Унгасаараа шавьж устгадаг эр

2020-01-04, 14:58
4,157

Биеийн "хий"-гээрээ шумуулыг хордуулж устгадаг хэмээн өөрийгөө тодорхойлсон нэгэн эр шавьж устгалын компанид ажиллах гэрээ хийсэн болохоо мэдэгджээ.

Унгасаараа шавьж устгадаг эр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Угандагийн нийслэл Кампала хотод амьдардаг, 48 настай Жо Рвамирама хэмээх эр өөрийн биеийн онцлогоо ашиглан шавьж устгалын компанид ажиллах хүсэлтэй байгааг "The Sun" сонин мэдээлжээ. Учир нь түүний унгас маш хүчтэй үнэртэй бөгөөд 6 метр радиусын тойрог дотор байгаа ямар ч шавьжийг устгах чадалтай гэнэ.

Энэхүү хачирхалтай эрийн талаар хотынхон нь бараг бүгдээрээ мэддэг аж. Харин түүний гаргасан хий яагаад хортой байгаа талаар мэдэх хүн байхгүй бөгөөд одоогоор ямар нэгэн эмнэлэг түүнд үзлэг хийгээгүй байгаа гэнэ. Нутгийнхны үзэж байгаагаар Жо Рвамирама нь хүний шинэ төрөл зүйл бөгөөд түүний ачаар хумхаа өвчнийг тараадаг шумуулнаас айх хэрэггүй болсон ажээ.

 

Заримдаа түүнийг хүмүүс өөрсдийн байшин, хашаан дахь шумуулнуудыг устгуулахаар урьдаг байна. Тэрээр  жирийн л хоол иддэг, өдөр болгон усанд ордог тул үнэр нь бусдаас ялгагдах юм байхгүй хэмээн өөрөө ярьжээ. 

Түүний энэхүү "авьяас" нь хүүхэд байхад нь илэрчээ. Эцэг эх нь түүнийг унгах болгонд гэрт нь нисэлдэх шумуулнууд газарт унаж байгааг анзаарсан байна. Сонирхолтой нь тэрээр амьдралдаа огт шумууланд хазуулж үзээгүй, Африкчуудын дунд маш түгээмэл байдаг хумхаа өвчин тусч байгаагүй аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()