Японд амьдрахын сул талууд

Өндөр хөгжилтэй Япон орны тухай та бүхэн багагүй мэдлэгтэй биз ээ. Гэхдээ Япончуудын зарим амьдралын хэв маяг, ёс заншил, хандлага гэх мэт зүйлс нь гадаадын иргэдэд төдийгүй зарим тохиолдолд өөрсдөд нь ч таалагддаггүй гэнэ. Тэдгээрийг танд сонирхуулъя. 

Японд амьдрахын сул талууд

1 Гэртээ чанга дуу чимээ гаргаж болохгүй

Японд барилга барихдаа хөнгөн материал ашигладаг учир хөрш айлын чимээ их сонсогддог. Тиймээс нийтийн тээврийн хэрэгсэл, бусад олон нийтийн газар төдийгүй, гэртээ хүртэл чимээгүй байх хэрэгтэй болно. Оросын нэгэн блогер YouTube хуудаснаа: Намайг шүүгээнийхээ хаалгыг чанга хааж байна гэж хөршүүд маань гомдол мэдүүлсэн гэжээ. 

Мэдээж, бүх Япончууд чимээгүй байж, өлмий дээрээ явахыг хүсэхгүй. Залуу хосууд гэртээ төрөл бүрийн үдэшлэг зохиож, хөгжим сонсож, чанга ярьдаг ч нимгэн ханатай учир энэ нь асуудал дагуулдаг аж. 

Гэртээ чанга дуу чимээ гаргаж болохгүй

2 Хувиараа асуудал шийдвэрлэх боломжгүй

Хаалга чанга хааж буй хөрш дээрээ очиж чимээгүй байхыг хүсэж яагаад болохгүй гэж та бодож байна уу. Үнэн хэрэгтээ энэ оронд ахуйн асуудлыг өөрийн дураар шийдвэрлэж болдоггүй. Японд амьдардаг Британийн иргэн өөрийн блог хуудаснаа: Хөршдөө санал гомдлоо шууд хэлж болохгүй, харин албан ёсоор захидал бичиж барилга хариуцсан менежерт өгөх ёстой гэсэн байжээ.

Менежер нь зарлалын самбар дээр энэ мэдээллийг тавьж, цаашид чимээ гаргахгүй байх тал дээр анхаарал хандуулаарай хэмээн бичиж наадаг аж. Хэд хэдэн удаа энэ төрлийн захидлыг бичсэний дараа л асуудал шийдэгдэх магадлалтай.

Хувиараа асуудал шийдвэрлэх боломжгүй

3 Амралтын өдрүүдэд ч гадуур чимээ ихтэй сурталчилгаа явдаг

Хэдийгээр Японд чимээгүй байдлыг эрхэмлэдэг ч гудамжаар чанга яригчтай сурталчилгааны автомашин явах нь элбэг. Тэд хотын гудамжаар явж цахилгаан тоног төхөөрөмжийн засвар, хүнсний бүтээгдэхүүн, улс төрийн нам гэх мэт бүхий л зүйлийг сурталчилдаг.

Энэ нь бүх япончуудад таалагддаггүй. Учир нь тэд амралтын ганц өдөр болох ням гаригт хүртэл явдаг байна. Оршин суугчид гомдол мэдүүлдэг ч цагдаа нар төдийлөн арга хэмжээ авахгүй, хүлцэнгүй ханддаг аж.

Амралтын өдрүүдэд ч гадуур чимээ ихтэй сурталчилгаа явдаг

4 Төвийн халаалтын систем байхгүй

Японд газар хөдлөлт их болж, байшин барилга тогтмол нурж байдаг учир төвийн халаалтын системтэй холбодоггүй. Нурсан барилга байгууламжийн халаалтын системийг шинээр засварлахад их хэмжээний мөнгө орно. Тиймээс Япончууд халдаг гудас хөнжил, халаагуур болон алдарт котацу ширээг ашигладаг.

Саяхныг хүртэл энэ нь оршин суугчдад таалагдаж байсан ч төвийн халаалттай бусад орны зургуудыг харах болсноор одоо төвийн халаалтгүй байдлыг эсэргүүцэж эхэлжээ. Зарим Япончууд гэртээ халаалтын зуух тавьж байгаа гэнэ. 

Төвийн халаалтын систем байхгүй

5 Гяру ээжүүд

Гяру гэдэг нь нас бие тогтсон хүүхэдтэй эмэгтэйчүүд бөгөөд тэд тод өнгийн хувцас өмсөж, хиймэл хумс, сормуус хийж, үсээ этгээд байдлаар засуулдаг. Хэдийгээр үүнийг хүлээн зөвшөөрч болох ч тэднийг хүүхдэд гоо сайхны талаар буруу ойлголтыг төрүүлж, буруу үлгэр дуурайлал үзүүлж байна хэмээн буруутгаж байгаа аж.

