“Нүдэн Сондор” МУСК тун удахгүй нээлтээ хийнэ

“Нүдэн Сондор” МУСК тун удахгүй нээлтээ хийнэ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе?

За баярлалаа. Танай сайтын хамт олонд бас энэ өдрийн мэнд хүргэе. Та сайхан намаржиж байна уу?

 

Таныг дуучин гэдгээр нь бид сайн мэднэ. Гэхдээ нэг хэсэг аялалын нэвтрүүлгээр их олон удаа харсан одоо аялж байгаа юу?

Тиймээ. Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт, түүхийн дурсгалт газруудаар 4 жил аялж маш олон нэвтрүүлгүүд бэлтгэн, үзэгч олныхоо хүртээл болгосон. Аялал гэдэг бол миний мэдэх хамгийн сайхан зүйлүүдийн нэг. Цаашдаа ч зогсохгүй аялах болно.

Таныг аяллын нэвтрүүлгийг үзээд дуулахаа бүр больсон юм болов уу гэж бодсон?

Аялах гэдэг бол миний хувьд "хобби" юм л даа. Дуу уран бүтээлийн хувьд бол энэ миний сонгосон мэргэжил учраас орхих ёсгүй, орхих эрхгүй зүйл юм.

 

Эрхгүй гэдгийг ямар утгаар хэлж байна?

Өвөө маань МУГЖ уртын дуучин Долгоржав гэдэг хүн байсан. Би тэр хүний үргэлжлэл учраас дуулна гэдэг миний үүрэг гэж би ойлгодог. Харин одооноос би өөрийн бие даасан уран бүтээлдээ орж байгаа.

Өө тийм үү. Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

Тун удахгүй нээлтээ хийх “Нүдэн сондор” хэмээх уран сайхны киноны дууг дуулсан. Бас тэр кинондоо тоглолоо.

 

Их сайхан нэртэй кино байна. Нууц биш ямар дүрд тоглосон бэ?

Эсрэг дүрд тоглосон. Кино нээлтээ хийсний дараа та бүхэн үзэж сонирхоорой. Мөн манай продакшн энэ зун хүүхдийн богино хэмжээний үлгэрийн кино бүтээж дуусгалаа. Кино маань ирэх сарын эхээр нээлтээ хийхээр ажиллаж байна.

Өө ямар гоё юм бэ? Энэ зун их уран бүтээлийн арвин ургацтай байгаа юм байна. Яагаад заавал үлгэрийн киног сонгосон бэ?

Ер нь сүүлийн 10, 20-иод жил энэ сэдэв хаягдсан шүү дээ. Дандаа л томчуудын үзэх дуртай сэдвүүдээр кино хийгдэж байгаа. Та бүхэн өөрсдөө мэдэж байгаа биз дээ. Монгол хүүхдүүдэд маань энэ сэдэв дутагдаж үгүйлэгдэж байна шүү дээ. Иймээс зорьж хийж байгаа.

 

За баярлалаа. Маш үнэтэй цаг хугацаагаа манай сайтын уншигч нартай хуваалцаж сонирхолтой мэдээлэл ярилцлага өгсөнд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье!

За баярлалаа. Мөн сайтын хамт олонд баярллаа. Удахгүй шинэхэн уран бүтээлүүдээр уулзацгаая.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.