Таныг хөгшрөхөд хамгийн ихээр нөлөөлдөг 10 зуршил

Хөгшрөхийг хүсдэг хүн гэж үгүй боловч, байгалийн энэхүү хуулийг сөрж гарна гэдэг тун ч бэрх асуудал билээ. Гэхдээ "Бэрх" гэсэн болохоос үүнийг боломжгүй гэж хэлээгүйг анхаараарай. Бид та бүхэндээ хамгийн ихээр хөгшрүүлдэг амьдралын муу зуршлуудыг танилцуулж, үүнээс хэрхэн татгалзан, өөртөө анхаарал тависнаар наснаасаа залуу харагдах тухай чухал зөвлөгөөг хүргэе. 

Таныг хөгшрөхөд хамгийн ихээр нөлөөлдөг 10 зуршил
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Буруу хооллолт

Бид буруу хооллож, эрүүл мэнддээ сөрөг нөлөө үзүүлснээс болж хөгшрөлт харьцангуй хурдан явагддаг. Таргалуулж, нүүрний арьсыг үрчлээтүүлж, нөсөө толбо бий болгодог байна. Харин эрүүл, зөв хооллолтыг баримталдаг хүмүүс ихэвчлэн хэвийн жин, галбиртай байхаас гадна, царай төрхийн тухайд шингэвтэр цагаан байдаг. Тэд хөгшрөлтөөс огт эмээдэггүй бөгөөд сайхан төрх, толигор арьсны нууц ердөө уураг, шим тэжээлтэй эрүүл хоол юм. Иймд та одооноос ч болов, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, аль болох зөв зүйтэй хооллож хэвшээрэй. Үр дүнгээ богино хугацаанд өгч эхлэх болно.

Буруу хооллолт

2 Соруулаар уух

Аливаа зүйлсийг гуурсаар дамжуулж уух нь ам орчмын арьсыг сулруулж, үрчлээс тогтоодог. Тамхи татах ч мөн адил нүүрэнд үрчлээс тогтох гол шалтгаан болдог аж. Иймд та амьдралын хэвшлээ өөрчилж, буруу зуршлаас ангижраарай.

Соруулаар уух

3 Нэг талаараа унтах

Зөвхөн нэг талаараа харж унтахаас зайлсхийгээрэй. Учир нь үүнийг амьдралдаа хэвшүүлснээр нүүрний нэг тал түрүүлж үрчлээтэж, арьс нь суларч эхэлдэг. Иймд унтахад хамгийн тохиромжтой байрлал бол дээш харж унтах аж. 

Нэг талаараа унтах

4 Буруу суух

Буруу сууж хэвшсэнээр нуруу бөгтөр болж, цаашлаад гоо сайхан байдал алдагдаж, өвчлөх аюултай. Харин та үүнээс сэргийлж, нуруу тэгшлэх дасгалыг өдөр тутамдаа хийж, зөв сууж сураарай. Эс бөгөөс цэл залуу нас, гоо сайхан төрхөө алдаж ч мэдэх юм.

Буруу суух

5 Нарны тосыг зөвхөн зуны улиралд түрхдэг

Нар нь хорт цацрагаараа арьсыг гундааж байдагтай адил салхи ч мөн үрчлээс үүсэх нэг шалтгаан болдог гэдгийг анхаараарай. Иймд та нарны тосыг жилийн дөрвөн улиралд түрхэж, арьсаа хамгаалах хэрэгтэй юм. Хүмүүс ихэвчлэн нарны тосыг зөвхөн зуны улиралд түрхдэг нь алдаа болдог байна.

Нарны тосыг зөвхөн зуны улиралд түрхдэг

6 Хэт халууцах

Хэт халууцсанаар арьс болон үс хуурайших төдийгүй нүүрэнд үрчлээс сууж эхэлдэг. Иймд та үргэлж гэрийн дулаанаа тохируулж, хэт халууцахгүй байх тал дээр анхаараарай. 

Хэт халууцах

7 Амттангаас татгалздаг

Хэт их хэмжээний чихэр, амттан идэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, таргалалуулдаг. Харин тэглээ гээд үүнээс татгалзаж огт хэрэглэхгүй байх нь таныг хурдан хөгшрүүлж байдгийг мэдэх үү? Ялангуяа стресс бухимдлаас ангижирч чадахгүй наснаасаа эрт хөгшрөх явдал их байдаг. Харин багахан амттан идэхэд сэтгэл сэргэж, нүүрэнд инээмсэглэл тодордог байна. Иймд та өөрийгөө хэт хорьж цагдалгүй хэмжээг нь тохируулан амттай зүйлс идэж байгаарай. 

Амттангаас татгалздаг

8 Хэт их зурагт үздэг

Зурагтны өмнө 1 цаг суухад та амьдралаа 22 минутаар багасгаж байдаг аж. Интернэт, цахим сүлжээ ч мөн ялгаагүй. Зурагт, нөүтбүүк, гар утас зэргээс ялгарах хорт туяа нь нүүрний арьсанд сөргөөр нөлөөлж, үрчлээс үүсгэж, элдэв толботой болгодог байна. Мөн хөдөлгөөн дутагдсанаас болж таргалалт үүсч, элдэв төрлийн өвчинтэй болж ч мэдэх ажээ.

Хэт их зурагт үздэг

9 Хангалттай сайн амарч чадахгүй байх

Хүн өдөрт 8 цаг унтаж байж хангалттай нойр авч, гүйцэд амарч чаддаг. Харин шөнө унталгүй элдэв зүйлс хийх нь хурдан хөгшрөх гол шалтгаан болдог байна. Арьс хангалттай амарч чадаагүйн улмаас үрчлээс бий болж, энгэсэг, будаг шингэхгүй болох талтай. Иймд та өдөр бүр хангалттай амарч, эрч хүчээ нөхөх хэрэгтэй юм.

Хангалттай сайн амарч чадахгүй байх

10 Стрессээс салж чадахгүй байх

Стресс, бухимдал нь хүний биед ямар олон сөрөг нөлөө үзүүлдэг болохыг бид бүгд сайн мэднэ. Энэ нь хүний хөгшрөх үйл явцыг хурдасгах хамгийн том хүчин зүйл юм. Харин үүнээс аль болох хурдан ангижирч, жижиг зүйлээс болж санаагаа зовоохгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Ингэхийн тулд эерэг хандлагатай байж, өөрийгөө хөгжүүлж, хүчтэй байгаарай. 

Стрессээс салж чадахгүй байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()