Багны цаана нүүрээ нуудаг алдартнуудын жинхэнэ төрх

Хөгжмийн ертөнцөд амжилтад хүрэхэд бусдаас ялгарах өвөрмөц стиль, имиж зайлшгүй хэрэгтэй байдаг. Этгээд хачин баг, зэвүүн нүүр будалт, гял цал хувцаслалт, галзуу солиотой үйлдлээрээ үзэгч сонсогчдын анхаарлыг өөртөө татаж алдар хүндийн оргилд хүрдэг бичигдээгүй хууль үйлчилсээр ирсэн. Ингээд багны цаанаас уран бүтээлээ туурвиж, олны сонирхлыг татаж чадсан  алдартнуудын жинхэнэ дүр төрхтэй танилцацгаая. 

Багны цаана нүүрээ нуудаг алдартнуудын жинхэнэ төрх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Mike Candys"

Яг л амьд эможи шиг харагдах алдарт хөгжимчнийг Майк Кэндис гэдэг. Швейцар гаралтай 39 настай хөгжмийн продюсер, DJ маань өөрийн цоглог бүтээлүүдээрээ европ тивийг нэг хэсэгтээ л доргиосон. Үзэгчдэд зөвхөн хөгжмөөс илүү жинхэнэ шоуг үзүүлэхийг эрхэмлэдэг тэрээр шар дуулгаа үзэгчдэд сайхан тоглолт үзүүлэхэд нь тусалдаг гэж магтсан удаатай. Лууны толгойг өмсөх үү яах вэ гэж бодож байгаад инээмсэглэж буй эможиг сонгосон гэдэг.

"Mike Candys"

2 "Daft Punk"

1990-ээд оны эхээр Францад эрчээ авч байсан тэдний жинхэнэ нэрийг Ги-Мануэл де Омем-Кристо, Томас Бангалтер гэдэг. Тэд анх телевизээр гарч байхдаа ямар нэгэн онцгой өмсгөлгүй байжээ. Анх 1990-ээд оны сүүлчээр тоглолт хийж байхдаа маск зүүж эхэлсэн ба он жилийн явцад өөрсдийн имижээ сайжруулж ирээдүйг зөгнөсөн дуулга, гоёмсог хослол өмсөх болсон байна.

"Daft Punk"

Тэд үргэлж зүсээ хувиргасан байдаг байсан учир тэдний жинхэнэ төрхийг харуулсан фото зургийг олох боломжгүй байдаг. Гэхдээ 2014 онд тэднийг Греммийн шагнал гардуулах ёслол дээр жинхэнэ төрхөөрөө байх үед нь зурагчид зургийг нь авч чаджээ.

3 "Slipknot"

Тэд бусдын анхаарлыг өөрсдөөсөө зайлуулж зөвхөн хөгжим рүүгээ чиглүүлэхийг хүсдэг учраас маск зүүдэг гэж тайлбарладаг бөгөөд анх сургуулилт хийх газар луугаа маск авч явдаг байснаас тэдний маск зүүх зуршил анхлан тавигджээ. Түүнээс хойш тэд өөрсдийн гадаад байдлыг улам сайжруулж, тайзан дээр сайхан харагдах хувцаснуудыг өмсөх болсон байна. Тэд олон жилийн турш царай төрхөө нууцалж асар их алдартай болсон ч тэдний царай эцэстээ ил болсон байдаг.

"Slipknot"

4 "Deadmau5"

Канадын алдарт DJ, Deadmau5-ийн төрөл бүрийн өнгө, загвар, хэмжээтэй хулганы баг нь үнэхээр анхаарал татахуйц. Тэрээр өөрийнхөө босгосон компьютероос хөлдсөн хулгана олсноосоо санаа авч тайзны нэрээ “Үхсэн хулгана” болгожээ. Түүний жинхэнэ нэрийг Жоел Зиммерман гэдэг бөгөөд түүний бие дээр видео тоглоом, анимег санагдуулах том шивээснүүд байдаг байна.

"Deadmau5"

5 "Cazzette"

Шведийн “хос” DJ аварга том дуулгыг шинэ түвшинд аваачиж чадсанаараа бусад уран бүтээлчдээс ялгардаг. Орчин үеийн хүүхдүүдийн мэдэхгүй кассет хэмээх зүйлийг толгойндоо өмсөж хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж чадсан юм.

"Cazzette"

Тэднийг Александр Бёорклунд, Себастиан Фуррер гэдэг. 2011 онд Шведэд тоглолтоо тавьснаас хойш тэдний бүтээл жагсаалтын эхэнд бичигдэж түүнээс хойш дэлхий даяар явж аялан тоглолтоо хийх болжээ.

6 "Marshmello"

Нэг л өглөө бүх хүний анхааралд орчихсон байсан хүн бол яалт ч үгүй Marshmello юм. Амтат хөөсөн чихрийг санагдуулам онцгой масктай авьяаслаг уран бүтээлч гарч ирсэн даруйдаа л асар их алдартай болсон байдаг. Өөрийн нэр ус, харагдах байдлаа нууцалж байсан нь хүмүүсийг түүнийг ихээхэн сонирхоход хүргэсэн юм.

"Marshmello"

7 "Banksy"

Түүний талд орох хэсэг бүлэг хүмүүс байх ч өнөөг хүртэл түүнийг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс ч бий. Түүний туурвисан бүтээлүүд хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж граффит урлагийг харах өнцгийг 180 градус эргүүлсэн гэхэд хилсдэхгүй. 20 жил өнгөрсөн ч түүнийг чухам яг хэн бэ гэдгийг бид мэдээгүй л байгаа билээ. Ямартаа ч Робин Ганнингэмийг Banksy болов уу хэмээн таамагладаг.

"Banksy"

8 "Buckethead"

Олон төрлийн хөгжмийг ядах юмгүй тоглодог түүнийг орчин үеийн хамгийн ер бусын уран бүтээлч гэж хэлж болно. Театрийн маск, хувингаар царай төрхөө далдалж тайзан дээр гардаг тэрээр өдгөө дэлхийн орон орноор аялж тоглолтуудаа тавьсаар яваа. Түүний жинхэнэ нэрийг Бриан Патрик Кэрролл гэдэг бөгөөд тэрээр “Интернэт орчингоор дүүрэн хуурамч зургууд байдаг. Гэхдээ би нууцлаг хүн болохоор хэн ч миний жинхэнэ төрхийг хэзээ ч харж чадахгүй” хэмээн MTV News сувагт ярилцлага өгчээ.

"Buckethead"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()