Женнифер Энистон 2 сарын 11-нд 51 нас хүрлээ. Харин тэрээр 20 насаар залуу харагддаг гэдэгтэй та ч санал нийлэх биз.
Тэрээр "Interview Magazine" сэтгүүлд зориулж зураг авалтад орсон бөгөөд гайхалтай загварлаг, шинэлэг, халуухан зургуудаараа сэтгүүлийг чимжээ.
Жүжигчин бүсгүй маань Версажийн хар даашинзаар гоёж, Картиерын үнэт эдлэлээр гангарчээ.
Тэрээр сэтгүүлд өгсөн ярилцлагадаа эерэг хандлагын талаар ийн ярьжээ:
"Энэ бүхэн миний хүүхэд настай холбоотой. Өсөж торнисон гэр бүл маань хангалттай аюулгүй, амар тайван байгаагүй юм. Томчуудын бие биетэйгээ ёс бус, муухай харьцдаг харилцаанаас би хүмүүсийн зан авирын талаар өөрийн гэсэн ойлголттой болж хоцорсон. Тэр үед "Би үүнийг хиймээргүй байна. Би ийм байхыг хүсэхгүй байна. Би яг одоо мэдэрч буй энэ мэдрэмжийг үзэн ядаж байна. Би энэ амьдралыг, энэ хүмүүсийг хармааргүй байна" гэсэн бодол цаг үргэлж төрдөг байлаа.
Гэхдээ би эцэг эхдээ талархах ёстой. Тэр амьдрал надад байгаа зүйлдээ талархаж сурахыг заасан. Үүнд уурлаж, уцаарлаж, шаналахын оронд зүгээр л хүлээж авах хэрэгтэй.
Эмэгтэйчүүдийг дэмжих тухайд:
Эмэгтэйчүүд бие биедээ дэмжлэг үзүүлэх тухайд би олон жилийн турш энэ сэдвийг судалж байгаа. Би 20 насандаа Лос Анжелес явж, өнөөг хүртэл найзалсаар байгаа хайртай найз нартайгаа танилцаж байлаа.
Зурагтаар мэдээ үзэх, сонин сэтгүүл унших үед би маш их бухимдалтай болдог. Зөрчилдөөн, эмх замбараагүй байдал одоо ч оршсоор. Хүмүүс маш шунахай, тэд огт талархаж мэддэггүй. Хүмүүсийн бие биеэ гомдоож байгаа нь, амьтадтай зэрлэг харьцаж байгаа зэрэг нь миний уурыг маш ихээр хүргэдэг.
Женнифер Энистон бол хүн бүрийн хайрыг хүлээсэн цөөхөн алдартнуудын нэг билээ. Хамтран ажиллагсад төдийгүй түүнийг сайн мэдэхгүй жирийн хүмүүс ч түүнийг хүндэлдэг. Энэ бүхэн бүсгүйн халуун дулаан энерги, эрч хүчтэй холбоотой байдаг биз ээ.