10 мянга гэдэг нь энэхүү сургууль байрладаг хотын бүх хүн ам юм. Учир нь тус сургуульд элссэн хүн өөрсдийн гэрээ барьж суурьших шаардлагатай байдаг аж. Тиймээс "Ярчен Гар" сургуулийг хэдэн мянган бяцхан байшин хүрээлэх болсон бөгөөд тэдгээрт шавь нар нь нэг нэгнээсээ тусгаарлагдан аж төрдөг гэнэ.
Сайн ажиглах юм бол эдгээр сууцнуудыг мод, хуванцар, даавуу гэх мэт элдэв төрлийн материалаар хийсэн болохыг анзаарах болно. Мэдээж хэрэг 4000 метрийн өндөрт байрлах энэхүү хотод ямар ч төвийн халаалт, бохирын хоолой, усны шугам гэж байхгүй. Тиймээс энд өвөл нь тэсвэрлэхийн аргагүй хүйтэн болдог гэнэ.
Тус сургуулийн шавь нар бүх өдрийг ном үзэх, бясалгал үйлдэх юм уу гэрийн ажлаа хийж өнгөрүүлдэг. Гэрийн ажил гэдэгт орон гэрээ янзлах, ус зөөх, ямаагаа хариулах зэрэг орно.
Гэхдээ энэхүү хотод энгийн амьдралаар амьдрахад шаардлагатай бүх зүйлүүд байдаг. Энд гар утасны оператор, хүнсний дэлгүүр, бэлэн хоолны мухлаг, тэр байтугай жижиг зах хүртэл байгаа.
Энд би санамсаргүйгээр нэг залуухан ламтай тааралдтал тэр надтай уулзмаар байна гэлээ. Тэрбээр үнэхээр том, тохилог өрөөнд амьдардаг байсан нь намайг ихэд гайхшруулав. Намайг цайгаар дайлах зуураа миний асуултанд хариулж байснаа гэнэт өөрийгөө амьд Будда гэж хэлсэн юм.
Би ихэд цочирдсон тул ямар нэг хариу үг хэлж чадаагүй. Төвдийн буддын шашинд хойд төрөл хэмээх үзэл байдаг. Том цол, хэргэмтэй лам нас барах юм бол түүний сүнс өөр нэг хүүхдэд шингэн дахин төрдөг гэдэгт тэд итгэдэг. Дараа нь тэрхүү хүүхдийг лам нар олж хийдэд авч ирэн тусгай аргаар бэлтгэн урьд насандаа хийж байсан үйл хэргэмийг нь үргэлжлүүлэхэд нь тусалдаг. Түүгээр ч үл барам ийм хүүхдүүд заримдаа Төвдөд төдийгүй Австрали эсвэл АНУ-д Төвд цагаачдын дунд байдаг юм.
Залуу Будда надад хэрхэн бясалгахыг зааж, надад эрх бэлэглээд баяртайгаар үдсэн юм. Түүнийг уламжлал ёсоор амьд Будда гэж дууддаг ч гэсэн энэхүү уулзалт үнэхээр гайхалтай байсан, учир нь тэр залуугийн энерги нь маш эерэг байсан тул эртний танил, бараг л гэр бүл шиг минь санагдсан.
Би түүнээс долоогийн дараа хоногт нэг мессеж авсан юм. Тэр надад Буддын шашны чухал баяруудын талаар хэлж, бид бүх амьд амьтанд сайнаар хандаж, сайн үйлс хийхээ мартах ёсгүйг сануулсан.