Хүүхэд насыг тань мэдрүүлэх амтат цагирган боов хийх жор

2020-01-04, 13:41
11,729

Хөвсгөр, зөөлөн, маш амттай "пончик" хийх жорыг амралтын өдөрт тань зориулан хүргэж байна. Түүнчлэн хайрах үед тос шингээж авдаггүй давуу талтай.

Хүүхэд насыг тань мэдрүүлэх амтат цагирган боов хийх жор

ОРЦ:

Эхний зуурмагт:

  • Бүлээн сүү - 200 мл.
  • Хөөлгөгч - 1 ц.х
  • Элсэн чихэр - 1 х.х
  • Гурил - 100 гр

Үндсэн зуурмагт: 

  • Масло - 70 гр
  • Гурил - 300 гр
  • Өндөг - 1 ш
  • Элсэн чихэр - 3 х.х
  • Давс - 0.5 ц.х
  • Ургамлын тос

 

ХИЙХ АРГА:

1. Сүүндээ гурил, хөөлгөгч, сахар хийж, сайн холиод 20 минут байлгана.

2. Зуурмаг дээрээ давс, сахар, масло, өндөг, гурилаа нэмээд нухна.

3. Зуурсан гурилаа ургамлын тосоор тослоод дулаан газар цаг орчим байлгана.

4. Гурил бүрэн хөөсний дараа нухаж болохгүйг анхаараарай. Харин урт гонзгой хэлбэрт оруулан элдээд хүссэн хэмжээгээрээ хуваана.

5. Бөөрөнхий хэлбэртэй болгоод гялгар цаасаар бүтээж 15 минут амраана.

6. Бөмбөлгүүдийг нүхлээд цагираг хэлбэртэй болгоно.

7. Ургамлын тосоо тогоон дотор халаана.

8. Цагирган боовнуудыг эхлээд хоёр талыг нь тус бүр 1 минут, дараа нь дахиад 30 секунд хайрна. 

Сайхан хооллоорой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()