Шведэд бий болсон "Бяцхан Африк"-аар аялцгаая!

Европын хамгийн либерал улсуудын нэг болох Шведэд маш олон тооны дүрвэгсэд, цагаачид амьдардаг бөгөөд тэдний ихэнх хувийг Сомаличууд эзэлдэг байна. Сомалид 25 жилийн турш үймээн самуун ихтэй байсан учир 1990 оноос хойш Сомаличууд олноороо Шведийг зорих болжээ.

Шведэд бий болсон "Бяцхан Африк"-аар аялцгаая!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

2010 оны баримтаар жилд 2000 Сомаличууд Шведийг зорьдог гэжээ. Харин дараа нь Африкт "Аш-Шабааб" хэмээх террорист бүлгэмийнхэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ үеэс лалын шашинт тэрхүү бүлгэм Сомали, Кени, Этиоп улсын иргэдэд аюул учруулах болжээ. Ингээд ард иргэд дахин хил давах болсон бөгөөд зарим нь хөрш орондоо үлдэж, харин зарим нь Европыг зорих болжээ. 2012 онд л гэхэд Швед рүү 10 мянган Сомаличууд дүрвэсэн байна. 

Шведийн гудамжинд маш олон цагаач иргэд харагдах бөгөөд Сомали бүсгүйчүүдийг тэдний тод алчуураар таних боломжтой.

Тэд бүх мусульманчуудаас хамгийн тод хувцасладаг нь юм.

Өмнө нь Шведийн удирдлагууд Сомалиас зугтаж ирсэн дүрвэгсдэд оромж өгдөг байсан юм. Харин одоо Шведүүд Сомалийн улс төрийн байдал тайван, үймээн самуун дууссан гэж байгаа учир тэдэнд анхаарал хандуулахаа больжээ.

Сомали улсад

2015 онд Шведэд 163 мянган дүрвэгсэд ирсэн бөгөөд тэдний ихэнх хувь нь Сири, Афганистан, Ирак байжээ. Харин Сомалиас 5 мянган хүн ирсэн байна. 

Сомали улсад

Ингээд тод хувцаслалттай Сомали бүсгүйчүүдийн дунд даруухан хувцасласан бусад орны бүсгүйчүүд харагдах болов.

Шведийн цагаачлалын албанд “гэр бүлтэйгээ нийлэх” гэсэн зарчим байдаг учир шинэ дүрвэгсэд гэхээсээ илүү гэр бүл дээрээ ирж буй Сомаличуудын тоо 2-2,5 дахин их байдаг гэнэ.

Ингээд Стокхольм дахь хамгийн хөгжил тааруу, аюултай газруудын нэг жишээ болох Ринкеби хороололтой танилцая. Цагаачдыг орон байраар хангахын тулд 1968-1971 оны хооронд баригдсан уг хорооллыг өөрөөр "Бага Могадишу" гэж нэрлэдэг гэнэ. Стокхольм, Мальмё хотуудад ийм хорооллууд цөөнгүй бий.

Метроны буудлаас гарч ирэхэд хямд хүнсний Lidl дэлгүүр, тоо томшгүй кебабны гуанзууд угтана.

Ринкебигийн хямд барааны зах

Цагаачдыг бөөнөөр нь орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд баригдсан, манайд байдагтай тун төстэй байрнууд уг хорооллыг бүрдүүлнэ.

Сургууль, цэцэрлэгийн ойролцоо

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()