Ах дүү нарын зөрчлөөс болж дэлхийн түүх эргэсэн 10 тохиолдол

Эзэн хааны суудал, эрх мэдэл, хүчний төлөө ах дүүстэйгээ хүртэл харгис, ширүүнээр өрсөлдөн тэмцэж ялсан гашуун түүхүүд дэлхийн түүхэнд цөөнгүй гарч байсан юм. Ингээд та бүхнийг гайхашруулах 9 түүхийг хүргэе.

Ах дүү нарын зөрчлөөс болж дэлхийн түүх эргэсэн 10 тохиолдол

1 Клеопатра, ба Птолемей XIII

Египетийн Птолемей XII хаан нас барахаасаа өмнө гэрээслэлдээ өөрийн хүү Птолемей XIII болон охин Клеопатра VII нарт улсаа залгамжлан үлдээсэн байдаг. Харамсалтай нь бүх зүйл түүний санаснаар болоогүй юм. Клеопатрагийн асар их амбицаас эмээсэн Птолемей XIII хаан түүнийг МЭӨ 49 онд нутаг заан цөлсөн байдаг. Үүний хариуд Клеопатра Юлий Цезарийн сэтгэлийг эзэмдэн түүнтэй нэг тал болж Птолемей XIII хааныг нэг мөсөн замаасаа зайлуулсан нь түүхэнд бичигдэн үлдсэн байдаг. Тэрээр эзэн хааны суудлыг эргүүлж авахын төлөө тэмцэж байгаад Нил мөрөнд живж үхсэн юм.

Клеопатра, ба Птолемей XIII

2 Хенри I, Роберт Куртхёз

Хэдийгээр Роберт Эзэн хаан Уиллиамын ууган хүү байсан ч эцгийнхээ титмийг өөрийн толгойндоо хэзээ ч зүүж чадаагүй юм. Робертыг Загалмайтны Нэгдүгээр аян дайнд тулалдаж явах үед түүний эцэг, түүний хамгийн том дүү Уиллиам II нас нөгцжээ. Ийнхүү Робертийн дүү Хенрид хаан ширээ уламжлагдан очив.

Улмаар 1106 онд Хенри, өөрийн ах Роберттой хагаралдаж, Теншбрегийн тулааныг өдөөсөн нь Хенригийн ялгуусан ялалтаар өндөрлөсөн байдаг. Хенри ахыгаа насан эцэслэтэл нь буюу 1134 он хүртэл шоронд хорьжээ.

Хенри I, Роберт Куртхёз

3 Хубилай ба Аригбөх

Чингис хааны отгон хүү Тулуйн хөвгүүд болох Аригбөх, Хубилай нарын хаан ширээний тэмцэл дэлхийн түүхэнд багагүй том мөрийг үлдээсэн билээ. 1259 онд Мөнх хаан нас барсны дараа Хархорумд Их хуралдай 20 хоног хуралдаж, олонх хан хөвгүүд, угсааны ноёд, нөлөө бүхий сайд, жанжин нар Аригбөхийг Их Монгол улсын хаан ширээнд суулгахаар бэлтгэж эхэлжээ. Үүнийг сонссон Хубилай яаравчлан  Шанду хотод 1260 оны 5-р сарын 6-нд нэгэн Их хуралдай зарлан хуралдуулж, өөрийгөө Монголын зүй ёсны Их хаан хэмээн өргөмжилсөн байна. 

Ах дүү хоёрын хаан ширээний төлөө тэмцэл чухамхүү ингэж эхлээд удсангүй цус урсгасан зэвсэгт мөргөлдөөн болон хувирчээ. 1261 оны өвөл монголын говь нутгын заагт ах дүү хоёрын цэрэг хэдэн өдөр үргэлжилсэн ширүүн тулалдаан хийсний эцэст Аригбөхийн тал ялагдаж ухран буцсан бөгөөд цаашид тэмцэл нь олигтой үр дүнд хүрсэнгүй, 1264 онд Хубилайд бууж өгсөн юм.

Хубилай ба Аригбөх

4 Элизабет I, Мэри I

1553 онд хаан ширээнд заларсанаасаа хойш Католик шашинд чин сүжигтэй Хатан хаан Мэри I Англи улсаа Протестант давамгайлсан итгэл үнэмшлээс нь салгахаар ажиллаж эхэлсэн байдаг. Гэвч үүнд эцэг нэгтэй эгч Элизабет I нь саад болж байлаа.

Өөрийнх нь эсрэг гаргасан бослогийг няц дарсаныхаа дараа Хатан хаан Мэри I Элизабет хатан хааныг бүлгийн толгойлогчдод тусласан хэмээн буруутгаж Лондонгийн цамхагт 8 долоо хоногийн турш түгжиж хорьжээ.

