Калифорнийн орон гэргүйчүүдэд зориулан барьсан бяцхан байшингууд

Саяхан Калифорнид орон гэргүй хүмүүст зориулсан нийгэмлэг байгуулагдаж, гэр оронгүйчүүдэд зориулан 7.5 мкв хэмжээтэй 40 жижиг байшин, нэг нийтийн байр барьжээ. Мужийн захиргаа орон гэргүй хүмүүсийг үнэ төлбөргүй орон байраар хангах ажилд идэвх санаачлага гарган ажиллаж байгаа бөгөөд тэдэнд ажил хийх, архи согтууруулах ундаанаас хол байх зэрэг хэд хэдэн болзол тавьсан байна. 

Калифорнийн орон гэргүйчүүдэд зориулан барьсан бяцхан байшингууд

Төслийн хүрээнд, сонгогдсон орон гэргүй иргэн байранд орох боломжтой болох бөгөөд тэрээр ажил хийж, архи согтууруулах ундааг огт хэрэглэхгүй байх болзлыг биелүүлэх ёстой аж. 

Ийнхүү зарим орон гэргүй иргэдэд үнэ төлбөргүй байранд орох боломж нээгдсэнээс гадна нийтийн хэрэглээний зардлыг засгийн газраас төлөхөөр болжээ. Харин тэд 22 цаг гэхэд гэртээ заавал харьсан байх ёстой гэсэн ганцхан шаардлагыг биелүүлэх ёстой юм байна. 

Төслийг хэрэгжүүлэхэд, байшин тус бүрд 6500 доллар зарцуулсан бол нийтийн байр болон түүний тохижилтод 35000 доллар зарцуулагджээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()