1
Финландчууд ихэнх цагаа байгальд өнгөрөөдөг
Финландын газар нутгийн 70 хувь нь ой мод учир ард иргэд нь модод дунд илүү ая тухтай байдаг ба онгон дагшин байгаль тэднийг тайвшруулж, аюулгүй мэт санагдуулдаг байна. Финландчууд тогтмол ууланд авирч, дугуйгаар аялан ихэнх цагаа байгальд өнгөрүүлдэг.
2
Ундны ус үнэгүй
Финландад олон мянган нуур бий. Тэдгээр нь 10,000 жилийн өмнө тохиосон сүүлчийн мөстлөгөөс үүссэн. Ус нь маш цэнгэг учир шүүж, тунгааж, цэвэршүүлэлгүйгээр шууд ууж болдог.
3
Хүүхдэд 17 нас хүртэл нь тэтгэмж олгодог
Финландад эцэг эхчүүд хүүхдийн тэтгэмж болгож сар бүр 100 евро авдаг. Гэр бүлүүд шинээр хүүхэдтэй болох бүрд мөнгөний хэмжээ нэмэгдэж 17 нас хүртэл нь олгодог. Ихэнх хүмүүс уг мөнгийг үрэхийн оронд үр хүүхдийнхээ ирээдүйд зориулж хадгалдаг. Нэмээд улсаас тэдэнд хүүхэдтэй болсны дараа нялх хүүхдэд хэрэгтэй бүх зүйлсийг хайрцаглан өгдөг байна. Уг хайрцагт нярайн хувцас, живх, тоглоом мөн нярай хүүхдийг асрах талаар шаардлагатай бүх мэдээллийг агуулсан заавар зэрэг 64 төрлийн эд зүйлс байдаг.
4
Дэлхийн хамгийн амттай пицца
Италийн Ерөнхий сайд Силвио Берлускони Финландын хоолонд дургүй гэдгээ мэдэгдсэнээс энэ бүхэн эхэлсэн юм. Ялангуяа утсан бугын мах нь амт муутай үүнийг Парма гахайн утсан махтай харьцуулшгүй хэмээн нэлээд хатуу шүүмжилжээ. 3 жилийн дараа Финланд улс олон улсын пиццаны уралдаанд түрүүлж Италийг хойноо орхисон бөгөөд тэдний алдарт пицца нь бугын махтай ба “Берлускони Пицца” хэмээн нэрлэжээ.
5
Хог хаягдлын дахин боловсруулалтаар дэлхийд тэргүүлдэг
Финланд нь циркуляр буюу тойрог эдийн засгийн бодлогыг баримталдаг бөгөөд энэ нь маш бага хаягдал гаргах, нийгэмд ашиглах боломжтой бүх нөөцийг хэрэглэх боломж олгодог. Хотын хог хаягдлын 99% -ийг дахин боловсруулдаг буюу шатаах зуух руу явуулдаг бөгөөд дараа нь үүнээсээ эрчим хүч гарган авдаг. 10 хуванцар сав тутмын 9 нь дахин боловсруулагддаг ба шилэн эдлэлийн дахин боловсруулалт ч мөн ижил өндөр хэмжээнд байдаг.
6
Ард иргэд цагдаа нарт ихээхэн итгэл хүлээлгэдэг
Финландын цагдаагийн газрын нэг онцлог нь тэдний зохион байгуулалт дэлхийн бусад орнуудын адил хэд хэдэн тусдаа бүтэцтэй биш бие даасан ганц ганц бүтэцтэй байдаг. Үүнийг аль ч төвшний удирдах эрх бүхий ямар ч бүлэг цагдаагийн үйл ажиллагаанд нөлөөлөх, монопольчлох оролдлого гаргахгүй байхын төлөө, ийм байдлыг эсэргүүцэхийн тулд хийжээ. Ард иргэдийн бараг 90% нь цагдаад итгэл үзүүлдэг болсныг нотолсон ба Финландын засгийн газрын хувьд хамгийн зөв шийдвэр гэдгийг практикаар харуулж байна.
7
Олон төрлийн хачирхалтай спорт тэмцээнүүд болдог
Спорт бол Финландчуудын амьдралын салшгүй хэсэг юм. Алдартай спортын тэмцээнүүдээс гадна энэ улсад эхнэрээ барьж явах, гар утас шидэх, шумуул агнах, агаарын гитар тоглох, гутал шидэх зэрэг өвөрмөц тэмцээнүүд болдог.
