1
Уралдааны машин юуг ч тэсвэрлэж чадна
"Галзуу хурд" кинонд маш олон худал зүйл гардаг. Уралдааны машин нь энгийн машиныг бодоход төгс мэт санагддаг боловч үнэн хэрэгтээ энгийн машинаас илүү их арчилгаа шаарддаг. Тиймээс заримдаа энэхүү өөрчлөлтөөс болж уралдааны машин энгийн гудамжаар явж чадахгүй байх магадлалтай. Жишээлбэл: “Формула-1” нь хотын замд бүхий л муу усны нүхэн дээгүүр гарч чадах ч доод эд ангид даралт үүссэнээр машин эвдэрч үргэлжлүүлэн уралдах боломжгүй болдог.
Харин энгийн автомашин нь холын зайд үсрэхэд зориулагдаагүй байдаг. Учир нь тэдний дугуй нь нэмэлт хүнд ачааллыг даахад чиглэгдсэн байдаг юм.
2
Та нэг л дуудлага хийх эрхтэй
Хэн нэгнийг баривчилсны дараа цагдаа нар баривчлагдсан этгээдэд Мирандагийн дүрмийг уншиж өгдөг бөгөөд өөрөөр хэлбэл, чимээгүй байх болон өмгөөлөгч авах эрхтэй гэж хэлдэг. Өмгөөлөгчгүй хэлсэн бүх үг шүүхийн үеэр таны эсрэг мэдүүлэг болно гэж хэлдэг юм. Гэвч энэ бол тийм биш. Нэгдүгээрт, Нэг дуудлага хийх эрх зөвхөн АНУ-д байдаг. Харин Британид энэ хориотой байдаг юм. Хоёрдугаарт, улс орон, муж бүр энэ асуудлыг өөрөөр шийдвэрлэдэг. Жишээлбэл: Калифорнид 3 дуудлага хийх эрхтэй.
3
Хог руу унах нь аюулгүй
Ихэнх кинонд зугтаж яваа хүн 3 давхраас олон ууттай хогийн сав руу унаж, харин дараа нь ямар ч гэмтэл бэртэлгүй үргэлжлүүлэн зугтдаг. Гэтэл үнэн хэрэгтээ өндрөөс ахуйн хог хаягдалтай хогийн сав руу унах битгий хэл ус руу, хөвөн рүү унах нь ч аюултай. Эйс Вентур, Нео болон бусад жүжигчид хог руу унаад хамгийн багадаа яс хугарах эсвэл толгойноосоо хөл хүртлээ заваарах магадлалтай байжээ.
4
Нэг цохилтоор аюулгүй нокаутанд оруулах
Кинонд өрсөлдөгчөө нэг цохилтоор гүн нокаутанд оруулж, нокаутанд орсон хүн хэсэг хугацааны дараа сэрж, юу ч болоогүй мэт дахин гүйх тохиолдол багагүй гардаг. Харин заримдаа хохирогч олон цагийн турш ухаангүй хэвтэх нь ч бий. Гэхдээ үүнд хэд хэдэн байж боломжгүй зүйлс байдаг.
- Бэлтгэгдсэн хүнийг унагаахад нэг цохилт хангалтгүй байдаг. Бодит байдал дээр бэлтгэгдсэн хүнийг унагахад хэд хэдэн хүчтэй, оносон цохилт хэрэгтэй.
- Нүцгэн гараараа цохилт хийх нь цохиж буй хүндээ аюултай. Тэд хуруугаа эсвэл бугуйгаа хугалах магадлалтай. Тиймээс тулааны урлагийн тамирчид гараа хамгаалж хамгаалах хэрэгсэл өмсдөг байна.
- Нокаут гэдэг нь заавал ухаан алдаж унах биш бөгөөд өрсөлдөгч хөдлөх чадваргүй болохыг хэлдэг. Ухаан алдсан бол энэ нь ердөө хэдхэн секунд л үргэлжилнэ. Ухаан алдаагүй байсан ч өрсөлдөгч хэсэгтээ орон зайны баримжаагүй болдог бөгөөд дахин зодолдох нь битгий хэл босож ч чадахгүй болдог байна.
- Нокаутын цохилт хаашаа ч ирсэн бай ямар нэгэн гэмтэл бэртэлд хүргэдэг учир тахир дутуу болохгүйн тулд заавал эмчийн тусламж авах хэрэгтэй болно.
- Удаан хугацааны туршид ухаан алдах нь дахин тэмцэх чадваргүй болгодог бөгөөд зарим тохиолдолд үхэлд хүргэх магадлалтай.
5
Хойно сууж буй зорчигч гол хэсэгт суудаг
Автомашины хойд суудалд ганцаараа сууж буй хүмүүс ихэнхдээ урд хоёр сандлын аль нэгний ард талд л суухыг хичээдэг. Харин кинон дээр хэрвээ урд хоёр суудлын аль нэгийн ард талд нь суувал үзэгч хэн ярьж байгааг ойлгохгүй учир тэд голд суудаг байна.
6
Намайг аргалаарай
Кинон дээр гардаг бас нэгэн алдартай үйлдлүүдийн нэг бол ажлын хамтрагчдаа “намайг аргалаарай” гэж хэлээд ажлын цагаар хувийн асуудлаа хөөцөлдөх явдал билээ. Гэтэл бодит байдал дээр ажлын хамтрагчаа аргалж чадах нь юу л бол. Нэг зөөгч гэхэд л өөрийн гэсэн үйлчлэх хэд хэдэн ширээтэй байдаг гэдгийг санаарай. Бодит амьдрал дээр өөрт тулгарсан асуудал дээр та дахин ажил хайх хэрэгтэй болох болов уу.
