Социализмын үед баригдсан барилгууд яагаад ихэвчлэн 9 давхар байдаг вэ?

2020-03-12, 13:48
10,250

ЗХУ-ын үед орон сууцны барилгыг ихээр барьж байсан боловч тэд бараг бүгд л адилхан гэмээр нэгэн загвартай байв. 1950-аад оны үед таван давхар-хрущевки голлож байсан байсан бол 60-аад оноос 9 давхар барилга зонхилж эхэлсэн байна. Энэ том улсын барилгын салбар яагаад 9 давхрыг сонгох болсон нь сонирхолтой бөгөөд тухайн үед бас 10,12,16 давхар барилга барьж байсан боловч эдгээр нь тун цөөхөн байжээ.

Социализмын үед баригдсан барилгууд яагаад ихэвчлэн 9 давхар байдаг вэ?

Иймэрхүү нэгэн хэв загварын барилга барьж байсан шалтгаан нь их энгийн юм. Өвөрмөц онцгой загвар бүхий барилгын зураг төсөл хийж барих нь ихээхэн зардал шаарддаг бол харин нэгэн стандартын, төмөр бетон барилгыг бөөнөөр нь үйлдвэрлэхэд маш бага зардал гарна.

Давхрын тооны хувьд байдал арай өөр. ЗХУ-ын ГОСТ гэсэн хатуу стандартыг энэ салбар мөрдөж байсан ба энэ нь олон улсын иймэрхүү норм, хэмжээнээс нэлээдгүй зүйл зээлдэн хийсэн зүйл байсан гэдэг. Олон улсын стандартаар 28 метрээс өндөр байшин нь түймрийн үед гарах боломжтой, ил задгай шаттай байх ёстой байв.

Мөн ийм байранд агаар солих систем, ачааны лифт зэрэг олон нэмэлт зүйл заавал байх шаардлагатай учир эдгээр байр нь үйлдвэрлэхэд ихээхэн өндөр өртөг шаарддаг байлаа. Тухайн үед  9 давхар барилга барихад 5 давхар барилга барьснаас (ашигтай талбай нь адил байх үед) бага зардал гардаг байсан бөгөөд илүү үнэтэй байлгахыг бодохгүй нь тодорхой.

Галын аюулгүй байдлын албаны хэсгүүд нь гал унтраах болон аврах техникээр бүрэн тоноглогдсон байсан учир түймэр гарах үед 9 давхар барилгаас хүмүүсийг аврахад айхтар бэрхшээл байсангүй. Ийм нөхцөлд заавал өндөр үнэтэй олон давхар барилга, нэмэлт ил задгай шат, ослын гэрэлтүүлэг, нарийн төвөгтэй агааржуулалтын систем хийх хэрэг байв уу? Тэр үедээ үгүй байлаа.

Эдийн засгийн хувьд 15 давхар барилга барих нь их ашигтай байсан гэдэг. Гэсэн ч тийм өндөр хэмжээний барилга барихын тулд уг барилгын суурийг хийхэд маш нарийн, хатуу шаардлага тавигддаг байж. Өөрөөр хэлбэл хаа хүссэн газраа ийм барилга бариад байх боломжгүй байсан юм.

Мөн өндөр барилгын нэг дутагдалтай тал нь 12 давхраас дээш байранд шатдаг хий хүргэхийн тулд тусгай шахах станц хэрэгтэй болдог байв. Ийм зардал гаргах хүсэл сонирхол барилгын яамд үгүй учир ихэнхдээ цахилгаан зуух тавьдаг байсан ба энэ нь дахиад л цахилгааны хүчтэй хэрэгсэл,  нарийн төвөгтэй монтаж хийх хэрэгтэй. Ер нь бол 9 давхраас өндөр барилга барихад олон төрлийн шинэ шаардлага тавигдаж, дээр нь үнэтэй болдог байжээ.

Одоо өндөр барилга барихад, хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэх зэрэгт ямарваа нэг хориг үгүй болсон ба зах зээлийн эдийн засаг нь оршин суугчдын мөнгөөр тэдний ямар л бол ямар хүслийг биелүүлэх боломж олгосон юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()