Орон орны гудамжны хүмүүс хэрхэн амьдардаг вэ?

2019-05-06, 17:20
16,011

Дэлхийн бүх улс орон амьдрах нөхцөл, хөгжлийн түвшингээрээ хоорондоо ялгарч байдаг. Энэхүү ялгаа нь зөвхөн энгийн иргэд дээр ч биш, мөн орон гэргүй хүмүүсийн аж амьдрал дээр ч илэрдэг гэнэ. Энэхүү нийтлэлээс та орон орны гудамжны хүмүүсийн амьдралын онцгой хэв маягийн талаар сонирхолтой мэдээллүүдийг олж унших болно. 

Орон орны гудамжны хүмүүс хэрхэн амьдардаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 ОХУ - Бор дарсанд толгойгоо мэдүүлэгсэд

ОХУ-ын эрх баригчид орон гэргүй хүмүүстээ ямар ч дэмжлэг үзүүлдэггүй бөгөөд зарим нэг шашны болон сайн дурын байгууллагууд л тусламжийн гараа сунгадаг гэнэ. Оросын гудамжны хүмүүсийн 75 орчим хувь нь хөдөлмөрийн насны ажлын чадамжтай иргэд байдаг ба ажил хийж амьдралаа дээшлүүлэх биш, харин гуйлга гуйж, гашуун идээ зооглох замыг сонгож байгаа нь даанч харамсалтай.

ОХУ - Бор дарсанд толгойгоо мэдүүлэгсэд

2 Австрали - Төрийн халамжийг хангалттай эдлэнэ

Австрали улсад орон гэргүй хүмүүсийг “тэнэмэл хүмүүс” эсвэл “гуйлгачин” гэж нэрлэх хориотой ба харин “гудамжинд хоног төөрүүлэгчид” хэмээн нэрлэх ёстой байдаг аж. Австралийн хүн амын дунд орон гэргүй хүмүүсийн эзлэх хувь дөнгөж 1%-д хүрдэг бөгөөд тэдний ихэнх нь 19 ба түүнээс доош насны хүүхдүүд байдаг гэнэ. Улсын эрх баригчдын зүгээс тэдэнд зориулж үнэгүй үсчин, угаалгын газар, хоолны газар, мөн унтах орон байр гаргаж өгдөг байна.

Австрали - Төрийн халамжийг хангалттай эдлэнэ

3 Франц - Ихэвчлэн цагаачид бүрдүүлнэ

Сүүлийн жилүүдийн статистик үзүүлэлтээс харахад Франц улсын орон гэргүй хүмүүсийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад 2 дахин өсчээ. Үүнийг буурай хөгжилтэй, ядуу улс орнуудаас дүрвэн ирж буй цагаачлагчдын тоотой шууд холбон тайлбарлаж байгаа бөгөөд тийм хүмүүс Парис хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй гудамжууд, үзэсгэлэнт цэцэрлэгүүд, метроны, нийтийн тээврийн буудал гээд ер нь л хаа сайгүй байдаг аж.

Тэдгээр хүмүүсийн дунд статусын ялгаа хүртэл байдаг болжээ. Тухайлбал орон гэргүйчүүдийн эгнээнд шинээр нэгдэж байгаа бол алслагдсан дүүрэг, гудамжуудаар, харин “мэргэжлийнх” бол хотын төв, жуулчдын хөл хөдөлгөөн их байдаг газруудад “ажиллах” ёстой байдаг гэнэ. Францын засгийн газраас орон гэргүй хүмүүстээ үнэгүй хоол, байрнаас эхлэн  өөр бусад зүйлсээр туслахыг хичээсээр байгаа гэдгээ мэдэгджээ. 

Франц - Ихэвчлэн цагаачид бүрдүүлнэ

4 АНУ - Тэдний жаргалын орон

Америкчууд бол гэр оронгүй хүмүүст хандах хандлагаараа хамгийн хүлцэнгүйд тооцогддог ард түмэн билээ. Тэдний хувьд гудамжинд гуйлга гуйгаад сууж буй хүнтэй зэрэгцэж суугаад хууч хөөрөх нь тийм ч гайхмаар асуудал биш. Төр засгийнх нь зүгээс ийм хүмүүст зориулж үнэгүй хоол унд, эмнэлгийн үзлэг, хувцас хунар гээд бүх хэрэгцээтэй зүйлсийг нь бэлдэж өгдгөөс гадна томоохон хотуудынх нь гудамжаар орон гэргүй хүмүүст зориулсан зурагт үзэх, интернетэд орох боломжтой майхангаар бүтээсэн хотхонууд байдаг гэнэ. Тэр ч бүү хэл АНУ-ын эрх баригчид тэдгээр хүмүүст сар бүр 1.2-1.5 мянган долларын тэтгэлэг олгодог ба ажил болон амьдрах байр хайхад нь байнгын дэмжлэг үзүүлдэг ажээ. 