Гяру ээжүүд

6 Ашиг харж гадныхантай нөхөрлөх

Япончуудтай жинхэнэ найз нөхөд болно гэдэг хүндхэн асуудал. Зарим Япончууд өөрийн хэв маягийг тодорхойлохын тулд гадаад хүмүүстэй найз болдог.  Гадаад найзаараа олны өмнө гайхуулж, тэднийг өөртөө ашигтай байдлаар ашиглаж болно. Жишээлбэл: англи хэлээ сайжруулах

Канадын блогер эмэгтэй: Японд очсоны дараа миний хамгийн анхны найзууд гайдзин-хантер нар байсан юм. Тэд надтай маш эелдэг сайхан харилцаж байсан ч япон хэлээ сурсны дараа би тэднийг намайг “бидний үнэгүй багш” хэмээн нэрлэж, доромжилж байдгийг ойлгосон гэжээ. 

Ашиг харж гадныхантай нөхөрлөх

Гадаад найзуудаа гэртээ урих хориотой байдаг бөгөөд нүүхэд туслаач гэж япончуудаас гуйхад тэд гайхсан байдалтайгаар эелдгээр татгалздаг. Зарим Япон бүсгүйчүүд хөөрхөн хүүхэд төрүүлэхийн тулд гадаад эрчүүдийг агнах нь бий. Эрлийз хүүхдүүд царайлаг төрдөг гэх ойлголт Япончуудын дунд тархсан байдаг. Эцэг эхийнх нь аль нэг нь япон иргэнийг хафу (half — «тал») хэмээн нэрлэдэг бөгөөд хафу дунд олон загвар өмсөгч, жүжигчид байдаг.

7 Хүмүүсийг “учи”, “сото” гэж ангилдаг

Учи- гэдэг нь “дотоод тойрог” буюу хамгийн ойр дотны хүмүүс, гэр бүл, хамаатан садан, дотны найз нөхөд, олон жилийн турш ажилласан ажлын хамтрагчид байдаг. Харин “сото” гэдэг нь мэдээж эсрэгээрээ. Энэ хоёр хүмүүс хоорондоо маш их ялгаатай байдаг учир Япончууд эдгээр хүмүүстэй харьцахдаа тэс өөрөөр хандлага гаргадаг. “Сото”-оос “учи” болоход багагүй хугацаа шаардана.

Зарим Япончууд ийнхүү бусдыг хоёр ангилах нь буруу гэж үзэж байгаа бөгөөд энэ нь амиа хорлолт, хикикомори болоход нөлөөлдөг гэжээ. Өөрөөр хэлбэл, сото хүмүүс сэтгэл санааны хувьд тайван бус, сэтгэлийн дарамтад ордог гэнэ.

Хүмүүсийг “учи”, “сото” гэж ангилдаг

8 Хикикомори төрлийн 700 мянга гаруй хүн байдаг

Хикикомори гэдэг нь өөрийнхөө хүсэлтээр өөрийгөө бусдаас тусгаарласан хүмүүсийг хэлдэг бөгөөд ихэнхдээ залуучууд байдаг.  Тэд аав ээж, хамаатнуудтайгаа хамт амьдарч өрөөнөөсөө огт гардаггүй.  Тэдний зарим нь хүнтэй огт харьцаагүй байх бөгөөд 7-10 жилийн турш дөрвөн хананы дотор суудаг байна. Японы засгийн газар энэ тал дээр анхаарал хандуулж, хикикомори иргэдийг энгийн амьдралд шилжүүлэх арга замыг хайж байгаа аж.

Хикикомори төрлийн 700 мянга гаруй хүн байдаг

9 Таван эрэгтэй тутмын нэг нь эхнэрээ араар нь тавьдаг

Хэдийгээр таван эрэгтэй тутмын нэг нь эхнэрийнхээ араар тавьдаг ч энэ оронд салалт маш бага. Хосуудын дунд асуудал байсан ч тэд гэрлэлтээ авч үлдэхийг хичээдэг. Бүсгүйчүүд салсны дараа санхүүгийн тал  дээрээ асуудалтай болно гэж айдаг бол эрчүүд хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй байх вий хэмээн айдаг байна. Учир нь Японы хуульд хамтарч хүүхдээ өсгөх заалт байдаггүй аж.

