1
Норвеги - Шинэ жилийн баярын 50%-ийн хөнгөлөлт
Шинэ жилийн баяр наадмыг тэмдэглэх гэж хүмүүс маш их мөнгө өөрийн эрхгүй зарлагадах шаардлагатай болдог бол Норвегийн засаг захиргаа үүнийг бодолцож ард иргэдийнхээ 11-р сард төлөх ёстой татварыг хоёр дахин багасган, тэрхүү хэмнэсэн мөнгөөрөө 12 болон 1-р сард баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх боломж олгодог байна.
2
Финланд - Дөнгөж төрсөн эхэд хэрэгцээт бүх зүйлсийг улсаас өгдөг
Финландад дөнгөж төрсөн эхчүүдэд "Maternity Box" хэмээх хайрцагтай зүйл өгдөг нь хүүхэд болон эхэд нь нэн түрүүнд шаардагдах бүх л зүйлийг багтаасан байдаг. Мөн энэ хайрцгийг нь хүүхдийн ор болгож ашиглаж болдог гэнэ. "Maternity Box" өгдөг нь тухайн хүүхэд баян ядуу айлд төрсөн эсэхээс үл хамааран адилхан нөхцөлд амьдралаа эхлүүлэх арга хэмжээний нэг юм. Энэ мэт олон арга хэмжээ авсны үр дүнд Финланд нь нялхсын эндэгдэл хамгийн бага орон болжээ.
3
Швед - Замын хөдөлгөөний дүрэм ягштал баримталсны шагнал
Шведийн Стокхольмд хурдны хязгаар хэтрүүлсэн жолооч нарыг торгож тэндээс орж ирсэн мөнгөний зарим хэсгийг сугалааны фондод нийлүүлдэг байна. Замын хөдөлгөөний ямар нэг дүрэм журам зөрчөөгүй жолооч нар автоматаар энэ сугалаанд оролцож тодорхой хэмжээний шагнал хожих боломжтой болдог. Аз нь шовойсон жолооч маань 3000 орчим долларын шагнал авах ба энэ арга нь маш олон хүнийг дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцох гэсэн хүслийг нэмэгдүүлдэг байна.
4
Норвеги - Улсын нефтийн фонд
Норвегийн нефт болон бензиний орлогоос авах татвар нь дэлхийд томоохонд тооцогдох бие даасан фондод хуримтлагддаг. 2014 оны 1-р сарын байдлаар Норвегийн энэ “хадгаламж” нь 5,110 их наяд крон буюу 828 тэрбум доллар болсон байжээ. Энэ бүх мөнгө нь хар өдөрт зориулагдан нөөцлөгдөж байгаа ба “ямар нэг юм болох тэр өдөр” ирэхэд ирээдүйн үеийнхэн маань бэлтгэлтэй байг хэмээн хадгалсаар, хуримтлуулсаар байгаа нь энэ юм.
5
Швед, Финланд - Торгуулийн хэмжээ орлогоос нь хамаарах
Финланд болон Шведэд "Dagsböter" хэмээх ойлголт байх ба энэ нь мөнгөн торгуулийг хэлж байгаа юм. Хэрвээ таныг 30 dagsböter-оор торговол та өөрийн 30 хоногийн орлоготой тэнцэх хэмжээний торгууль хүлээж байна гэсэн үг. Энэ арга нь олон хүнийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлдэг бөгөөд баян тарган хүн ч энэ торгуулиас айдаг байна. Финландад нэг жилд 11 сая долларын орлого олсон хүн авто зам дээр хурд хэтрүүлснийхээ төлөө 200 000 ам доллартай тэнцэх хэмжээний мөнгөөр торгуулж байсан түүх бий.
6
Герман - Хог хаягдлынхаа хэмжээгээр мөнгө төлөх
Хэт их хог овоорохоос сэргийлэх зорилгоор Германы хотуудад хогны мөнгийг 500гр тутамд 2 доллар орчим байхаар тогтоожээ. Үр дүн нь хотын иргэд урьд өмнө шууд гарган хаядаг байсан хогоо дахин дахин ангилж, боловсруулж байдаг болсноор байгаль орчинд ч эрс сайн нөлөө үзүүлсэн байна.
7
Бразил - Шоронд хоригдох хугацаагаа ном уншиж багасгах
Бразилын шоронд хоригдож байгаа хүмүүс нь ном уншиж, уншсан номынхоо тухай тэмдэглэл хөтлөх замаар хоригдох хугацаагаа хорогдуулах боломжтой байдаг юм байна. Хэрвээ тэрээр үнэхээр ном уншиж, холбогдох тэмдэглэлийг үнэн зөвөөр хийсэн бол нэг ном болгоны төлөө 4 өдрийн хоригдох ял нь багасаж, нийт хугацаанаас нь хасагддаг байна. Ийм байдлаар шоронд хоригдож байгаа хүн нэг жилдээ 48 хүртэл өдрийг хорогдуулах боломжтой. Энэ арга хэмжээг авснаар шоронгоос гарч байгаа хүн илүү боловсорч, дахин гэмт хэрэг үйлдэхээс зайлсхийдэг болно гэж үзэж байгаа ба үнэхээр үр дүнгээ өгч байгаа бололтой. Энэ программд нэгдсэн хоригдлуудын дахин гэмт хэрэг үйлдэх тоо бусад хоригдлуудаас 30%-р бага байна гэсэн тооцоо бий.