7
Бэлтгэл хийхгүйгээр хөгжимчин болох
Кинон дээр өсвөр насны ямар ч хүүхэд хөгжмийн бэлтгэлийг хоёр гурван сар хийхэд тэрээр яг л мэргэжлийн хөгжимчин мэт тоглож сурахаас гадна гайхалтай дуулж, 2-3 удаа бэлтгэл хийсний дараа л шууд үзүүлбэр үзүүлж эхэлдэг.
Бодит байдал дээр хөгжмийн сургуульд явж байсан эсвэл шүршүүрт орохдоо дуу дуулдаг хүмүүс үүнийг тийм биш гэдгийг ойлгоно. Дуу дуулж сурах гэдэг урт хугацааны бэлтгэлийн үр дүнд чанарждаг бол хөгжим дарж сурах гэдэг бүр их хугацаа шаарддаг байна.
8
Сансрын нисэгчдийн өрөөн дэх гэрэл
Үзэгчдэд сансрын нисэгчийн өрөөнд хэн байгааг харах хэрэгтэй учир ийнхүү гэрэлтүүлэг хийдэг. Бодит байдал дээр энэхүү гэрэл нь сансрын нисэгчид гаднах орчныг харахад саад учруулдаг аж. Энэ зарчмаар та шөнийн цагт гаднах орчныг харъя гэвэл гэрлээ унтрааж, нүдээ харанхуйд дасгах хэрэгтэй болно.
9
Дуудлага хянах
Цагдаагийн ажилчид гэмт хэрэгтнийг баривчлахын тулд дуудлагыг нь хянах гэж нэлээд хугацаа зарцуулдаг.
Гэтэл бодит байдал дээр цагдаагийн байгууллагынхан ямар ч дуудлагыг автоматаар хянах боломжтой болсон бөгөөд зүгээр л утас дугарах үед дуудлагыг хүлээж авахад л хангалттай. Энэ нь гар утас болон суурин утсанд ч хамаарна.
10
Насанд хүрсэн хүнийг нэг гараараа заамдаж өргөх
Мэдээж, өргөж буй хүн нь маш хүчтэй нэгэн мэт харагдана. Гэвч насанд хүрсэн хүний жин нь нэг гараар өргөхөд хэтэрхий хүнд байдаг. Супер хүчтэй хүн ийнхүү өргөж чадах ч удаан хугацааны туршид барих боломжгүй болно. Учир нь өргүүлж буй хүний хүзүү биеийн жингийн нөлөөллөөс болж хугарна.
11
Хуруун дээрээ удаан тогтох
Энэ нь мөн л биеийн жинтэй холбоотой. Гарын хуруунууд тухайн хүний биеийн жинг урт хугацааны туршид дийлж чадахгүй бөгөөд амархан ядарч, сулрах юм. Ялангуяа нэг гараараа зүүгдэж, нөгөө гараараа хэн нэгнийг барьж байгаа үед бүр ч боломжгүй зүйл.
12
Сэлмийг хугалах маш амархан
Металлыг өндөр температурт хайлуулж, хэд хэдэн удаа усанд дүрж, алхаар цохиход л ямар ч хуяг, дуулгыг тэсвэрлэх чадвартай сэлэм бэлэн болно. Гэхдээ кинон дээр ихэнхдээ хөнгөн цагаан сэлмийг ашигладаг бөгөөд энэ нь амархан хугардаг байна. Зааврын дагуу төгс гүйцэтгэсэн сэлэм нь тулаанд маш тэсвэртэй болдог юм.
13
Бууны гохон дээр хуруугаа байрлуулах
Бууны спортоор хичээллэдэг хүмүүст заадаг хамгийн чухал зүйлсийн нэг бол зөвхөн үнэхээр буудах гэж бэлэн болсон үедээ л хуруугаа бууны гохон дээр байрлуулах хэрэгтэй гэдэг. Тиймээс бууны гохон дээр тогтмол хуруугаа байрлуулах нь маш аюултай.
14
Дуранд харагдах байдал
Нэг удаа ч болов дурангаар харж байсан хүмүүс харах талбай хүрээгээр хязгаарлагддаггүй гэдгийг мэднэ.
15
Нинжа хар хувцас өмсдөг
Бариу хар хувцас хамгийн анх хүүхэлдэйн театрт үүсжээ.
Үнэн хэрэгтээ жинхэнэ нинжа бол бусад хүмүүсээс ялгарахгүйн тулд энгийн хувцас өмсөх болно. Харин тусгай даалгавар биелүүлэх үедээ улаан-хүрэн, саарал, шар-бор болон хар-саарал хувцас өмсдөг бөгөөд энэ нь харанхуйд нуун далдлалт сайтай байдаг аж.
16
Киноны бүх гол дүрүүд өндөр байдаг
Жүжигчин Том Круз, Жеймс Макэвой, Аль Пачино нарын өндөр 170 см юм. Гэхдээ кино зургийн багийнхан жүжигчдийн өндрийг гайхалтай өөрчилж чаддаг бөгөөд Крис Эвансаас 9 см, Крис Хемсвортоос 14 см-ээр намхан Роберт Даунийг тэднээс өндөр харагдуулж чадсан байна.