Худалдан авагч нь сушины сүлжээ ресторан ажиллуулдаг "Kiyomura" загасны компанийн эзэн байжээ. Равын эрин буюу шинэ эзэн хаан Нарухитогийн засаглалын эхний дуудлага худалдаанд ийнхүү "олзоо барьж авсандаа" баяртай байна хэмээн компанийн удирдлага сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр үүнийг хэрэглэгчидтэйгээ хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна гэжээ.
Харин 1.8 сая ам.доллараар зарагдсан туна загас нь 21-р зууны хоёрдох үнэтэй загас болсон юм. Учир нь өнгөрсөн жилийн дуудлага худалдаагаар 3.1 сая ам.доллараар зарагдсан нь дээд амжилт хэвээр байна.
Японы уламжлал ёсоор, туна загасны анхны дуудлага худалдаа нь шинэ оны эхний бизнесийн арга хэмжээ болон зохион байгуулагдсан юм. Япончууд оны эхний дуудлага худалдааны ханш тухайн он дахь улс орны эдийн засгийн байдлыг тодорхойлно гэж гэж үздэг аж.