Хүн байхын утга учрыг таниулсан "буянтай" хүмүүсийн түүх

Хүний чанар муудсан өнөө цагт бусдын төлөө санаа зовдог, бусдад анхаарал хандуулдаг, эрэмгий зоригтой, агуу сайхан сэтгэлтэй хүмүүсийг олно гэдэг хэцүү. Заримдаа ойр дотны хүмүүс маань асуудалд ороход “хэрвээ би их мөнгөтэй байсан бол туслах л байлаа” гэж хэлдэг. Гэхдээ өөрөө мөнгөгүй ч бусдад тусламжийн гараа сунгадаг хүмүүс ч цөөнгүй байдаг бололтой. Ингээд бусдад тусламжийн гараа сунгасан, сайхан сэтгэлтэй хүмүүстэй танилцацгаая. 

Хүн байхын утга учрыг таниулсан "буянтай" хүмүүсийн түүх

1 Хятадын саятан Сюн Шуйхуа тосгоныхоо хүмүүст тансаг байшин барьж өгчээ

Сюн Шуйхуа нь Хятадын Сюнкенг тосгонд төржээ. Тэрээр барилгын салбарт хүч үзэж амжилт олсноор тосгоныхоо хүмүүст туслахыг хүссэн байна. Ингээд тэрээр 72 айлын орон сууц барьсан бөгөөд хүүхэд байхад нь түүнд сайн хандаж байсан 18 айлд тусгай амины сууц хүртэл барьж өгсөн гэнэ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд тэрээр 6 сая доллар зарцуулсан байна. Үүнээс гадна тэрээр өндөр настан болон бага орлоготой хүмүүсийг өдөрт 3 удаа үнэгүй хооллоно гэж амлажээ.

Хятадын саятан Сюн Шуйхуа тосгоныхоо хүмүүст тансаг байшин барьж өгчээ

2 Тэрбумтан Чак Фини 7.5 тэрбум долларыг залуусын боловсролд зарцуулсан

Ирланд-Америк гаралтай бизнесмэн залуу өөрийн тусламжийн үйл ажиллагааг 1984 оноос эхлүүлсэн бөгөөд тухайн үед өөрийн хувьцааны 38,75%-ийг "Duty Free Shop"-уудад өгсөн байна. Үүнээс гадна тэрээр Ирланд дахь Лимерикийн Их Сургуульд 170 сая долларын буцалтгүй тусламж үзүүлжээ. Сүүлийн 30 жилийн туршид тэрээр 7,5 тэрбум долларыг тараасан бөгөөд 6,2 долларыг нь тэрээр өөрийн "Atlantic Philanthropies" хэмээх боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг санд хандивласан байна. Харин одоо Чак өөрөө ердөө 2 сая долларын л хадгаламжтай гэнэ.

Тэрбумтан Чак Фини 7.5 тэрбум долларыг залуусын боловсролд зарцуулсан

3 Лос-Анжелосын мотоциклын холбооныхон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тусалдаг

BACA-ийнхны гол зорилго нь хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдэд зориулсан аюулгүй орчныг бүрдүүлэх гэнэ. Хэрвээ хүүхдийн хүчирхийлэгч шоронд ороогүй байвал тэд хүүхдийн гэрийг шөнийн цагаар хамгаалж, сургуульд нь хүргэж өгч, шүүх хуралд очих, сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх бүрт нь цуг явдаг аж. Үүнээс гадна тэд хүүхдүүдийнхээ айдсыг үгүй хийх зорилготойгоор хамтдаа шүүх хуралд оролцдог байна.

Лос-Анжелосын мотоциклын холбооныхон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тусалдаг

4 Дашрат Манджи 22 жилийн турш уулыг сэтэлж, зам тавьсан

Дашран Манджи нь Энэтхэгийн Бихарын иргэн бөгөөд түүний эхнэр 1960 онд хүүхдээ хүлээж байхдаа гэмтэл авч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Учир нь тэдний амьдарч буй тосгонтой хамгийн ойр байрлах эмнэлэг 70км-ийн зайтай байсан аж.  Дашрат хэд хэдэн удаа засгийн газартаа хандаж зам тавьж өгөхийг хүссэн боловч энэ хүсэлт амжилтгүй болжээ. Ингээд тэрээр өөрийн гараар зам тавихаар шийдэж, 22 жилийн турш 100 метрийн урттай 9 метрийн өргөнтэй замыг барьсан байна. Дашрат  Манджи 2007 онд нас барсан бөгөөд түүнийг хүндэтгэлтэйгээр маш хүндэтгэлтэйгээр оршуулсан аж.

