Та бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

Та хүнийг гадаад байдлаас хэр урт наслахыг нь хэлж болдог эсвэл зөгий хүний царай таньдаг гэдгийг мэдэх үү? Энэ бүхнийг мэдэхийг хүсэж байгаа бол, энэ ер бусын зүйлсийн талаар хожим хүүхдүүддээ ярьж өгөх мэдээллийг бид танд хүргэхээр бэлтгэлээ.

Та бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Намхан хүмүүс амархан бухимддаг

Намхан хүмүүс бусадтай өөрийгөө байнга харьцуулж явдаг учраас илүү амархан бухимддаг гэнэ. 

Намхан хүмүүс амархан бухимддаг

2 Залуухан харагддаг хүмүүс илүү урт насалдаг

Дани улсын эрдэмтэд наснаасаа залуу харагддаг хүмүүс илүү урт насалдаг болохыг тогтоожээ. Учир нь ийм хүмүүсийн бодисын солилцоо нь илүү идвэхтэй байдаг аж.

Залуухан харагддаг хүмүүс илүү урт насалдаг

3 Зарим хүмүүс 4 цаг унтаад нойроо авдаг

Хүн дунджаар 7-8 цаг унтаж байж нойроо авдаг. Харин зарим хүмүүс "hDEC2" нэртэй генийн мутацад орсноор 4 цаг унтаад л нойроо авч чаддаг болжээ. 

Зарим хүмүүс 4 цаг унтаад нойроо авдаг

4 Буцалгасан усыг хөлдөөх хэрэгтэй

Түүхий усыг хөлдөөвөл манантай юм шиг болдог бол буцалсан усыг хөлдөөвөл тунгалаг мөс гаргаж авдаг ажээ.

Буцалгасан усыг хөлдөөх хэрэгтэй

5 Жирэмсэн эхчүүд зүрхний эмгэгээсээ салдаг

Хүүхэд гэдсэнд байхдаа тодорхой хэмжээний ховор эрдсийг эхийнхээ бодисын солилцоонд нийлүүлж улмаар зүрхийг нь эмчилдэг байна. 

Жирэмсэн эхчүүд зүрхний эмгэгээсээ салдаг

6 Дэлгүүрийн үзүүлэн дээр байгаа гоо сайхны барааг битгий хэрэглэ

Дэлгүүрүүд гоо сайхны бараагаа сурталчлахын тулд хүмүүс чөлөөтэй хэрэглэж болох бүтээгдэхүүний үзүүлэн буюу "тест" бараа болгон тавьдаг. Гэвч тэдгээрийг хэт олон хүн хэрэглэдэг учраас дээр нь төрөл бүрийн нян, шимэгч зэрэг үрждэг байна. 

Дэлгүүрийн үзүүлэн дээр байгаа гоо сайхны барааг битгий хэрэглэ

7 Зөгий хүний царайг таньдаг

Зөгий судлаач нар удаан хугацааны турш судалгаа явуулсны эцэст зөгийнүүд хүмүүсийг нь хооронд нь царайгаар нь ялгаж чаддаг болохыг тогтоожээ.

Зөгий хүний царайг таньдаг

8 Эх хүн хүүхдээ зөн совингоороо үнсдэг

Эх хүн хүүхдэдээ хайртай учраас үнсдэг. Харин эрдэмтэд үүний цаана өөр шалтгаан байгааг тогтоожээ. Ээжүүд нялх хүүхдээ үнссэнээр өөрийн дархлааны системээс хуваалцаж хүүхдээ тодорхой хэмжээний өвчнөөс хамгаалдаг байна. 

Эх хүн хүүхдээ зөн совингоороо үнсдэг

9 Еврей утас

Томоохон гар утасны компаниуд Израилийн зах зээлд утсаа гаргахын тулд еврейчүүдийн шашны ёс жаягт нийцсэн утас үйлдвэрлэдэг болжээ.

Еврей утас

10 Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сонсох чадвар хоорондоо ялгаатай байдаг

Америкийн Мичиганы Их сургуулийн эрдэмтэд эмэгтэйчүүд хүний яриаг сонсохдоо зүүн болон баруун тархиа ашигладаг бол эрчүүд зөвхөн зүүн тархиа ашигладаг болохыг тогтоожээ. 

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сонсох чадвар хоорондоо ялгаатай байдаг

11 Цаасан уут гялгар уутнаас илүү хортой

Цаас хэдийгээр амархан задардаг ч агаарт ялгаруулж буй хий нь гялгар уутнаас илүү хортой аж. 

Цаасан уут гялгар уутнаас илүү хортой

12 Хүн нас ахихын хэрээр бага зүйл уудаг

Хүмүүс хөгшрөхийн хэрээр эрч хүч нь буурдаг бөгөөд тэр хэрээр цангах мэдрэмж нь багасдаг гэнэ. Гэхдээ энэ нь хүний биед илүү бага ус шаардагддаг болно гэсэн үг биш. Эрүүл байхын тулд цангаагүй ч гэсэн залуугийнх шигээ ус ууж байх хэрэгтэй. 

Хүн нас ахихын хэрээр бага зүйл уудаг

13 Гутал авахдаа рентген туяа ашигладаг байжээ

XX зууны эхээр рентген туяа өргөн хэрэглээнд нэвтрэхийн зэрэгцээ хүмүүс гутал нь хэр таарч байгааг мэдэхийн тулд рентген зураг авахуулдаг байжээ. Гэхдээ тухайн үед рентген аппарат хэт их цацраг туяа ялгаруулдаг нь тогтоогдсон учраас улмаар хэрэглээнээс хасжээ. 

Гутал авахдаа рентген туяа ашигладаг байжээ

14 Тахианд зориулсан линз байдаг

1980-аад онд АНУ-ын тахианы фермер компаниуд хараа муутай тахиа уцаартай байдаг учраас илүү бага өндөг гаргаж байгааг анзаарчээ. Тиймээс тэд тахианд зориулан харааны линз гаргаж авсан байна. 

Тахианд зориулсан линз байдаг

15 Улаан үстэй хүмүүсийг илүү гүн мэдээ алдуулах хэрэгтэй байдаг

Улаан үстэй хүмүүс өвдөлтөд илүү мэдрэмтгий байдаг учраас энгийн хүмүүсээс 19 хувиар илүү мэдээ алдуулалт хийх шаардлага гардаг гэнэ. 

Улаан үстэй хүмүүсийг илүү гүн мэдээ алдуулах хэрэгтэй байдаг

16 Италийн банкнууд бяслаг барьцаалж зээл өгдөг

Италийн банкнууд пармесан төрлийн бяслаг барьцаалж өндөр зээл олгодог. Учир нь энэ төрлийн бяслагийг хийхийн тулд 2-3 жил зарцуулдаг болохоор өндөр үнэтэй байдаг аж.

Италийн банкнууд бяслаг барьцаалж зээл өгдөг

17 Төрсөн дараалал хүний жинд нөлөөлдөг

Хэрвээ та айлын том бол амархан жин нэмнэ. Харин айлын бага хүүхэд удаан жин нэмдэг байна. Үүний шалтгаан нь эхээс хүүхэд гэдсэнд байхдаа авч буй шим тэжээл нь төрөх тусам буурдагтай холбоотой гэнэ. 

Төрсөн дараалал хүний жинд нөлөөлдөг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()