АНУ - Тэдний жаргалын орон

5 Япон - Сайн дурын орон гэргүйчүүд

Азийн томоохон төлөөлөгчдийн нэг болох Япон улсын орон гэргүй хүмүүс өөрсдийгөө чөлөөт амьдралын хэв маягийг баримтлагчид хэмээн нэрлэцгээдэг гэнэ. Тэд хэзээ ч хулгай хийдэггүй, хүнтэй муудалцдаггүй, цагдаагийнхны анхааралд өртдөггүйгээр барахгүй тогтсон ажилтай, авдаг цалинтай аж. Хамгийн хачирхалтай нь тэд өнгөрсөнд хийсэн нүглээ наминчлахын тулд орон гэргүй амьдралыг сонгодог бөгөөд үүний тулд өөрсдийн хувийн эзэмшлээ хэрэгтэй хүмүүст нь түрээслээд өөрсдөө гудамжинд хоног төөрүүлдэг байна. Хэрэв та Япон улсад зочилж үзсэн бол гудамжинд гуйлга гуйгаад сууж байгаа хүнтэй бараг тааралдаагүй гэдэгтэй маргахгүй биз ээ.

Япон - Сайн дурын орон гэргүйчүүд

6 Их Британи - Сайн санаатнуудын буян

Англи улсад орон гэргүй хүмүүс засгийн газрын биш харин сайн дурын байгууллагуудын хамгаалалтанд оршдог байна. Эдгээр байгууллагууд гудамжны хүмүүст үнэгүй хоол болон хувцас хунар тарааж, ажил, амьдрах байр хайх үйл явцад нь тусалдаг аж. Харин өөрсдийгөө орон гэргүйг зарлаж, өргөдөл бичсэн зарим гэр бүлд хүссэн дүүрэгт нь, хүүхдийнх нь сургуультай ойр амьдрах байр гаргаж өгөх ёстой байдаг гэнэ. Гэвч ийм тусламж хүртсэн хүмүүс ихэвчлэн санаагаа амрааж, ажил хийх, сургуульд сурах, хөдөлмөрлөх ямар ч хүсэлгүй болцгоодог нь тун ч харамсалтай. 

Их Британи - Сайн санаатнуудын буян

7 Израиль - Хуучин Зөвлөлтийнхөн голчлон бүрдүүлнэ

Израиль улсын орон гэргүйчүүдийн ихэнх хувийг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн орнуудаас дүрвэж ирсэн еврей хэл огтхон ч мэдэхгүй цагаач иргэд эзэлдэг гэнэ. Израилийн засгийн газар энэ хүмүүсийг чадах чинээгээрээ халамжилдаг бөгөөд нийгмийн хангамжийн газраас үнэ төлбөргүй, эсвэл хямдхан үнэтэй амьдрах байр, хонох газар олж өгцгөөдөг гэнэ. Энэхүү орон гэргүйчүүдийн “цалин”-гийн эх үүсвэр бол сайхан сэтгэлт жуулчдын халаас юм.

Израиль - Хуучин Зөвлөлтийнхөн голчлон бүрдүүлнэ

8 Марокко - Тун амаргүй амьдрал

Энэ улсын гуйлгачдын амьдрал дээр дурдсан Европын улсуудтай харьцуулахад даанч амаргүй. Гудамжны хүмүүсийн ихэнх хувийг гэрээсээ зугтсан эсвэл эцэг эхдээ хөөгдсөн хүүхдүүд эзэлдэг гэнэ. Эрх баригчдын зүгээс тэдэнд ямар ч тус дэмжлэг үзүүлдэггүй тул сайн дурын байгууллагууд л асуудлыг хяналтандаа байлгаж үнэгүй хоол унд тарааж, хүүхдүүдийн цаашдын боловсролд анхаарал хандуулдаг байна. 

Марокко - Тун амаргүй амьдрал

9 Хятад - Ажиллах ёстой

Хятадын эрх баригчид хүн хэрэв хөлтэй, гартай л бол ажил хийх чадвартай байх ёстой гэж үздэг учраас орон гэргүй хүмүүстээ ажил олоход нь туслаж, хоол болон орон байр гаргаж өгдөг байна. Түүнчлэн томоохон хотуудад гэр оронгүй хүмүүст зоиулсан үнэгүй саун, хямд дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулдаг аж. 

Хятад - Ажиллах ёстой

10 Герман - Тусгай хангамж эдлэнэ

Герман улс орон гэргүй хүмүүстээ зоогийн газарт үнэгүй хооллох, нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх бүхий карт олгодог гэнэ. Ихэвчлэн парк эсвэл метроны буудлуудад хоног төөрүүлдэг эдгээр хүмүүс гуйлга гуйхаасаа хэзээ ч санаа зовдоггүй, бас хэзээ ч шахаж шаардаж, бүдүүлэг зан гаргадаггүй. Сайхан сэтгэлт Германчууд орон гэргүйчүүдэд дан ганц мөнгөн тусламж үзүүлээд ч зогсохгүй  гэрээсээ хоол унд хүртэл бэлдэж авчран өгдөг гэнэ шүү. 

Герман - Тусгай хангамж эдлэнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()