Ухань хот дахь эмнэлгийн сувилагч нар үсээ хусуулж, живх зүүн ажиллаж байна

Хятадын Ухань хотод дэгдээд буй аймшигт коронавирусын талаар мэдээллийг өвчний голомт дээр ажиллаж буй эмч, сувилагч, сайн дурын ажилчид хүргэж байгаа билээ. Эмнэлгийн ажилчид өвчтөнүүдээс алхам ч холдохгүйн тулд живхтэй ажиллаж байгаа гэнэ. Үүнээс гадна эмч нарын хэлж байгаагаар тэдэнд ажлын материал хангалтгүй байгаа гэжээ. Мөн эмч нар нян тээгч болохгүйн тулд үсээ хусаж байгаа аж.

Ухань хот дахь эмнэлгийн сувилагч нар үсээ хусуулж, живх зүүн ажиллаж байна

"Beidou news" агентлаг “Ухань дахь сувилагчийн өдрийн тэмдэглэл”-ийг олон нийтэд түгээсэн байна. Донг Тингтинг бүсгүй 1-р сарын 26-нд Ляонинаас өөрийн багийг авч Уханьд очсон бөгөөд түүнийг багт 137 хүн ажилладаг байна. “Бид хамтрагчтайгаа супермаркет ороход зам дээр бараг л машингүй, явган хүн бага байсан. Харин супермаркетад эсрэгээрээ маш олон амны хаалт зүүсэн хүмүүс байсан” хэмээн Донг хэлжээ.

Анх ирэхэд надад 4-6 цагийн дараа ээлж солигдох ёстой бөгөөд энэ хугацаанд ариун цэврийн өрөө ашиглаж чадахгүй болов уу гэж хэлсэн учир би дэлгүүр орж том хүний живх болон ариутгагч салфетка худалдаж авсан юм. “Өдрийн хоолны дараа бид ард иргэдийнхээ төлөө амь биеэ үйл хайхарч ажиллах болно хэмээн амлалт өгсөн”

1 Үсээ тайрах тушаал гаргасан.

"Sports Network"-ийн мэдээлж байгаагаар Уханьд ажиллаж буй 31 эмэгтэй үсээ богино болгож тайрсан байна. Энэ бол Уханьд байх гурван эмнэлгийн нэгт болсон явдал бөгөөд өндөр халуунтай өвчтөнүүдэд зориулж 700  орыг сулласан. Эмнэлэгт 1000 хүн ажиллаж байгаа юм.

Ахлах эмч бүсгүйчүүдийг үсээ тайрах саналыг тавьжээ. Энэ нь коронавирус халдварлах эрсдэлийг буруулж байгаа билээ.

Үүнээс гадна ажлын ачаалал ихтэй байгаа учир эмнэлгийн ажилчид тогтмол толгойгоо угаах боломжгүй.
Шань Ся сувилагч үсээ бүр хуссан ч “ Би үснийхээ засалтыг өөрчлөхийг хүсэж байсан юм. Мэдээж хусахыг хүсээгүй ч, зүгээр дээ ургачихна шүү дээ” гэжээ.

Үсээ тайрах тушаал гаргасан.

2 Унтахаа больж, хэрхэн энэ өвчнөөс сэргийлэх талаар бодож эхэлсэн

"News Sina" сэтгүүл Дин Шиин сувилагчийн яриаг нийтэлсэн бөгөөд бүсгүй маш ихээр айж байгаа нь харагдаж байсан юм.

 “Уханьд ирснээсээ хойш бодож буй зүйлсийн маань нэг бол өөрийгөө энэхүү вирусээс хамгаалах явдал билээ. Би хүмүүст туслахаар ирсэн хирнээ өөрөө өвдчихвөл тэдэнд төвөг л удах болно. Тиймээс би гар утсан дээрээ хамгаалалтын хувцсыг хэрхэн өмсөх, тайлах талаар зааврыг бичиж авсан.

Харин хоёр дахь өдрөө би унтахаа больж, хамгаалалтын хувцсаа хэрхэн зөв өмсөх тал дээр бодож эхэлсэн. Миний очсон  Цзиньинтань эмнэлэгт хангамжийн дутагдалтай байсан учир ажлын гутал өгөөгүй. Гурван давхар ажлын хувцсыг өмсөхөд бараг 30 минут шаардагдсан. Ингээд вирус халдварлагдсан иргэдийн дунд ороод нэг нэгэн рүүгээ харж, хувцсаа зөв өмссөн эсэхээ нягталсан юм.

