Хамгийн утгагүй патентууд

2013-01-27, 01:50
16,986
Эрдэмтэд, зохион бүтээгчид янз бүрийн шинэлэг зүйлийг сэдэж, түүнийгээ урлаж патентжуулдаг билээ. Патент гэдэг нь Оюуны өмчийн газраас бүтээлийг нь хүлээн зөвшөөрч, гэрчилгээ олгохыг хэлж болно. Тэгвэл олон улсад болон зарим улс оронд ямар ч утгагүй гэмээр зүйлсийг баталгаажуулж өгдөг байна. Ингээд дэлхийн хамгийн утгагүй 5 патентыг хүлээн авч сонирхоцгооё.
Хамгийн утгагүй патентууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Тээвэрлэлтийн хялбар арга зам
Энэхүү дугуй бол 5000 жилийн өмнө үүссэн модон дугуй мэт харагдана. Тэгвэл Австралийн иргэн Жон Кеог Австралийн патентын системийн утгагүй байдлыг харуулахын тулд энэхүү дугуйг баталгаажуулахаар шийджээ. Ингээд 2001 онд тэрээр энэхүү зорилгодоо төвөггүйгээр хүрсэн байна.
 


2. Утасгүй харилцаа, холбоо
"NetAirus Technologies" байгууллагаас утасгүй харилцаа, холбоог тогтоох системийг патентжуулах саналыг тавьжээ. Тэгвэл 2006 онд NetAirus Technologies хүсэн хүлээж байсан патентаа мөн л авч чадсан байна.



3. Савлуур дээр савлах арга
2002 онд өгсөн патентаас харахад савлуураар савлах нь өнөөдрийн байдлаар зохиогчийн эрхээр хамгаалагдсан зүйл болох нь дээ. Бичиг баримтан дээр нь савлуурын зураг байгаа бөгөөд энд хэрхэн савлах талаар заасан байна. Хүүхэд багачууд савлахдаа хөлөө урагш, хойш хөдөлгөж савалдаг бол шинэхэн аргад савлуурын уяанаас ээлж ээлжээр нь татаж хоёр тийш нь хөдлөх аргыг санал болгож, баталгаажуулсан байна.



4. Халзан толгойг нуух арга
1977 онд Флоридын хэсэг бүлэг хүмүүс толгой дээр үлдсэн цөөн тооны үсээрээ халзангаа нуух аргыг хэрэгжүүлж, патентжуулсан байна.



5. Дугуй булан
Ихэнхи хүмүүст хурц өнцөгтэй гэхээсээ илүү дугуй өнцөгтэй зүйлс хэрэглэхэд эвтэйхэн, хор уршиг багатай мэт санагддаг. Apple компани энэхүү боломжийг ашиглан шинэхэн концепцыг баталгаажуулаад амжжээ. Хэрвээ тэгш өнцөгт зүйлийг дугуй өнцөгтэй болгож хийхээр шийдсэн бол танд нэлээд сайн өмгөөлөгч хэрэгтэй байх болов уу. Жишээлбэл: Samsung энэхүү баталгаажуулалтын үйл ажиллагаанд 1,5 тэрбум доллар алдсан байна. Өөрөөр хэлбэл, Samsung-ийг Apple компаний патентжуулан авсан дугуй буланг дурайн хийсэн гэж шүүх үзэжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()