1
“Mary Poppins Returns” киноны угаалгын өрөөн дэх үйл явдал
Мэри Попинс ванн руу унаж буй үйл явдалд компьютер график огт ашиглаагүй аж. Энэхүү зураг авалтыг хийхийн тулд энгийн хөөстэй ваннд, хөөсөн бөмбөлөг нэмсэн байна.
2
“Spider-Man” - Өдрийн хоолны хэсэг
Энэхүү зураг авалтыг хийхийн тулд Тоби Магуайрын гарт поднос тогтоосон байсан ч таваг болон хоолоо тэр өөрөө барих хэрэгтэй болсон байна. Нийт 156 удаагийн оролдлогоор энэхүү зураг авалт амжилттай болжээ.
3
“Star Wars: Episode VII - The Force Awakens”-ын талх
Мэргэжилтнүүд өөрөө бэлэн болдог идэж болохуйц харагдах талхыг бүтээхийн тулд 3 сар зарцуулсан байна. Уг зураг авалтыг хийхэд компьютер график огтхон ч ашиглаагүй бөгөөд талхны найрлагад бүхэлдээ химийн бодис багтжээ.
4
“The Dark Knight” харандаатай үзүүлбэр
Энэхүү алдартай үзүүлбэр харандаатай болон харандаагүй хоёр янзаар өрнөдөг. Гэхдээ энэ үйл явдалд оролцохын тулд Чарльз Жарен нэлээд эрсдэл гаргажээ. Тэр нүдэнд харагдахгүй байдлаар толгойгоороо газардахаас өмнө харандааг авах хэрэгтэй байсан юм.
5
“The Beginning” үүдний өрөөний үйл явдал
Энэхүү зураг авалтыг хийхийн тулд тусгай эргэдэг үүдний өрөөг бүтээсэн байна. Харин Жозеф Гордон-Левит эргэдэг өрөөнд болгоомжтойгоор явж сурах хэрэгтэй болжээ.
6
“Mad Max: Fury Road” галзуу гитарчин
Колин Гибсоны хэлснээр жүжигчин залуу резин дээр өлгөсөн гитарыг нүдээ аниж дарж сурахын тулд хэдэн долоо хоногийн турш бэлтгэл хийсэн гэнэ.
7
“Hocus Focus”
Билли Бутчерсоны дүрийг бүтээсэн Даг Жонс аман дотроо амьд эрвээхийнүүд хийсэн гэнэ. Биллигийн аман дотор тусгай зүйл хийж, энэ дотор нь эрвээхийнүүдийг хийжээ.
8
Том Круз, Бурж-Халифын дүрд
Том Круз ихэнх тохиолдолд орлон тоглогчгүйгээр дүрээ бүтээдэг бөгөөд Бурж Халифт тэр өөрөө тоглосон байна. Хэдийгээр “Mission: Impossible” киноны зураг авалтад орлон тоглогчид байсан ч тэд зөвхөн бэхэлгээг шалгах зорилготой байжээ. Тиймээс л энэхүү кадрт Том Круз болон бэхэлгээний оосор байсан аж. Харин эцэст нь энэхүү оосрыг арилгаж, оосоргүй мэт харагдана.
9
“Elf” кинонд Уилла Ферреллын өндөр
CGI графикыг ашиглахын оронд Уиллийг илүү өндөр харагдуулахын тулд тавиур дээр буй ширээний ард түүнийг суулгаж байжээ.
10
Цагаан ордны дэлбэрэлт
“Independence Day” киноны Цагаан ордон дэлбэрдэг хэсгийн зургийг авахдаа 1,5 метрийн дуураймал барилгыг ашигласан байна.
11
"Jumanji: Welcome to the Jungle "
Киноны дүр болох Дуэйн Жонсон мотоциклоос үсэрч, хөшөөний хажуугаар нисэж, шууд газардаж байгаа үйл явдал нь бодит зүйл юм. Гэхдээ энэ зураг авалтыг хийхийн тулд орлон тоглогч, жижиг хэмжээний хөшөө, оосор зэргийг ашигласан байна.
12
“The Matrix” буудалцаан
Уг хэсгийн зураг авалтыг хийхийн тулд бараг 10 хоног шаардсан бөгөөд оосрыг арилгах зорилготойгоор л компьютер график ашигласан аж.
13
“Eternal Sunshine of the Spotless Mind” ширээн доорхи үйл явдал
Налуу шал, тэгш бус гадаргуугийн ачаар Жим Керри нь Кейтт Уинслетийн хажууд хүүхэд мэт харагдах боломжтой болжээ.
14
“Home Alone” малгай шатдаг хэсэг
Малгай нь шатаж буй зураг авалтыг хийхийн тулд “Pepper's Ghost” кинонд хэрэглсэн аргыг ашиглажээ. Камер болон жүжигчний дунд шил тавьсан бөгөөд шилний цаахан талд нь шатаж буй Манекены толгой бий. Тиймээс л яг жүжигчний малгай шатаж байгаа мэт харагдсан юм.