"Төрийн банк" тэтгэврийн зээлийг 6 сар хүртэлх хугацаагаар олгож эхэллээ

УИХ-ын шийдвэрээр тэтгэврийн зээлийг нэг удаад тэглэх хуулийн төслийг баталснаар 2020 оны 1-р сараас эхлэн арилжааны банкууд тэтгэврийн зээл олголтоо зогсоогоод байсан билээ. Тэгвэл "Төрийн банк" өнөөдрөөс буюу 2020 оны 2-р сарын 20-оос эхлэн 1.4 хувийн хүүтэй тэтгэврийн зээлийг зургаан сар хүртэлх хугацаатайгаар олгож эхэлжээ.

"Төрийн банк" тэтгэврийн зээлийг 6 сар хүртэлх хугацаагаар олгож эхэллээ

Өмнө нь "Төрийн банк" 12 сар хүртэлх тэтгэврийн 70 хувьтай  тэнцэх хэмжээний зээлийг сарын 1 хувь, жилийн 12 хувийн хүүтэй олгож байсан юм. 

Харин одоо зээлдэгч нь нэг удаад 6-н хүртэлх сарын тэтгэврийн 70 хувиас хэтрэхгүй зээл авах эрхтэй бөгөөд сар бүрийн эргэн төлөлтийн дүн нь нэг сарын тэтгэврийн 70 хувиас хэтрэхгүй байх ёстой аж. 

Ахмад настнууд тэтгэврийн зээл авахдаа дараах үйлчилгээнүүдийг үнэ төлбөргүй авах боломжтой:

  • Тэтгэврийн дансны карт үнэгүй захиалах
  • Онлайн гүйлгээний "Гялсбанк" үйлчилгээнд 2020 оны 3-р 30-ны өдөр хүртэл үнэгүй бүртгүүлэх

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 1800-1881 дугаарт залгах эвсэл www.statebank.mn сайтаар зочилно уу.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.