"Секс бэлгэ тэмдэг" Памела Андерсоны туулж өнгөрүүлсэн сэтгэл өвтгөм амьдралын түүх

Памела Андерсон (Pamela Anderson) Холливудын “муу залуу” Жон Питэрстэй гэнэт хурим хийснээр ганц бие амьдрал нь дахин дуусгавар болжээ. Шаргал үст халуухан бүсгүйн сүмийн хаалгаар алхаж байгаа анхны тохиолдол энэ бишээ. Тэрээр өмнө нь 4 удаа гэрлэж байсан бөгөөд өнгөрснийг сөхвөл түүний хайрын түүх нэлээд адармаатай гэдгийг та бүхэн гадарлах биз. 

"Секс бэлгэ тэмдэг" Памела Андерсоны туулж өнгөрүүлсэн сэтгэл өвтгөм амьдралын түүх

"Playboy"-ын хуучин модел маань 5 дахь удаагаа гэрлэж байгаа ч эр хүн сонгохдоо маруухан бололтой. Тэрээр өмнө нь бэлгийн хүчирхийллийн хэргээр шүүхэд татагдаж байсан продюсер Жон Питэрстэй гэрлэсэн тухайгаа саяхан мэдэгдсэн байна.

52 настай модел Памелагын өмнөх нөхөр Томми Лий түүнийг хөх няц болтол зодож байсан түүхтэй. Тэрээр мөн хуучин найз залуу, мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин Адил Рамиг өөрийг нь зодсон хэмээн мэдүүлж байсан ч Рами түүний хэлснийг няцааж байсан юм.

Гэвч "Baywatch" киноны од Памела алдартай болохоосоо ч өмнө хүчирхийлэлд өртдөг байжээ. 2014 оны Каннын наадамд оролцож байхдаа Памела хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа дэлгэсэн юм. “Миний хүүхэд нас тийм ч сайхан байгаагүй. Эцэг эх маань сайн хүмүүс байсан ч би 6-аас 10 нас хүртлээ асрагчдаа дарамтлуулдаг байсан” хэмээн тэрээр ярьжээ.

Үүнээс хэдхэн жилийн дараа тэрээр нэгэн танилдаа хүчирхийлүүлж байсан байна. “Би найзынхаа найз хөвгүүний гэрт очсон юм. Найзыг маань завгүй байх хойгуур найз хөвгүүнийх нь ах нь надад нэг хөлөгт тоглоом зааж өгөе гэсэн. Тэгээд тэр намайг хүчирхийлсэн. Анх удаа хүнтэй ойртсон маань тэр байсан. Тэр 25-тай харин би 12-той байсан” хэмээн ярьжээ.

Канадын Лэйдисмит тосгон дахь түүний гэр бүлийн амьдрал тийм ч аятай байсангүй. Памелагын эцэг архинд донтсон ба ээж нь зөөгч хийхийн хажуугаар гэр бүлээ авч явахын тулд давхар ажил хийдэг байв. Түүний өсвөр насанд ч бэлгийн хүчирхийлэл үргэлжилж, ахлах сургуулийнх нь найз залуу бүлэг хүчин зохион байгуулжээ. “Тэр намайг зургаан найзтайгаа хамт хүчирхийлсэн. Би энэ хорвоогоос явахыг хүсэж байлаа. Хүнд итгэх итгэл минь тэр үед алдарсан” хэмээн Памела ярьсан юм.

Хүүхэд насны хайр дурлал

Памела хүүхэд насны дурлалт залуу Тайрон Андерсонтой Канадын Комокс дахь Робб Рөүд ахлах сургуульд учирчээ. 1981 онд болсон бүлэг хүчингийн хэрэг илчлэгдсэний дараа Тайрон Памелагаас буруутныг илчлэхийг хүсжээ. Учир нь хүмүүс тэрнийг буруутгахаас эмээсэн байна. MailOnline сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Тайрон, Памелатай бүдүүлэг харьцдаг байснаа хүлээн зөвшөөрөөд, харин бүлэг хүчингийн хэрэгт ямар ч холбогдолгүй хэмээн ярьж байсан юм.

Ахлах сургуулиа төгсөөд хосууд 1 жил орчим хамтран амьдарсан ч Памела од болох мөрөөдлөө дагахаар Лос Анжеласруу нүүх үед салцгаажээ. 1989 онд тэрээр Playboy сэтгүүлийн нүүрэнд гарснаар секс бэлгэ тэмдэг болж, 3 жилийн дараа Baywatch киноны Кэйси Жийн Паркэрын дүрд сонгогдсоноор алдрын замнал нь эхэлсэн гэхэд болно.

Танилцаад 96 цагийн дараа хүчирхийлэгчтэй гэрлэв

Памела Шинэ жилийн үдэшлэг дээр Motley Crue хамтлагийн бөмбөрчин Томми Лийтэй танилцжээ. Хосууд бие биедээ ухаангүй дурлаж, анхны болзооноосоо хойш 96 цагийн дараа буюу 1995 оны 2-р сарын 19-нд хувийн далайн эрэг дээр гэрлэжээ. Хэдэн сарын дараа тэдний секс бичлэг олонд ил болж, 1996 онд буюу анхны хүү Брэндоныг төрсний дараахан Памела салах хүсэлтээ өгчээ.