Унтахаа больж, хэрхэн энэ өвчнөөс сэргийлэх талаар бодож эхэлсэн

3 Эхлээд бид бүх өвчтөний нэрийг бичиж авч байсан боловч дараа нь больсон

"Surging News" -ийн хөтлөгчид ч гэсэн Ухань дахь эмч нартай ярилцлага хийсэн бөгөөд 37 настай компьютер томографын эмчийн ярьсан яриаг хүргэе.

Би компьютер томографын эмч бөгөөд бараг л бүх ханиадтай, халуунтай хүн уушгиа шалгуулахын тулд миний өрөөнд орж ирдэг.

10 хоногийн өмнө надтай цуг ажиллаж байсан хамтрагч маань коронавирусээр халдварлаж ажлын байран дээрээ ухаан алдаж унасан.

Хамгийн анхны сэжигтэй тохиолдол манай эмнэлэгт 12 сарын эхэнд илэрсэн. Харин 1-р сарын эхэн гэхэд  энэ тоо маш ихээр нэмэгдсэн бөгөөд нэг шөнийн дотор 4-5 хүн өвчилж байсан нь тогтоогдсон юм. 2-3 хоногийн дараа гэхэд л 20 гаруй хүн өвчилсөн байсан. Ингээд бид асуудал бишдэж байгааг ойлгож N95 амны хаалт болон хамгаалалтын хувцас өмсөж эхэлсэн юм.

Ихэнхдээ бид өдөрт 60-80 хүн хүлээж авдаг ч, нэг сарын дундуур гэхэд өдөрт 300 хүн үзүүлж байсан. Заримдаа ариун цэврийн өрөө орох ч зав гарахгүй байсан юм.

Эхлээд бид бүх өвчтөний нэрийг бичиж авч байсан боловч дараа нь больсон

4 Шинэ коронавирусыг нуклеин хүчилд зориулсан урвалжийг ашиглаж тогтоодог

Хэрвээ шинж тэмдэг нь үнэхээр нүдэнд харагдахуйц байвал би яаралтай түргэн тусламжийн хэлтэст хандахыг санал болгож байна. Гэхдээ өвчтөн миний үгэнд орно гэдэгт итгэлгүй байгаа бөгөөд урвалжийн хариун дээр үндэслэж би хариугаа хэлэх ёстой. Үүнээс гадна би өвчтөний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөхүйц зүйлийг хэлж болохгүй.

Эхлээд бид сэжигтэй өвчтөнүүдийн нэрийг бичиж авч байсан ч тэдний тоо маш их болсон учир бид тэмдэглэл хөтлөхөө больсон.

“Уханьд эмнэлгийн тоног төхөөрөмж болон хувцас хүрэхгүй байсан. Сүүлдээ бидэнд хамгаалалтын шил, хувцас ч олдохоо больсон”.

Зүгээр л энгийн цагаан халаат, мэс заслын маскийг зүүж байсан юм. Азаар  улсаас 5000 хамгаалалтын хувцсыг Ухань руу авчирсан.

Нэгдүгээр сарын эхээр би эхнэр, хүүхдүүдээ Уханиас гаргасан. Учир нь би ханиалгаж эхэлсэн бөгөөд одоог хүртэл ханиалгахаас гадна их ачаалалтай ажиллаж байгаа нь улмаас тогтмол толгой эргэж байна.

“Нийтийн тээврийн хэрэгсэл үйлчлэхээ больсноос хойш би ажилдаа унадаг дугуйгаар 40 минут ажилдаа хүрч, гэртээ харьдаг больсон”.

Шинэ коронавирусыг нуклеин хүчилд зориулсан урвалжийг ашиглаж тогтоодог

5 1000 ор хүрэхгүй

29 настай эмч Е Жи нь мэдээгүйжүүлэлтийн ажлыг хийж байгаа. 12-р сарын сүүлээр эмч нарын дунд шалтгаангүйгээр хатгаа авсан хүмүүсийн тоо нэмэгдсэн гэх мэдээлэл  гарсан. Бид тогтмол маск зүүж байгаа учир энэ тал дээр огт санаа зовоогүй.

Нэгдүгээр сард асуудал хүндэрсэн. Манай мэс заслын эмч халуурч эхэлсэн бөгөөд КТ-аар харахад тэр хатгаатай байсан болох нь тогтоогдсон. Тухайн үед түүний хэлтэст коронавирусаар халдварласан байх магадлалтай иргэн хэвтэж байсан бөгөөд тэр халдвар тараасан байх магадлалтай. Дараа нь би дахин гурван эмч энэхүү халдварыг туссан болохыг мэдсэн.