Дашрат Манджи 22 жилийн турш уулыг сэтэлж, зам тавьсан

5 102 настай Добри Добрев өдөр бүр гуйлга гуйж асрамжийн газар хандивладаг

Добри Болгарын нийслэлээс 24км-ийн зайд амьдардаг. Тэрээр залуу байхдаа София руу явган явдаг байсан бол одоо автобусаар явж бүтэн өдөр бүр гуйлга гуйдаг гэнэ. Добри олон жилийн турш сүм болон хүүхдийн асрамжийн газарт хандив өгч байгаа бөгөөд Ариун Александр Невскийн сүмд тэрээр 24 мянган доллар хандивласан аж. Тэрээр өмнө нь нэг том алдаа гаргаж байсан учир одоо бусдад тусалж энэ алдаагаа засахыг хичээж байгаа гэнэ. Добри өвөө бол ядуу – сайн дурын ажилтан юм.

102 настай Добри Добрев өдөр бүр гуйлга гуйж асрамжийн газар хандивладаг

6 Тархины хавдартай 11 настай Лян Яои эрхтнүүдээ бусдад хандивлахыг хүссэн

Өмнөд Хятадын Гуандун тосгоны иргэн бяцхан Лян Яои 9 жилийн турш тархины хорт хавдраар шаналсан байна. Нас барахдаа хүү өөрийнхөө дотор эрхтнүүдийг бусдад хандивлахыг хүссэн бөгөөд хүүг нас барсны дараа эмнэлгийн ажилчид бяцхан хүүгийн зориг зүрхийг хүндэлж түүнд мөргөсөн аж.

Тархины хавдартай 11 настай Лян Яои эрхтнүүдээ бусдад хандивлахыг хүссэн

7 Ахмадын асрамжийн газар дампуурахад цэвэрлэгч, тогооч нь өвчтөнүүдээ асрах гэж үлджээ

Тогооч Морис Роуленд болон үйлчлэгч Мигель Алварес нар асрамжийн газар дампуурах үед сайн дураараа 16 өвчтөнтэйгөө үлдэхээр шийдсэн байна. Тэд өндөр настнуудтай бараг л 24 цагийн турш хамт байсан бөгөөд гэр рүүгээ нэг цаг л явдаг байсан гэнэ. Роулендын хэлснээр зарим өвчтөнүүд зөнөх өвчтэй байсан учир тэднийг үлдээхэд ажилчдын хувьд ихээхэн хүндрэлтэй санагдаж байсан аж. Үүнээс хойш 2014 онд өндөр настнуудыг асрах хууль дүрэм дахин батлагджээ.

Ахмадын асрамжийн газар дампуурахад цэвэрлэгч, тогооч нь өвчтөнүүдээ асрах гэж үлджээ

8 Альберт Лекси 36 жил хүүхдийн Питтсбург эмнэлэгт гутал цэвэрлэж байна

71 настай Альберт Лекси 15 настайгаасаа эхлэн гутал цэвэрлэж эхэлжээ. Мягмар, Пүрэв гариг бүр тэрээр Питтсбург дахь хүүхдийн эмнэлэг дээр ирж, өвчтөнүүдийн гутлыг цэвэрлэж өгдөг гэнэ. Сүүлийн 36 жилийн турш тэрээр цайны мөнгөө бусдад хандивлаж байгаа бөгөөд энэ нь 200 мянган доллар хүрсэн аж. Альберт машингүй учир гэрээсээ эмнэлэг хүртэл 1,5 цагийн турш автобусаар явдаг байна.

Альберт Лекси 36 жил хүүхдийн Питтсбург эмнэлэгт гутал цэвэрлэж байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()