"Бенз" ирээдүйд гарах жолооны хүрдгүй машинаа танилцууллаа

Мерседес-Бенз компани шинжлэх ухааны уран зөгнөлт Аватар киноноос санаа аван дэвшилтэт рульгүй машин бүтээхээр болжээ. "VISION AVTR" төслийн хүрээнд загвар нь гарсан тус машиныг Лос Анжелес хотод болсон "CES 2020" арга хэмжээний үеэр танилцуулсан байна. Түүнчлэн Жэймс Камероны "Аватар" кинонд ажилласан хүмүүс уг машины хөгжүүлэлтэд оролцжээ. "VISION AVTR" нь хүн болон технологийн холбоог шинэ төвшинд хүргэнэ гэж автомашин үйлдвэрлэгчид үзэж байна. 

"Бенз" ирээдүйд гарах жолооны хүрдгүй машинаа танилцууллаа

"Ирээдүйд хүн төрөлхтөн технологитой зэрэгцэн хөгжинө гэж би боддог. Бид технологийн дэвшлийг өөрсдийн оршин тогтнолд уусгаж авснаар амьд байгалийн салшгүй хэсэг болох нь гарцаагүй" хэмээн Камерон нээлтийн үеэр хэлжээ. 

Автомашины дэвшилтэт хувилбар болох "VISION AVTR" загвар нь богино хугацаанд хүний сэтгэл хөдлөлийг машинтай холбож өгснөөрөө "хүн болон тээврийн хэрэгслийн өвөрмөц холбоо"-г үүсгэсэн хэмээн автомашин шинжээчид үнэлж байна. 

Мерседес-Бенз компанийн байгаль орчинд илүү ээлтэй ажиллах санаачлагын дагуу дэвшилтэт машин нь нүүрсхүчлийн хий ялгаруулахгүй, цахилгаанаар ажиллах юм.  

Автомашин үйлдвэрлэгчид одоогоор нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг саармагжуулах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд 2039 он гэхэд устөрөгчөөр ажилладаг суудлын автомашинууд зах зээлд гарах аж. 

2030 он гэхэд автомашины үйлдвэрлэлд зарцуулагдаж буй ус болон цахилгааны хэмжээг 40 хувиар бууруулна гэсэн төлөвтэй байна.

"Аватар" кино болон "Мерседес-Бенз" хоёрын үнэт зүйл, зорилго хүмүүст хүргэх гэсэн мессеж ижилхэн байсан хэмээн Мерседес-Бензийн гүйцэтгэх захирал Ола Калленюс хэллээ. 

Машины жолооч гараа дээш өргөхөд хэд хэдэн сонголтууд автоматаар гарч ирнэ. 

"VISION AVTR" нь жолоочтойгоо нарийн холбоо үүсгэх боломжтой. 

Тус машинд жолооны хүрд байхгүй бөгөөд машин болон жолоочийг холбох "төв консол"-оор удирдагдана. Өөрөөр хэлбэл жолооч өөрөө машинтайгаа холбогдох аж.

Хяналтын хэсэг нь жолоочийг зүрхний цохилт, амьсгалаар нь таних аж.

Төв консолын санааг Аватар кинонд гардаг Нави  буюу ариун модноос авчээ. 

VISION AVTR нь эзнийхээ биеийн онцлогийг мэдэрч, гэрэлтүүлгийг тааруулж тохируулах боломжтой. Зорчигчдод мэдээлэл хүргэхдээ суудал нь чичирхийлдэг. 

Мөн автомашинд гадна орчны дуу чимээг ялгаж чаддаг  3D 360 градусын дууны систем суурилуулна. Ийнхүү VISION AVTR  хүнийг гадна орчноос тусгаарлах бус харин ч байгаль орчинтой нарийн холбож өгөх юм. 

"VISION AVTR"-ын баттерей нь цэнэглэж, дахин ашиглах боломжтой аж. Үүнээс гадна тус машин нарны хавтанд ашигладаг органик эсийн химийн нэгдлээс бүрдсэн хэмээн "Graphene Info" мэдээлжээ. Үүнээс гадна шатахуун ашиглалтыг ч  халсан байна. 

Хөдөлгүүр нь 350 кВт буюу 469 морины хүчин чадалтай. 

Батерей нь 110 киловатт цагийн хүчин чадалтай бөгөөд 700 км цаг явах боломжтой. Харин хаалга нь дээшээ онгойно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()