Манай хэлтэст хамгаалалтын  хувцас болон шил байгаагүй бөгөөд маск нь хамгаалалт муутай байсан юм.

Одоо хатгаа туссан иргэдийг эмнэлэгт хэвтүүлэх арга хэмжээ авч байгаа ч шинээр барьж буй эмнэлгийн 1000 ор ч хангалтгүй байх болно. Олон хүмүүс энгийн ханиаднаас болж эмнэлэгт хэвтэхийг хүсэж байгаа ч бид тэднийг гэртээ эмчилгээ хийхийг зөвлөж байгаа. Учир нь эмнэлэгт тэд коронавирусаар халдварлах магадлал өндөртэй.

1000 ор хүрэхгүй

6 Автомашинаа спиртээр цацлаа гээд энэ нь ямар нэгэн үр дүнтэй гэж үү?

27 настай бүжгийн болон зургийн багш, автомашин сонирхогч Лю Ян сайн дураараа Уханьд ажиллаж байгаа.

“Нэгдүгээр сарын 20-нд найзуудын маань нэг намайг WeChat-ын сайн дурын үйл ажиллагааны хүмүүсийн группд оруулсан юм. Одоо би эмнэлгийн материал бараа таваарын байгууллагатай холбогдож, бараа тээвэрлэлт, хандив цуглуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа.

Уханьд амьдарч буй хүмүүс гэрээсээ гарахаас ч айдаг болсон. Би өглөө 8 цагт гэрээсээ гарч ажил хөөцөлдөөд, орой заримдаа шөнө л хоолоо иддэг. Бид эмнэлгийн ажилчдыг ажил  руу нь гэр рүү нь хүргэж өгөхөд тусалдаг. Уханьд нийтийн тээврийн хэрэгсэл үйлчлэхээ больсон.

Би өөрөө тогтмол маск зүүж, машиныхаа салоныг тогтмол спиртээр ариутгаж байгаа. Хотын зарим эмнэлгийн ажилчид одоог хүртэл маск, хамгаалалтын хувцасгүй байгаа юм. Би гадаад ертөнц Уханьд тусалж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хэрвээ нөхцөл байдал улам хүндрэх юм бол хүмүүс итгэх итгэлээ алдах вий гэхээс би айж байна.

Автомашинаа спиртээр цацлаа гээд энэ нь ямар нэгэн үр дүнтэй гэж үү?

7 Ши-Ши — 32 настай Уханийн сайн дурын ажилтан

“Нэгдүгээр сарын 26-ны өдөр эмнэлгийн ажилчдад хамгийн сүүлийн хамгаалалтын хувцсыг аваачиж өгсөн. Би найзуудтайгаа хамт мөнгө цуглуулж, хамгаалалтын хувцас яаралтай шаардлагатай байгаа эмнэлгүүдийг хайсан юм”.

Эцэст нь бид 2700 хос хувцас худалдан авч 24 эмнэлгээр тарааж өгсөн. Харин дараа нь бид гар утсаа спиртээр цэвэрлэж, хувцас болон машин дотроо спирт цацсан юм. Гэхдээ энэ нь халдвараас урьдчилан сэргийлж чадах нь юу л бол.

Ши-Ши — 32 настай Уханийн сайн дурын ажилтан

1-р сарын 22,23-нд нөхцөл байдал муудаж бүх хүмүүсийг амны хаалт зүүлгэж, агаар амьсгалахын тулд салхинд гарах хэрэггүй гэсэн тушаалыг буулгасан юм. Үүнээс гадна хотыг хаахад би маш их айсан.

“Би хадам ээжтэйгээ цуг бараа авахын тулд супермаркет орсон боловч дэлгүүрийн бараа хоосорсон байсан юм".

Өөрийгөө хүчгүй гэдгийг мэдэх нь хамгийн аймшигтай зүйл юм. 

1-р сарын 26-нд Ухань төв дүүрэгт автомашин явуулахыг хориглосон. Зөвхөн зөвшөөрөлтэй хүмүүс л явах боломжтой байсан юм. Эмнэлгийн ажилчид өглөө бүр явган алхаж ажилдаа хүрч, гэртээ харьдаг учир сайн дурын ажилчдаас тусламж хүсдэг. Бид хэзээ ч тэмцлээ зогсоох ёсгүй цэргүүд мэт ажиллах ёстой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()