8
Бүх иргэддээ интернетэд нэвтрэх эрх олгосон дэлхийн анхны улс
2010 оноос хойш Финланд улс иргэний эрхийн жагсаалтад интернетэд нэвтрэх эрхийг багтаасан дэлхийн анхны улс болжээ. Засгийн газар албан ёсоор интернет нийлүүлэгчдийг хүн амыг өндөр хурдны (өргөн зурвасын) интернетээр хангах, уг хууль батлагдах үед интернет холболтгүй байсан оршин суугчдыг даруй холбохыг үүрэг болгожээ. Бусад орны засгийн газрууд чухал мэдээлэл алдагдах, хулгайлагдахаас айдаг учраас өндөр хурдны холболтыг албан ёсоор баталгаажуулдаггүй ч Финлянд улс хүмүүс ажиллахын тулд интернет хамгийн чухал гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
9
Аавууд хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрүүлдэг
Хүүхдүүдтэйгээ илүү ойр дотно байж, амьдралд нь их үүрэг гүйцэтгэдэг аавуудыг үнэлсэн олон хууль тус улсад батлагдсан. Жишээлбэл, хүүхэд төрсний дараа авах амралт 9 долоо хоног үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд аавууд цалингийнхаа 70%-ийг авдаг. Ингэснээр Финланд нь аав нар хүүхдээ асран, хүмүүжүүлэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэдэг дэлхийн анхны улс болжээ.
10
Кофены хэрэглээгээр дэлхийд хоёрдугаарт ордог
Олон улсын кофены холбооноос мэдээлж буйгаар Финланд хүн бүр жилд 12.02 кг кофе хэрэглэдэг байна. Ажил эсвэл сургууль дээрээ кахвитауко (kahvitauko) буюу кофе уух завсарлагатай байдаг ба Финланд хүний хувьд энэ нь ариун зүйл бөгөөд үүнд үргэлж хангалттай цаг хуваарилсан байх ёстой.
11
Санта Клаусын тосгон
Финландын Лапланд мужид орших Жулупукки (Joulupukki - Финландаар Санта Клаус гэсэн үг) нэртэй нэгэн жижиг тосгон байдаг бөгөөд энд Финландийн Санта дээр жилийн аль ч үед зочлох боломжтой. Финландын Сантад жинхэнэ паспорт байдаг бөгөөд төрсөн он сар өдөр дээр олон жилийн өмнө, гэр бүлийн байдал дээр гэрлэсэн гэж тэмдэглэсэн байдаг байна. Жулупуккийн эхнэрийг Жулумуори (Joulumuori) гэх бөгөөд энэ нь Хөгшин хатагтай зул сар гэсэн утгатай аж.
12
Боловсрол үнэгүй
Финландын сургалтанд Англи, Финланд хэлний мэдлэг сайн байхыг шаарддаг бөгөөд үүнийг олон улсын шалгалт өгөх замаар баталдаг. ЕБС, их дээд сургууль зэрэг төрийн боловсролын байгууллагууд нь Европын Холбооны иргэдэд үнэ төлбөргүй байдаг ба дэлхийн хамгийн сайн сургалттай улсын нэг хэмээн үздэг.
13
Аз жаргалын философи: "Sisu and kalsarikännit"
Sisu гэх үгэнд тохирох оновчтой үг байдаггүй ч эрс шийдэмгий, зоригтой, зорилгодоо тууштай, тэсвэр хатуужилтай хэмээн орчуулдаг. Sisu бол тайван байдал, зайлшгүй шаардлагатай эрч хүч, хүч чадал, сэтгэл хөдлөлөө хянах чадварын нийлэмж юм. Энэ үзэл баримтлал нь бүхэл бүтэн гүн ухаан болж, 20-р зуунд Финландад иргэдийн дунд онцгой амьдралын хэв маяг болжээ. Хүүхдийн хүмүүжилд Sisu нь хүүхэд бүх зүйлийг хийж чадна гэсэн санааг хэрэгжүүлдэг.
Энэ бүхнийг мэддэг болсны дараа та Финландад амьдрахыг хүсэх нь лавтай.