Дэлхийн хамгийн хачирхалтай сургуулиуд

Хүн бүр л хүүхэд насандаа эргэн очоод сургуульдаа суралцах нандин мөрөөдлийг дотроо тээдэг. Их сургуульд ороод арван жилдээ ямар сайхан байснаа дурсаж, ажилд ороод их сургуульдаа дахин сурахыг хүсдэггүй гэж үү? Түүнчлэн заримдаа кинон дээр гардаг ер бусын сургуулиудыг сонирхож, үнэхээр байдаг бол суралцах юмсан хэмээн нууцхан хүсдэг л биз дээ... Тэгвэл та бүхэндээ үнэхээр байдаг эсэхт нь эргэлзмээр ер бусын 10 сургуулийг танилцуулж байна.

Дэлхийн хамгийн хачирхалтай сургуулиуд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 “Ирээдүйн сургууль”

АНУ, Пенсилвани мужийн Филадельфия хотод байх “The West Philadelphia School of the Future” сургууль нь анх 2006 онд байгуулагджээ. Тэрхүү сургуульд, оюутан сурагчид ном сурах бичиг, дэвтэр ном зэрэг хичээлийн хэрэгслүүдийг мартдаг гэхэд болно. Учир нь тэд сургалтын хөтөлбөрөө цахим орчинд тулгуурлан бэлтгэдэг бөгөөд суралцагчид ч үнэхээр сэтгэл өндөр байдаг аж. Түүнчлэн математикийн хичээлийг “OneNote” програм дээр заадаг байна. Тунчиг сонирхолтой хичээлүүдийг сүүлийн үеийн сургалтын арга барил дээр тулгуурлан заадаг тул жилээс жилд элсэгчдийн тоо нь нэмэгдсээр байгаа гэнэ. Гэвч сургуулийн босго оноо өндөр, дээр нь төлбөр ихтэй учир азтай одтой аавын хүүхэд л сурдаг гэж хэлж болохуйц аж.

“Ирээдүйн сургууль”

2 Агуйн сургууль

БНХАУ-ын Гуйжоу мужийн Мяо тосгонд байдаг агуйн сургууль нь сургалтын орчин, боловсролын түвшний хөгжлөөрөө харьцангуй бага учир хамгийн муу сургуулийн нэгт тооцогддог. Учир нь Гуйжоу муж нь Хятадын хамгийн ядуу буурай мужуудын нэг бөгөөд засгийн газраас нь ч төдийлөн анхаардаггүй. Тиймээс ч тус сургуулийг тосгоны ард түмэн өөрсдийн хөрөнгө чинээ, боломж бололцоогоороо үүсгэн байгуулж, анх 1984 онд ашиглалтанд оруулж байжээ. Энэ маягаар үйл ажиллагаагаа явуулсаар 2007 онд сургууль хаагдаж, шинэ барилгад хүүхдүүдийг суралцуулах болсон байна. Учир нь цаашид энэ хэвээрээ байх нь газар хөдлөлт, байгалийн гамшигт өртөх өндөр магадлалтай хэмээн үзсэнд оршино.

Агуйн сургууль

3 Биеэ үнэлэгчдийн курс

Испанид биеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрдөг. Тиймдээ ч тус улсын “Валенсия” хотод “Trabajo Ya” нэртэй мэргэжлийн биеэ үнэлэгч бэлтгэх сургууль байдаг ажээ. Мэдээж хугацааны хувьд их сургуулийнхтай адил удаан биш, ердөө 7 хоног үргэлжилдэг тул "Биеэ үнэлэгчдийн курс" ч гэж нэрлэж болох аж. Төлбөрийн хувьд 120 орчим ам.долларын төлбөртэй бөгөөд биеэ үнэлэлтийн түүхээс эхлүүлээд түүнийг хэрхэн бизнес болгох талаар ч мөн заадаг байна. Аюулгүй сексийг ч мөн мартаж болохгүй. Суралцагчид өдөр бүр 2 цагийг секс тоглоомыг хэрхэн хэрэглэх, Кама Сутрагийн байрлалуудыг хэрхэн турших, үйлчлүүлэгчдээ хэрхэн 100% сэтгэл ханамжийн баталгаа өгөх зэргийг заадаг гэнэ. Эл сургуулийг хэтэрхий задгай, нийгэмд буруу үлгэр дууриал үзүүлсэн, биеэ үнэлэлтийг дэмжсэн гэх шалгаанаар хаасан ч, удалгүй хэвийн ажиллаж эхэлжээ.

Биеэ үнэлэгчдийн курс

4 Хар тамхи тариалах сургууль

Голланд улсын нийслэл Амстердам хотод байх “Каннабис” коллежийн ажилтан Ричард Ли хэмээх эр, 2007-2012 оны хооронд "Оакстердам" хэмээх их сургуулийг нээжээ. Тус сургууль нь анх хоёр мужид салбартай байсан ч 2012 оны дөрөвдүгээр сард нэгтгэсэн байна. Сургуулын хөтөлбөрт марихуаны төрлийн бүхий л ойлголтыг оюутнуудад өгдөг бөгөөд суралцагчид 14 долоо хоног эсвэл түргэвчилсэн хөтөлбөр болох 4 өдрийн 8 цагийн хичээлийг сонгон суралцах боломжтой гэнэ. Түүгээрээ хүмүүст хар тамхины нөлөө, хор уршгийг ойлгуулах зорилготой юм. Тус сургуулийг одоогийн байдлаар 20 мянга гаруй оюутнууд төгсөөд байна.