Гэвч тэд удаан тусдаа байсангүй, 1997 оны 12-р сард хоёр дахь хүү Дилан мэндэлсэн ч удалгүй шинэ асуудлууд ундарч эхэлсэн юм. 1998 оны 2-р сард Томми Памелад халдаж, гар хүрснээр баривчлагдан, 6 сарыг торны цаана өнгөрүүлэв. Тэр жилдээ хосууд 2 дахь удаагаа салсан ч түүнээс хойш хэд хэдэн удаа дахин нийлсэн билээ. Томмитэй нэг зүүгээр шивээс хийлгэсний дараа элэгний C висуртай болсон гэж Памела хэлдэг ч 2015 онд бүрэн эдгэсэн байна. 

Кино урлагийн уур хилэн

2001 онд загвар өмсөгч Маркус Шенкенбергтэй тавьсан сүйгээ цуцалсны дараа Памела бас нэгэн муу нэртэй харилцаагаа эхлүүлж, дараагийн “муу залуу” Кид Роктой нийлжээ. Дуучин, дуу зохиолч, реппэр Кид Рок тачаангуй загвар өмсөгчтэй олон дахин салж нийлсэн харилцааныхаа тухай хөтлөгч Ховард Стэрнд тайлбарлахдаа, “Зуух халуун байгааг мэдэж байсан ч гараараа хүрэхийг хүсдэг байсан” хэмээжээ. 2003 онд анх салсныхаа дараа тэд эргэн нийлж, 2006 онд гэрлэсэн ч хэдэн сарын дараа дахин салсан юм. Харин Памелаг “Borat” киноны Сача Барон Кохэнтэй харилцаа үүсгэсэн нь нөхрийг нь гонсойлгосон гэх цуу яриа гарсан байна. Шуугиантай харилцааныхаа явцад Памела үр зулбаж байжээ. 

Хүчирхийлэл ба доромжлол

3 болон 4 дэх гэрлэлтийн эзэн Америкийн покер тоглогч Рик Саломон Парис Хилтоны секс дүрс бичлэгт гардаг гэдгээрээ олонд танигдсан нэгэн байдаг. Хосууд эхлээд 2007 онд, дараа нь 2014 онд 2 удаа гэрлэж байв. Рик одоо ч Памелад сэтгэлтэй гэдэг. 51 настай Рикийг Памелагын хөвгүүдэд зөвшөөрөгдсөн хэмээдэг бөгөөд The Sun сэтгүүлд нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, Брэндон, Дилан нар Панелагаас Риктэй эргэн нийлэхийг гуйж байсан гэнэ.

Тэдний салалтын шалтгаан Рикийн донтолтын асуудал болон эхнэрээсээ хөрөнгөө нуудаг байсантай холбоотой хэмээн яригдаж байсан юм. Гэвч тэдний салалтын дараа ил болсон баримтад, Памела хуучин нөхрөө сексийн явцад хоолойг нь боож, биеэ үнэлэгч хэмээн доромжилдог байсан хэмээн мэдүүлсэн байжээ.

Давхар амьдрал

2017 онд 4 дэх бүтэлгүй гэрлэлтийнхээ дараа Памела өөрөөсөө 19 насаар дүү, мэргэжлийн хөлбөмбөгчин Адил Рамитай болзож эхэлсэн юм. Түүнийг ингэж нэг юм жинхэнэ харилцаатай учирлаа хэмээн бодож байтал 2 жил үерхсэний дараа Памела өөрийн Инстаграм хуудсандаа Адил түүнийг хуурч байсан хэмээн нийтэлжээ.

Тэрээр Адилыг 37 настай хуучин эхнэр Сидони Биемонттой өөрийг нь хуурсан хэмээсэн ч Францын хөлбөмбөгийн тамирчин Адил энэхүү буруутгалын өөрийн Инстаграм хуудсаараа няцааж байсан юм. Ямартай ч тэд 2019 онд салжээ. 

Хүчирхийллийн хэрэгтэй нөхөр

Памелагийн одоогийн нөхөр 74 настай Америкийн кино продюсер Жон Питэрс юм. Хосууд 35 жилийн өмнөөс нэг нэгнээ мэддэг бөгөөд түүний хүү Брэндон тэднийг нийлсэнд баяртай байгаагаа илэрхийлж байв. Тэрээр “Ээж болон Жоны төлөө би маш их баяртай байна. Тэд 35 жилийн өмнөөс л нэг нэгнээ мэднэ. Тэдний хамтдаа байх амьдралыг аз ивээгээсэй гэж хүсэж байна. Тэднийг би чадах чинээгээрээ дэмжинэ, бас Жонын гэр бүлийг илүү сайн мэдэх болсондоо баяртай байна” хэмээн Fox News-д өгсөн ярилцлагынхаа үеэр ярьжээ.

"A Star is Born" киноны продюсер Памелад анх 80-аад оны дундуур гэрлэх санал тавьж байсан ч тэдний насны зөрүүнээс болоод Памела татгалзаж байсан юм. Жон өмнө нь Барбара Стрэйсандтай 12 жилийн турш харилцаатай байсан бөгөөд хуучин туслахдаа бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр 3.3 сая доллар төлж байжээ.

Тэдний харилцаа Памелагын удаан хүлээсэн аз жаргалтай төгсгөл байх уу? Эсвэл бас нэгэн бүтэлгүй хайрын түүх байх болов уу? Хүлээгээд харах л үлдлээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()