Элизабет I, Мэри I

5 Каракалла, Гета

Хаан ширээг хоёр хүнд өгөх нь ямар аюултай вэ гэдэг нь тодорхой харагдаж байна. Ромын эзэн хаан Септимус Северус өөрийн хөвгүүд болох Каракалла, Гета нарыгаа өөрийн залгамжлагчдаараа тодруулсан нь хөвгүүдийнх нь хооронд асар том сорилт бий болох үндэс болж өгсөн юм. Каракалла хүмүүст тушаал өгч Гетаг хороолгосон бөгөөд Гета ээжийнхээ энгэрт насан эцэслэжээ.

Каракалла, Гета

6 Клеопатра, Арсиноя

Арсиноя бол Клеопатрагийн эцэг нэгт эмэгтэй дүү нь байсан юм. Цусан төрлийн харьцаатай энэ азгүй дүүгээ Хатан хаан Клеопатро аюултай хүн гэж үзэн түүнийг Марк Антонигийн тусламжтайгаар цаазалсан байдаг.

Клеопатра, Арсиноя

7 Артаксеркс I, Бага Кир

Артаксерксыг МЭӨ 404 онд Персийн хаан болсны дараахан түүнд зөвлөх нь таны ах Кир таныг зайлуулахаар төлөвлөөд байна хэмээн анхааруулжээ. Кир үнэхээр ч 30 мянга гаруй эрийг хомроглон устгаж, Артаксерксийн эсрэг цуст аллагыг явуулсан байдаг. Гайхалтай нь тэд шийдвэрлэх тулаанд бие биентэйгээ нүүр тулжээ. Кир эзэн хааныг өөрийн жадаараа шархтуулсан ба эзэн хаан Артаксеркс тэр өдрөө нас баржээ.

Артаксеркс I, Бага Кир

8 Эзэн хаан Ричард, Ханхүү Жонн

Товчхондоо гэвэл Ричардыг Загалмайтны аян дайны дараа Германд олзлогдсны дараа түүний ах Жоннд эзэн хааны ширээг булаах боломж гарч иржээ. Эргэж ирэхдээ Ричард Жонны нутгийг улсын санд хурааж, түүнийг өршөөн амьд үлдээжээ.

Эзэн хаан Ричард, Ханхүү Жонн

9 Ал-Валид, Сулейман

Оргил үедээ хүчирхэг Умаяадын халифт улс нь Испаниас өнөөгийн Иран хүртэлх газар нутгийг эзлэн оршдог, түүхэн дэх хамгийн том эзэнт гүрнүүдийн нэгт тооцогдож байсан билээ. 705 онд Ал-Валид улсынхаа эзэн болсон нь түүний дүү Сулейманыг ахыгаа нас барсны дараа Халифын вант улсын хааны суудалд суух бүрэн эрхтэй хэмээн боджээ. Тэгтэл бодит байдал дээр эзэн хаан Ал-Валид өөрийн хүү Абд ал-Азизд “эзэнт гүрний бамбар”-ыг уламжилж өгсөн нь том алдаа болсон байдаг. Хорсож уурссан Сулейман ахынхаа хүүд тусласан хэн бүхнээс тун харгис хэрцгийгээр өшөөгөө авсан нь түүхэнд үлджээ.

Ал-Валид, Сулейман

10 Эдвин Бут, Жон Уилкс Бут

Ах дүү хоёр хоёулаа олны танил алдартай жүжигчид байсан хэдий ч Жоны жүжиглэлтэнд байнга л муу үнэлгээ өгдөг байжээ. Ах нь дүүдээ тусч сэтгэлээр хандаж зааж зөвлөхийн оронд дүүгээ Хойд нутгийнхны ашиг ихтэй бүтээлүүдэд тоглохыг нь хориглосон байдаг юм. Өөрийг нь хааж боогдуулсанд атаархсан Жон Өмнө зүгт нүүж, тэндээ өөрийн тусгаар тогтнолыг бий болгосон юм. Улмаар Америкийн иргэний дайны дараа улс даяар боолуудыг чөлөөлөх хөдөлгөөн өрнөхөд хэдийнээс боолчлолыг дэмждэг Өмнөд мужийнхан, тэр дундаа Жон Уилкс Бутын атаа хорсол чинээндээ тулж байжээ. Ингээд 1865 онд АНУ-ын ерөнхийлөгч Абрам Линкольн Вашингтон хот дахь Форд театрт жүжиг үзэж байхад нь Жон Уилкс Бут түүнийг буудан хороосон юм.

Эдвин Бут, Жон Уилкс Бут

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()