нөхөддөө маш их талархдаг гэдгээ ч байнга илэрхийлдэг байна
Гэхдээ архидалт түүний салалтын гол шалтгаан биш. Түүнийг хүүхдүүдийнхээ асрагч 28 настай Кристина Осонятай гэр бүлээс гадуурх харилцаатай байдаг гэх цуу яриа байдаг ба хамтдаа Лас Вегаст болсон покерийн тэмцээнд очиж байжээ. Хэдий Бен энэ асуудлыг эрс үгүйсгэдэг ч гэрлэлтээ цуцлуулснаас хэдхэн хоногийн дараа эхнэрийнхээ өмнө маш их буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байжээ.
Холливудын алдарт жүжигчинд архинаас гарч, амьдралын хэв маягаа өөрчлөх тийм ч амар байсангүй. 2018 онд нөхөн сэргээх эмчилгээнд орсны дараа хувийн сэтгэл зүйч, туслахтай болж, Буддын сүмийн дэргэдэх эрүүл мэндийн сургалт, эмчилгээнд хамрагдсан ч 2019 оны Halloween-ы баяраар хөл дээрээ ч тогтож чадахааргүй согтсон нь олон нийтэд хүрчээ. Энэхүү асуудлын дараа Бен архинаас гарч, өөрийгөө өөрчлөх зорилгодоо хүрэхийн тулд хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх болно гэжээ.
Үүнээс хойш Бен Аффлек тур хугацаанд урлагийн ажлаа завсарлаж, хүүхүүдийнхээ сайн аав байж, салсан эхнэрийнхээ хамт хүүхдүүдээ сайн хүмүүжүүлэхэд туслан, хичээх болжээ. Тэрээр эхнэрийнхээ тухай үргэлж сайн сайхан зүйл ярьж, байнга "Тэр үнэхээр гайхалтэй эх хүн" гэж эхнэрээ магтдаг
Түүний амьдралыг өөрчилж, хэвийн амьдралд ороход нь хамгийн их тусалсан хүн бол жүжигчин Ана юм. Тэд "Deep Water" кинонд хосуудан дүрд тоглосон.
Куба-Испани гаралтай жүжигчин Ана де Армас "Blade Runner 2049" киноноос хойш олон нийтэд танигдаж, "Knives Out" киноны цагаач сувилагчын дүрээрэээ Алтан бөмбөрцөг наадамд шилдэг эмэгтэй дүрийн номинацид нэр дэвшиж байжээ.
2020 онд нээлтээ хийх байсан “No Time To Die” кинонд Paloma-ийн дүрийг бүтээсэн ч харамсалтай нь коронавирусын дэгдэлтийн улмаас хойшлогдоод байна.
Харин жүжигчин Бен Аффлек архинд донтсон, сагсан бөмбөгийн дасгалжуулагчийн тухай өгүүлэх Offside, кинонд дүр бүтээ бөгөөд уг киноны үйл явдал бүр түүний жинхэнэ амьдралаас санаа авсан аж.
Өнгөрсөн хугацаанд их алдаа гаргаж, тэр чинээгээрээ сэтгэлийн зовлон шаналал мэдрэн, хэцүүхэн он жилүүдийг туулсан ч өдгөө жүжигчин Бен Аффлер архинаас бзрэн гарч, долоо хоногт 3 удаа хүүхдүүдтэйгээ уулзаж, хамгийн чухал нь түүнд эрч хүч, урам зориг өгөх сайхан бүсгүйтэй учран амьдралаа дахин шинээр эхлүүлж байна. Шүтэн бишрэгчид нь тэднийг аз жаргалтай, үлгэр жишээ хос болно гэдэгт ихээхэн найдлага тавьж байна.