Коронавирусын тархалттай тэмцэн нойр хоолгүй ажиллаж буй эмч, сувилагчдын төрх (30+ фото)

Ухань хотыг тэр чигт аюулд автуулаад зогсохгүй дэлхий нийтийг сандаргаад байгаа коронавирусын эсрэг тэмцэл үргэлжилсээр байна. Халдварын голомт Ухань хотод тангараг өргөсөн эмч нар өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж, амь насаа эрсдэлд оруулж үхлийн аюултай халдварын дунд ажилласаар. Ингээд Уханьд ажиллаж буй эмч нарын зургуудыг хэвлэлийнхэн хуваалцсаныг та бүхэнд толилуулъя. 

Коронавирусын тархалттай тэмцэн нойр хоолгүй ажиллаж буй эмч, сувилагчдын төрх (30+ фото)

Тэд олон цагаар хамгаалалтын дуулга өмсөж, маск зүүсээр нүүрэнд нь бүр ором орчихсон байв. 

Эмч нар гэртээ ч харих эрхгүй олон хоногийг ажил дээрээ өнгөрүүлж байгаа.

Заримдаа тэдэнд юм идэх, амрах ч зав гардаггүй. 

Бүх эмч нар халдвар авахгүйн тулд бүрэн хамгаалалтын хувцас өмсөх ёстой. 

Тэдний нүүрэн дээр маскны ором үлдээд зогсохгүй зарим нь бүүр шархалсан байв. 

Тэдний нүд нь улайж, доод зовхи нь хөхөрсөн байгааг харахад аймшигтай ядарч туйлдаж буй нь илт. 

Ийнхүү Хятадын эмч нар олон хоногоор онц байдал зарлан ажиллаж байна. 

Зөвхөн бүрэн хамгаалалтын битүү хувцас л тэднийг вирусын халдвараас хамгаалж чадна. 

Эмч нар боломж олдвол ажлын байран дээрээ хэдхэн минут нойр авдаг. 

Тэд сандал, ширээ, тавиур, шал гээд таарсан газраа л нойр авч байгаа аж. 

Гэхдээ энэ Ухань хотод ажиллаж буй эмч нарт тулгарч буй ганц бэрхшээл биш ээ. 

Эмнэлгийн хурлын шийдвэрийн дагуу бүх урт үстэй эмч нар үсээ авахуулжээ. 

Бүрэн хамгаалалтын хувцас өмссөн мэргэжилтнүүдийг танихын тулд хувцас дээр нь нэрийг нь бичжээ. 

Тус улсын өнцөг булан бүрээс ирсэн эмч нар халдварын голомтод ажиллаж байна. 

Ухань дахь эмнэлгийн ажилтнууд маш хүнд нөхцөлд ажиллаж буйг та бүхэн хэлүүлэхгүй мэдэж байгаа байх. 

Ухань хотод ажиллахаар явж буй найз залуугаа гаргаж өгч буй нь 

Уханьруу явахаас өмнө 

Халдварын голомтод ажиллахаар явж буй нөхөртэйгөө салах ёс гүйцэтгэж байгаа нь 

Бүрэн хамгаалалтын хувцас өмсөн ээлжээр ажилласан сувилагчийн гар 

Коронавирусын тархалтаас болж Ухань байтугай Хятадын бусад мужуудад ч хөл хөдөлгөөн эрс багасаж, гудамжинд хүмүүс үзэгдэхээ больсон. 

Ухань яг л сүнстэй хот мэт чимээ аниргүй, хөл хөдөлгөөнгүй болсон. 

1,3 тэрбум Хятадууд маскгүйгээр бусадтай юм ярина гэдэг хориотой. 

Маск хүрэлцэхгүй бол тэд өөрсдөө ч хийнэ. 

Ялангуяа хүүхдийг хамгаалахад дээд зэргээр анхаарч байна. 

Маск авахаар эмийн сангийн гадна оочирлож буй хүмүүс 

Сэжиг бүхий шинж тэмдэг илэрсэн л бол тэд шууд шинжилгээнд хамрагддаг. 

Хүмүүс хүнсээ нэг дор бүгдийг цуглуулж, нөөцөлсөн. 

Тиймээс ихэнх дэлгүүрүүдийн лангуу хоосон байдалтай байгаа аж. 

Зарим улс орнууд халдвараас сэргийлж иргэдээ буцаан татсан.  

Эцэст нь нэг таатай мэдээ дуулгахад, короновирусын халдвартай эмэгтэй эрүүл хүүхэд төрүүлсэн тохиолдол гарчээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()