Япончууд араар тавилтад төдийлөн сөргөөр ханддаггүй. Зарим нэг хотуудад гэрээгээр гэрлэх үйл ажиллагаа зохион байгуулагддаг бөгөөд хуримын өмнө хостойгоо дотно харилцаанд орж болдоггүй аж. Тиймээс л Япончуудын дунд эрэгтэйчүүд 20,5%, эмэгтэйчүүд 15,2% араар тавьдаг гэсэн судалгаа гарсан байна.

Таван эрэгтэй тутмын нэг нь эхнэрээ араар нь тавьдаг

10 Хосууд удаан уулзахгүй байх нь энгийн үзэгдэл

Японы дурлалт хосууд Европ, Америкийн хосууд шиг өдөр бүр уулздаггүй. Тэд сард 1-2 удаа уулздаг бөгөөд энэ хугацаанд хоорондоо ямар нэг байдлаар харьцаж, зураг илгээдэггүй. Энэ нь гэхдээ тэд нэг нэгэндээ дурлаагүй гэсэн үг биш. Энэ бол зүгээр л байх ёстой зүйл.

Үүнээс гадна Японд найрах соёл хөгжөөгүй байдаг учир цэцэг, чихэр бэлэглэх албагүй. Мөн хоолонд орох кафед орсны дараа төлбөрөө хувааж төлж, цэцэрлэгт хүрээлэн, соёл амралтын хүрээлэнгээр аялж байвал өөрөө өөрийгөө даах болно. Магтаалын үг, сайхан үг хэлэх нь ховор үзэгдэл бөгөөд бүсгүйчүүдийг урдаа гаргаж, буулт хийсэн гэсэн ойлголт бараг үгүй. Хосууд хайр сэтгэлээ олны өмнө ил гаргах ёсгүй. Тиймээс тэд хөтлөлцөж л явдаг байна.

Хосууд удаан уулзахгүй байх нь энгийн үзэгдэл

11 Худалдааны зөвлөхүүд үнэхээр ядаргаатай

Олон гадаадууд хэт ядаргаатай зөвлөхтэй учир Японы дэлгүүрээр хэсэх дургүй байдаг. Жишээлбэл: Манай оронд өөрийн сонгосон хувцсыг хувцас солих өрөөнд авч ороод өмсөөд үзэхэд дэлгүүрийн худалдагчид төдийлөн юм хэлэхгүй.

Харин Япон дэлгүүрийн худалдааны зөвлөхүүд худалдан авагчийн араас дагаж, тухайн хувцас түүнд ямар харагдаж байгааг хэлдэг байна.  Ингээд хувцас солих өрөөнд орох үед худалдааны зөвлөх хаалганы хажууд зогсож, өөр размерын хувцас хэрэгтэй байгаа эсэхийг асууна. Эцэст нь худалдан авалт хийсэн тохиолдолд худалдан авагчид талархал илэрхийлж, хаалга хүртэл хүргэж өгнө.

Худалдааны зөвлөхүүд үнэхээр ядаргаатай

12 Хүүхдийн ариун цэвэрт маш их анхаарал хандуулдаг

Япончууд ялангуяа хүүхдийн ариун цэврийн хүмүүжилд маш их анхаарал хандуулдаг. Нэгдүгээрт, өгзөг гэдэг бусад биетэй адил нэг л хэсэг, хоёрдугаарт, ялгадсаа гаргах нь энгийн зүйл гэж хүүхдүүддээ ойлгуулдаг юм.  Хүүхэд энэ талаар бүх зүйлийг мэдэх ёстой.

Эцэг эхчүүдийн үзэж байгаагаар, тэдний хүүхдүүд ноён Унко-той хамт цагаан толгой унших дуртай байдаг гэнэ. Энэ нь ерөнхийдөө өтгөн ялгадас гэсэн үг юм. Ноён Унко нь дараах байдлаар хичээл зааж өгдөг. Жишээлбэл: Асуудалтай нүүр тулахын тулд хүн гартаа баас барьжээ гэх мэт.

Хүүхдийн ариун цэвэрт маш их анхаарал хандуулдаг

13 Аялалд явсан л бол ойр дотныхондоо бэлэг авна

Япончууд ойрхон аялалд явсан ч ойр дотны хүмүүстээ заавал бэлэг авдаг. Тиймээс аялалд 15 минут, бэлэг сонгоход 45 минут зарцуулдаг гэсэн наргиа энэ ард түмний дунд тархсан байдаг.  

 

Аялалд явсан л бол ойр дотныхондоо бэлэг авна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()