Улаан лоолийн соустай амтат тефтель хийх жор

Амралтын өдрийн тань чимэг болж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх гол зүйл мэдээж амтат хоол байдаг. Энэ үүднээс та бүхэнд улаан лоолийн соусаар амталсан амтат тефтель хийх жорыг хүргэж байна.

Улаан лоолийн соустай амтат тефтель хийх жор

Орц:

  • Гахайн мах - 500 гр
  • Лууван - 1 ш
  • Сонгино - 1 ш
  • Будаа - 60 гр
  • Өндөг - 2 ш
  • Лоолийн нухаш - 2 хоолны халбага
  • Цөцгий - 2 хоолны халбага
  • Ус - 500 мл
  • Ургамлын тос - 4 хоолны халбага
  • Давс, перц - хүссэн хэмжээгээр

Орц:

Хийх дараалал:

Эхлээд будаагаа угаагаад агшаана

Хийх дараалал:

Агшаасан будаагаа саванд хийж тавиарай

Дараа нь луувангаа арилгаад үрж жижиглэнэ.

Сонгиноо арилгаад аль болох жижиглээрэй.

Хайруулын тавгаа тослож халаагаад лууван сонгиноо 2-3 минут хуурна. Дараа нь хөргөхөө мартаж болохгүй.

Махаа жижиглээд (машиндах юм бол бүр сайн) будаа, өндөг, лууван, сонгинотойгоо сайтар холино.

Бэлэн болсон хольцоо давс болон перцээр амтална.

Бэлэн болсон хольцоо жижиг хэмжээтэйгээр бөөрөнхийлнө.

Хайруулын тавгаа тослоод дахин халаана. Нэг талыг нь 2-3 минут шарах хэрэгтэй.

Бүх талыг нь шарахаа мартуузай.

Бэлэн болсон тефтелийг саванд хийж аваарай.

Цөцгийгөө 500 мл ус, лоолийн нухаштай холино, Ингэхдээ перц болон давсаар амтлаарай.

Соусаа тефтелийн хамт саванд хийгээд буцалгана.

Зөөлөн галаар 40 минутын турш буцалгасны дараа амтат лоолийн соустай тефтель бэлэн болно.

Бэлэн болсны дараа будаа, гоймон гээд хүссэн зүйлээрээ хачирлаж болно.

Сайхан хооллоорой!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()