Хар тамхи тариалах сургууль

5 Байгалийн сургууль

АНУ-ын Калифорни мужийн цөлд орших энэхүү сургууль нь ирээдүйн чадварлаг, эрүүл ажиллах хүчнийг бэлтгэх зорилготой гэнэ. Түүнчлэн элдэв гар утас, интернэт, архи, согтууруулах ундаа зэргийг хориглодог учир оюутнууд зөвхөн амьд байгальтай харьцаж, хичээнгүйлэн хар бор ажил хийж сурдаг байна. Тэд сургалтынхаа хугацаанд ферм, аж ахуй, газар тариалан зэрэг хөдөө аж ахуйн талаар өндөр мэдлэгтэй болохоос гадна, арвин их туршлагатай болж төгсөх юм. Тухайн сургуулийг төгссөн оюутныг албан газрууд авах өндөр сонирхолтой тул элсэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна.

Байгалийн сургууль

6 Практикт суурилсан сургууль

Тус сургуулийг 1912 онд Рудольф Стайнэр хэмээх эр үүсгэн байгуулсан бөгөөд хүүхэд бүртэй сургалтын өөр арга барилаар ажиллахыг эрхэм зорилгоо болгодог байна. Учир нь хүүхэд болгон давтагдашгүй мөн чанартай учир тэдэнд нэг аргаар заах нь утгагүй зүйл хэмээжээ. Тэд хүүхэд бүрийг зан ааш, арьсны өнгө зэргээр нь хуваарилан бүлэг болгож, тус бүрт нь тохирсон арга барилаар хичээлийг заадаг ажээ. Сонирхолтой нь энэхүү сургууль цахим технологи бус байгалийн модон тоглоом, органик бүтээл гэх мэт зүйлсээр сургалтаа явуулдаг байна. Мөн хүүхдийн сүүн шүд унаж дуусахад бүрэн уншиж, бичиж сурсан байх ёстой гэсэн дүрмийг баримталж, сургалтын шахуу програмаар ажилладаг гэнэ.

Практикт суурилсан сургууль

7 Шулмын сургууль

Массачусетс мужийн Салем хотод байрлах “The Witch School” нь 2001 онд байгуулагджээ. Сургалт нь зөвхөн цахим хэлбэрээр явагддаг бөгөөд хэдийн 40.000 гаруй оюутан сурагчтай болсон гэнэ. Дадлагын үед оюутнууд цугларч, хар шид, шившлэг гээд л шуламтай холбоотой бүхий л зүйлсийг судалдаг байна. Тэр ч бүү хэл сургуулийн захиргаанаас шулам болон далдын хүчтэй холбоотой элдэв зан үйл, үйл ажиллагааг жил бүр явуулдаг гэнэ шүү.

Шулмын сургууль

8 Эрх чөлөөг эрхэмлэгч сургууль

Тус сургуульд ямар нэгэн тогтсон сургалтын хөтөлбөр гэж байдаггүй. Сурагчид нь хичээлийн хуваарийг өөрсдөө зохиож, орох хичээлээ ч өөрсдөө бий болгодог. Тиймээс хүсэл сонирхлоороо нэгдсэн хүүхдүүд зохиосон хичээлийн хөтөлбөрөөрөө суралцдаг гэсэн үг юм. Хүүхдүүдийн зарим нь тоглож байхад, зарим нь хүссэн номоо уншиж, зарим нь бүр унтаж байдаг. Энэ сургуульд гэрийн даалгавар, шалгалт, дүн гэсэн ойлголт нэгээхэн ч үгүй. Сургуулийн зорилго нь "Сурагч бүр өөр өөрийн сурах арга барилаа олж авч, ирээдүйн амьдралынхаа замыг тодорхойлоход нь туслах" гэжээ.

Эрх чөлөөг эрхэмлэгч сургууль

9 Шидтэний сургууль

"Харри Поттер" кинон дээр гардаг Хогвардсын сургууль бодит амьдрал дээр байдаг гэвэл та итгэх үү? Энэ сургууль АНУ-ын Калифорни мужид байрладаг бөгөөд “The Grey School of Wizardry” хэмээх нэртэй гэнэ. Сургалтын хөтөлбөрийн хувьд Хогвардстай тун төстэй. Учир нь суралцагчдыг хүсэл сонирхлоор нь 4 хэсэг болгон хуваадаг ажээ. Харин тэдэнд хар шид, шившлэг, домын хүүхэлдэй хийх, шидэт тарни заах гэх мэт хичээлүүдийг ордог байна.

Шидтэний сургууль

10 Гэрийн сургууль

Өдөр бүр тогтмол цагт хичээлд явахгүйгээр хүүхэд багачууд гэртээ, эцэг эхийнхээ тусламжтай хичээлээ давтаж, тоглож наадах гэр сургууль байдаг ажээ. АНУ-ын ихэнх сургуулийн системд иймэрхүү гэрийн сургууль байдаг бөгөөд тэд ийнхүү өөрсдийн арга барилаар суралцаж, хожим шалгалт өгдөг байна. Гол төлөв хөгжлийн бэрхшээлтэй, дауны синдромтой хүүхдүүдэд ийм аргаар боловсрол олгодог.

Гэрийн сургууль

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()