Үүнийг кофе, цайндаа хольж уугаад, бөөрний өвчнөөс салаарай!

Дэлхийн олон оронд "кардамом" хэмээх энэхүү халуун ногоог ашиглан бөөрний өвчнийг эмчилсээр ирсэн түүхэн уламжлалтай билээ. Нэн ялангуяа Хятад болон Энэтхэгт кардамомыг ашиглан бараг бүх төрлийн өвчнийг эдгээдэг байна. Ингээд та бүхнийхээ эрүүл мэндэд зориулж кардамомыг ашиглан шидэт ундаа бэлтгэх жорыг хүргэе. 

Үүнийг кофе, цайндаа хольж уугаад, бөөрний өвчнөөс салаарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Кардамом нь эрүүл мэндэд ямар ашиг тустай вэ?

  • Биеийг цэвэрлэнэ - Кардамомыг тогтмол хэрэглэснээр цусны даралт буурах ба бөөрөн дэх кальцийг үгүй хийнэ. 
  • Хоолны шингэцийг сайжруулна - Кардамомтой кофе нь цөс ялгаралтыг сайжруулдаг бөгөөд улмаар гэдсэнд хий дүүрэх, хатгаж, базалж өвдөх шинж тэмдгүүдийг үлдэн хөөдөг. Мөн түүнчлэн гэдэс цанхайхаа болино. 
  • Цус багадалттай тэмцэнэ - Уг халуун ногоо нь төмөр, марганец, зэс болон бусад төрлийн витаминуудаар баялаг учраас ядаргаа, цус багадалт зэрэгт сайн нөлөөтэй байдаг. Кардамомын химийн найрлага нь цусны улаан эсийн түвшин, эсийн метаболизмыг нэмэгдүүлэх чадалтай. 
  • Ариутгагч бодис болгож хэрэглэнэ - Амны хөндийд үүссэн үрэвслийг эмчлэх зорилгоор Энэтхэгчүүд кардамомыг хэрэглэдэг ажээ. Уг халуун ногооноос багаханг аваад зажилбал амнаас сайхан үнэр сэнгэнэдэг аж. 
  • Дархлааны системийг сайжруулна - Нойргүйдэл, сэтгэл гутралыг засах онцгой үйлчилгээтэйгээс гадна биеийн ерөнхий дархлааг сайжруулдаг байна. 
  • Арьсыг хамгаална - Кардамом нь өөрийнхөө антиоксидант шинж чанараараа нүүрний арьсны өнгийг сэргээж цагаасаа эрт хөгшрөхөөс урьдчилан сэргийлдэг. 
  • Үсийг гялалзсан өнгөлөг болгоно - Үсээ кардамомоор тогтмол угааснаар таны үс торго шиг зөөлөн, намирсан, өнгөлөг болох болно. 

Кардамом нь эрүүл мэндэд ямар ашиг тустай вэ?

Шидэт ундаагаа бэлтгэхдээ: Хэрэв таны бөөр өвддөг, бөөрний чулуутай, ойр ойрхон бие засдаг, шээхэд хорсож өвддөг бол цай болон кофендоо сайтар нунтагласан кардамомоос багахан хэмжээгээр хийж, хутгаж уухыг зөвлөж байна. Үүнээс гадна төрөл бүрийн талх, нарийн боов, зайрмаг, амттануудад нунтаг кардамомоос нэмж өгч өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндийг сайжруулах боломжтой. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()