8
Австрали - Заавал сонгуульд оролцох
Австралид сонгууль болох үед иргэн болгон заавал энэ сонгуульд оролцох үүрэгтэй. Хэрвээ оролцохгүй бол торгууль төлөх учир сонгуульд нийт сонгогчийн 95% оролцдог байна. Харин сонгуульд оролцох хүсэлгүй, бас үүнийхээ төлөө торгууль төлөх сонирхолгүй хүмүүс нь сонгуулийн хуудсанд ямар нэг дүрс зурах байдлаар сонгуулийн хуудсаа хүчингүй болгоно.
9
Нидерланд - Нэрээ нууцлан хар тамхины тестэд орох
Нидерландад өөрийнхөө нэрийг нууцалж хориотой хар тамхины шалгалтад орж болох бөгөөд үүнийхээ төлөө цагдаа бариад авах бий гэж айх аюулгүй гэнэ. Энэ шалгалтаар ямар бодис хэрэглэсэн тухай мэдээлэл авахаас гадна тухайн бодис нь ямар сөрөг нөлөө үзүүлэх, тун хэтрүүлсэн үед ямар аюул заналхийлэх тухай мэдээллийг хамтад нь авдаг байна.
10
Канад - Шинэ иргэд нь музей үнэгүй үзэх
Канад улсад цагаачлан очоод жинхэнэ иргэн нь болох үед тэд бүтэн жилийн турш мянга мянган музей, соёлын төвүүдээр үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болдог байна. Ингэснээр Канадын шинэ иргэд нь өөрийн улсын баялаг түүхийг мэдэх төдийгүй бас соёл урлаг, элдэв цэцэрлэгт хүрээлэнгийн тухай хангалттай мэдлэгтэй болно.
11
Куба - Улсын машинаар үнэгүй зорчих
Куба улсад машин цөөн учир машинд гар өргөн дайгддаг арга нь хүмүүсийн алс аялах гол боломж юм. Тийм учраас улсын машины жолооч нар, тэр дундаа цагдаагийн машин гараа өргөсөн аялагчийг авч яван хүрэх газар нь аюулгүй, үнэгүй хүргэх үүрэгтэй байна.
12
Швед - Хичээлдээ явсны төлөө авах мөнгө
Шведэд оюутан хүн хичээлдээ бүрэн суувал сард 187 доллартай тэнцэх хэмжээний мөнгө авна. Энэ нь зөвхөн хичээл таслах хүслийг нь үгүй болгох төдийгүй бас хичээлийн хэрэгсэл зэргийг авахад ихээхэн нэмэр болдог аж.
13
Нидерланд - Тахир дутуу хүний сексийн үйлчилгээг улс төлнө
Нидерландад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь жилд 12 удаа секс үйлчилгээний хөлсөнд төлөх мөнгийг төрөөс авдаг байна. Ингэснээр тахир дутуу хүмүүсийн депресст орох нөхцөлийг тодорхой хэмжээгээр багасгадаг байна.
14
Их Британи - Реклам сурталчилгаа 30% бага
Их Британи болон Европын бусад улсад оргил цагаар үзүүлэх рекламын хэмжээг 8 минутаас хэтрүүлэхгүй байх хязгаарлалт бий.
15
Швед - Улсынхаа албан ёсны твиттерийг жирийн иргэд хөтлөх
Долоо хоног бүр Шведийн хэн нэгэн иргэнд улсынхаа албан ёсны твиттерийг хөтлөн явуулах эрх өгөх ба энэ нь тухайн твиттерийг илүү өргөн хүрээтэй, өвөрмөц болгох зорилготой аж. Сүүлийн нэг долоо хоног твитерийг хөтөлсөн Пернилла нь (Pernilla) өөрийгөө тодорхойлохдоо : “ээж, маш их юм сонирхдог, охин, спортын өвчтөн, мод сонирхогч” гэжээ.
16
Нидерланд - Машины оронд унадаг дугуй
Нидерландад хүүхэд 10 нас хүрээд дугуй унаж чаддаг гэдгээ харуулах шалгалт өгдөг байна. Ингэснээр хүүхэд насанд хүрэх үедээ, тэдний 30 хувь нь дугуйг үндсэн тээврийн хэрэгсэл болгон сонгож авах нөхцөлийг бүрдүүлдэг гэж үзнэ. Гронинген хотын төв вокзал нь 10 000 унадаг дугуйны зогсоолтой бөгөөд энэ бүхний үр дүнд автомашин хэрэглээ багасаж тэр хэрээр замын түгжрэл, агаар бохирдол буурсан байна.