Хөлийн үсийг авах хамгийн үр дүнтэй 5 арга (Анхаарах зүйлс)

Илүүдэл үс авах олон төрлийн аргууд эртнээс ашиглагдаж ирсэн. Тухайлбал, арабууд утас, египетүүд татуурга, зөгийн бал, эртний грекүүд тосон дэнлүүг ашигладаг байжээ. Харин орчин үеийн ус гуужуулах аргууд нь илүү аюулгүй бас өвдөлт багатай болсон. Илүүдэл үс гуужуулах техникийг ерөнхийд нь өнгөн хэсгийн гуужуулалт, угаар нь татаж авах гэж 2 ангилдаг. Тэгвэл та бүхэнд хөлийн үсийг үр дүнтэй гуужуулах 5 аргыг танилцуулж байна. 

Хөлийн үсийг авах хамгийн үр дүнтэй 5 арга (Анхаарах зүйлс)

1 Сахараар гуужуулах

Ажиллах зарчим: Элсэн чихрийн зуурмагийн тусламжтайгаар илүү үсээ авах аргыг улс орнуудад түгээмэл хэрэглэдэг. Бэлдсэн хольцоо үсний ургалтын эсрэг түрхэж, ургалтын дагуу хуулна. Энэ нь өвдөлтгүйгээр илүүдэл үсээ авах шалгарсан арга .

Давуу тал: Хамгийн нарийн, хамгийн цайвар шингэн үсийг хуулах боломжтой. Элсэн чихрийн пастагийн найрлагад элсэн чихэр, зөгийн бал, ус, ургамлын ханд, нимбэгний шүүс, эфирийн тос гэх мэт зөвхөн байгалийн гаралтай зүйлс багтдаг учир харшил өгөхгүй. Тогтмол ашигласнаар үсний ургалт удааширч, шингэрч, илүү зөөлөн болдог байна.

Хугацаа: 2-4 долоо хоног

Хориглох заалт: Зөгийн балны харшил, саа өвчин, наранд түлэгдсэн

Сахараар гуужуулах

2 Лазер гуужуулалт

Ажиллах зарчим: Үсний уутанцарт нөлөөлж, үс гуужуулалт явагдана. Лазерын гэрлийн туяа нь үсний пигментийг дарангуйлж, үс ургах явцыг удаашруулдаг байна.

Давуу тал: Орчин үед энэ нь хамгийн аюулгүй, өвдөлт багатай үс гуужуулах аргын нэг бөгөөд лазер аргаар үс гуужуулахад үс дахин ургах боломжгүй болдог.

Үр дүн: Илүүдэл үсийг бүрэн арилгахын тулд та 6-10 удаа лазер эмчилгээнд хамрагдах хэрэгтэй. Ингээд жилд нэг удаа лазер эмчилгээнд ороход л хангалттай.

Хориглох заалт: Мэнгэ, арьсны өвчлөл, чихрийн шижин, хавдар, судасны бүдүүрэл, ханиад, хүнд хэлбэрийн харшил, шинэхэн борлосон арьс.

Лазер гуужуулалт

3 Энзим гуужуулалт

Ажиллах зарчим: Энэхүү гуужуулалтыг хийхийн өмнө бүх илүүдэл үсийг ваксдаж авсан байх хэрэгтэй. Ингээд арьсан дээр халуун орны ургамлын гаралтай энзим түрхэх бөгөөд энэ нь үсний ургалтыг удаашруулж, бүтцийг нь өөрчилдөг юм. Харин дараа нь хэт улаан туяаны тусламжтайгаар энзимийг арьсны гүнд нэвчүүлж, үсний уутанцарыг өөрчилдөг.

Давуу тал: Өвчин мэдрүүлэхгүйгээс гадна хамгийн богино хугацаа буюу 40 минут л шаардагдана. Харшилгүй тохиолдолд хуурай, эмзэг арьсанд ч хийж болно.

Үр дүн: 3-4 долоо хоногийн дараа үр дүн мэдэгдэх бөгөөд үсний уутанцарт нэвчиж орсон энзим бага багаар үсийг унагадаг байна. Ингээд та бүтэн сарын турш санаа зовох зүйлгүй болно. Хуучин үсний уутанцаруудыг бүр мөсөн арилгахын тулд та энэхүү эмчилгээнд 5-7 удаа хамрагдах хэрэгтэй.

Хориглох заалт: Энзимд харшилтай, судасны бүдүүрэлтэй, жирэмсэн, чихрийн шижин, арьсны үрэвсэлтэй

Энзим гуужуулалт

4 "Epilfree" гуужуулалт

Ажиллах зарчим: Илүүдэл усыг ваксаар гуужуулсан байх хэрэгтэй. Арьсны нүх сүвийг нээх чийгшүүлэгч түрхэж, дараа нь үсний уутанцарт нөлөөлөх тусгай гел түрхэнэ. Ингээд 6-8 цагийн турш биеийн тамираар хичээллэх, усанд орох хориотой.

Давуу тал: Аюулгүй бас өвчингүй. Бүх насныханд болон бүх төрлийн арьс,үстэй хүмүүст тохиромжтой.

Үр дүн: Анхны үр дүнг 2-3 оролтын дараа харах боломжтой. Илүү үр дүнд хүрэхийн тулд 5-12 удаа эмчилгээнд хамрагдах хэрэгтэй бөгөөд үүний дараа жилд нэг удаа ороход л хангалттай.

Хориглох заалт: Судасны бүдүүрэл, арьсны өвчин, жирэмсэн, хөхүүл, батганы эмчилгээ хийлгэж байгаа үед, дааврын тэнцвэргүй байдал

"Epilfree" гуужуулалт

5 Ваксаар гуужуулах

Ажиллах зарчим: Ваксын тусламжтайгаар арьсыг гуужуулна. Үсний ургалтын дагуу вакс түрхэж, дээрээс нь тусгай салфетка наагаад үсний ургалтын эсрэг огцом хуулж авна.

Давуу тал: Хуулсан үсний гуравны нэг нь дахиж ургахгүй бөгөөд үлдсэн үс нь зөөлөн, шингэн болж ургадаг.

Үр дүн: 3-4 долоо хоногийн турш илүүдэл үс ургахгүй бөгөөд тогтмол вакс хийснээр 5-6 долоо хоногийн турш илүүдэл ус ургахгүй.

Хориглох заалт: Судасны бүдүүрэл, арьсны үрэвсэл, арьсны өвчлөл, цус өтгөрөлт, чихрийн шижин, дотоод шүүрлийн өвчлөл

Ваксаар гуужуулах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()